Write a Review

COCAINA

Summary

"Жиминийг маш их санаж байна. Минийх байсан түүнийг санаж байна" Бүсгүйн харцнаас нулимс асгаран гарахтай зэрэгцэн түүний бие газарт амьгүй болон унав. Эзэнгүй сарыг чимэх далайн эргийн мандалд нэгэн бүсгүй инээмсэглэн зогсоно. Харин бүсгүйг харсан залуу эзэнгүй сар адил түүнд хүрч чадалгүй уйтгарлан зогсох аж...

Genre:
Romance / Drama
Author:
Anna Lien
Status:
Ongoing
Chapters:
1
Rating:
n/a
Age Rating:
16+

|01|

Нэгэнт нуран унах гэрлэлтийн төлөө би юунд ингэж их хичээнэ вэ? Би чиний хоосон орон зайг дүүргэж чадахгүй нэгэн гэдгээ мэдэх хэдий ч би яг энд худал хуурмагаар бүрхэгдсэн хуримын танхимд хэн нэгний аз жаргалыг булаахаар зогсож байна.

Гарнаас минь хөтөлсөн тэр мөс шиг хүйтэн гар. Яг л чиний намайг гэх сэтгэл шиг. "Чи надад итгэж байна уу?" гэн санаашрангуй асуун нүднийхээ харцыг бууруулан асуухад тэр хүйтэн гараа хацранд минь хүргээд "Би үргэлж итгэдэг байсан" чи надад худал хэлсэн

Гэрэл унтарч тасхаранхуй танхимыг дүүргэх мөчид бидний дээрээс ассан гэрэл биднийг энэ танхимд чимэж байсан. Чи тэр үед над руу маш гэнэн харцаар ширтэн инээмсэглэж байсан. Яг л урьдын тэр нэгэн Жимин шиг. Чи миний хөрчихсөн сэтгэлийг хөдөлгөж дулаацуулж чадсан тэр хуурамч инээмсэглэлээрэй.

"Энэ гараараа би уйтгар гунигийг чинь хуваалцахад бэлэн байна. Чиний аяга ахин хэзээ ч хоосон байхгүй, хүсвэл чинийхээ төлөө оргилуун дарс чинь болох болно. Энэ лаагаар би, түнэр харанхуйд замчлах гэрэл чинь болох болно. Энэ бөгжөөр би чамайгаа, минийх болоочээ гэж хүсч байна" ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр цээжилсэн үгсээ угсруулан хэлээд чи ядам хуруунд минь бидний хуурамч асьдралыг гэрэлтүүлэх очир алмаазыг зүүсэн.

Нүдэндээ хурсан нулимсаа залгиад хэсэг бодлогширон зогссон сүйт бүсгүй сая л нэг амаа нээх шиг. "Би чамаас асуумаар байна. Нэг тэнгэрийн дор хоёр нар мандаж болдог хэрэг үү" ийн хэлэхэд нь том алаг нүднээс нь багтаж ядан нулимс гомдол тээн урсана...

-----------------------------------------------------------------------

2018 он Сөүл хот

"Рүри хоёулаа тоглоом тоглъё худлаа ярихгүй шүү" гэж хэлэн миний чигчий хурууг өөрийнхөө чигчий хуруутай орооцолдуулаад инээмсэглэх энэ бяцхан 19тай хүү.

Тийм дээ зөвхөн наддаа л тэр энэ бяцхан өхөөрдөм байдлаа гаргах ёстой.

"Би тэр үед чамайг намайг л хайрладаг гэж бодсон юмсан.

Гэвч үгүй байсан.

Чи намайг нэвтлэн өөр нэгэн рүү хардаг байсан.

Инээмсэглэлээрээ бүхнийг нууж намайг хаацайлдаг байсан чи."

"Миний бяцхан үр хэзээ том болнодоо" ийн хэлэн санаа алдаад үсийг нь хуруугаараа оролдон түүний нүд рүү харахад яг л намайг энхрийлж буй мэт тийм өхөөрдөм харц.

"Тэр л харцанд чинь би хууртчихсан юм.

Пак Жимин гэх хүний тэр цайлган харцыг үнэн гэж бодсон.

Би үнэн гэж итгэдэг байсан болохоор л тэр харц үнэн мэт санагддаг байсан байх.

Би чамаас асуухыг хүсдэг

"Чи түүн лүү над руу хардаг байсан шигээ харахдаа намайг дурсдаг болов уу?"

Төв царай гарган суусан тэр нүүрний хувирлаа өөрчлөн урууландаа хөнгөхөн мишээл тодруулаад нүүрэнд минь тулан хэсэг над руу ширтээд харцаа өөрчлөн уруул руу минь харахад жижигхэн зүрх минь догдолж байсан юм.

Тэр нүүрээ холдуулаад улайсан хацрыг минь чимхээд "Сая догдолсон байх нь ээ" ийн хэлээд хүзүүгээ гилжийлгэн над руу харна. Гэвч тэр харц өхөөрдөм биш байсан яг л намайг хүсэж буй мэт тийм харц байсан.

"Чи надад худал хэлэлгүй үнэнээр нь хэлээдэх чи сая догдолсон уу?" тэр хөмсгөө атиралдуулаа надаас тоомжиргүйгээр асууна.

"Яа Жимин чи чинь галзуурчихаа юу" гэн түүний толгой руу чанга цохиход тэр толгойгоо барьсаар газар сөхрөн унаад "Толгой өвдөж байна. Сун Рүри чи миний толгойг энэ хагарчихсан байх". Тиймээ тэр хааяа миний бодож байснаас ч жоохон хүүхэд шиг байдаг.

Жимин босож ирээд үсээ хойшлуулах үед хуйхыг нь даган цус урсаж байх харагдана. "Энэ харж байна уу? жижигхэн чөтгөр чинь ямар ч чанга гартай юм"

"Чөтгөр чөтгөр болохоороо чанга гартай байгаа юм" ийн хэлээд чихнээс нь татан угаалгын өрөө рүү явна.

"Өвдөж байна. Сун Рүри муухай ааштай чөтгөр минь тавиач" гэж хэлээд гарыг минь цохино.

Угаалгын өрөөнд орж ирэн чихийг нь тавин эмийн сав хайж байхад Жимин гомдоллонгуй амандаа "Хүнийг өвтөгчихөөд ядаж аргадах хэрэгтэйшдээ" гэн бувтнах чихэнд тод сонсдоно.

Ариутгасан цаас аван урсаж буй цусыг нь арчин инээгээд "Хөөх би яг л хүүхдээ асарч байгаа ээж шиг байх юм"

Тэр миний ярихыг дуусах төдийд л уруул дээр минь зөөлхөнөөр илбэн үнсэнэ. Намайг тэр хүсэмжлэх үедээ л халуухан үнсэлтийг надад бэлэглэдэг.

"Чиний үнсэлт яг хар тамхи шиг. Үнсээд үнсээд ханашгүй.

Уруулаа хүргэх тусам намайг улам мансууруулж өөртөө маш ихээр татдаг.

Бас хэтэрхий үнэтэй.

Чиний үнсэлтийг авахын тулд би чамайг өөрийн хорон үгээр басамжилдаг байсан.

Харин одоо би чамайг басамжилвал чи намайг дахин шуналтайгаар үнсэх үү?"

"Би чамд өөрийгөө том болсныг батлах юм уу? Рүри" тэр над руу нухацтай харан ийн хэлэхдээ урууландаа хүйтэн инээмсэглэл тодруулана. "Жимин нүүрээ холдуул" тэр миний үгэнд орсонгүй.

Улам нүүрэнд минь ойртон "Рүри тайвшир би чамайг яах ч үгүй" гэн өөрийгөө надаас холдуулана.

Рүри улайсан хацраа хоёр гараараа даран түүнийг орхин угаалгын өрөөнөөс гарлаа. Нүдээ эргэлдүүлэн гүнзгий амьсгал аваад зүрхээ даран хэсэг өөрийгөө азнан зогсоно.

Угаалгын өрөөний хаалга хаагдах чимээ гарахыг ч үл тоон балмагдсан өөрийгөө тайтгаруулан зогсох Рүри. Хэн нэгний гар түүний мөрийг цохиход Рүри цочин эргэж харлаа.

"Өлсөж байна. Надад хоол хийж өгнө биз дээ ээжээ" уруулаа цорвойлгон гуталт муур шиг нүдээр над руу харах нь намайг гайхшруулж байлаа.

Вуахх Жимин чи их хурдан хувьсан өөрчлөгдөх юм. Би одоо хүртэл тайвширч чадахгүй байхад чи зүгээр байна гэж үү.

Түүний гэдэс дуугарахад Жимин гэдсээ даран "Би хэлсэншдээ өлсөөд байнаа гэж"

"Би чамайг яг одоо цэцэрлэгт өгчихмөөр санагдаж байна шүү. Ингэхэд би чиний ээж үү хайртай хүн чинь үү найз чинь уу" Рүри ийн хэлээд гал тогоо руугаа явлаа.

Жимин буйдан дээр хэвтэн хоол хүлээх зуураа зүүрмэглэж орхижээ. "Жиминаа" гэх Рүригийн хашгирах дуугаар Жимин буйдангаас огол харайн босоод "Рүри чи зүгээр үү" гэсээр гал тогоо руу очвол Рүри шалан дээр өвдгөө тэврэн нойтон цамцтай сууж байх үзэгдэнэ.

Жимин өөрийнхөө ямар том алдаа хийснээ сая л ухаарах шиг. "Рүри уучлаарай би мартчихаж" гэн Рүри рүү ойртвол "Надад ойртоод хэрэггүй"

Рүри нойтон сул цамцаа тайлж тавиад зүүн гараа хэсэг харан сууна. Зүүн гарыг нь дагасан маш тод үлдсэн сорив.

Жимин Рүригийн салгалах гарыг атган

"Намайг дуудахгүй яасан юм"

"Зүгээр л би чадна гэж бодсон" ийн хэлэхэд нь нүднээс нь гомдлын нулимс бага багаар урсана.

"Чи миний гаранд хүрэх төдийд өвдсөн гар минь эдгэдэг байсан.

Чи одоо өөр хүний гарыг эмчилж байгаа гэж бодоход зүрх минь урагдах шиг болж байна."

"Уйлаад хэрэггүй ээ зүгээр" гэж хэлэн Рүригийн үсийг илэн энгэртээ наана.

"Хэрвээ эгч минь ч мөн адил над шиг ингэж зовдог байх. Хэрэв би төрөөгүйсэн бол бид хоёр хоёул ингэж зовох шаардлагагүй байсан" тэр үгээ наана цаана оруулан дуржигнуулан хэлээд амьсгалж үл чадан зогсоо зайгүй нулимс урсгаө байлаа.

"Рүри хэрвээ чи байхгүй байсан бол би чамгүйгээр яах байсан бол гэж бодож байсан уу?" Жимин Рүригийн чихэнд зөөлөн шивэн хэлнэ.

"Хэрвээ бодож байгаагүй бол би чамд хэлж өгье чи байгаагүй бол миний зүрх аль хэдийн цохилохоо болих байсан юм. Чи бид хоёр хоёул хэн нэгний төлөө амьсгалж байгаа. Би чиний төлөө чи миний төлөө тийм биз. Тийм болохоор одоо уйлахаа боль" тэр шингэн тайван хоолойгоор намайг аргадан хэлээд духан дээр минь үнсэнэ.

Гал тогооны ханыг налан хөтлөлцөн суухдаа "Өлсөж байна уу?" Рүри нам гүм байдлыг эвдэн ийн асуухад "Зүгээрдээ явж амарцгаая" тэр ийн хэлэн намайг үүрэг унтлагын өрөөг зүглэн алхана...

"Чи бид хоёр хоёул хэн нэгний төлөө амьсгалж байгаа.

Би чиний төлөө чи миний төлөө.

Гэвч чиний хэлсэн энэ үг надад өгсөн амлалт байсан юм бол чи амлалтаа зөрчсөн.

Чи одоо өөр нэгний төлөө амьсгалж байгаа.

Гэхдээ дэлхий дээр байгаа 7тэрбум хүнээс чи миний эгчийн төлөө амьсгалах шаардлагатай байсан юм гэж үү..."

Continue Reading
Further Recommendations

terripage: Very original. An easy read. Descriptive and entertaining.

RGXD: I'm loving this book so far. One thing I would've done to make it better was to add povs. I understand that every writer has their own writing style but just a polite suggestion. Loving the book though. I love this writer. Keep it up! 💖

Dina del rocio : Me encanta la intriga, la venganza y el amor de por medio es fascinante ...hará ahora la estoy amando

cully4: Great story from being a ‘nobody’ to becoming someone & having somebody to share your life with

dicipulo52: Historia bella con muchos matices y claro sexo gracias por escribir ❤️💕💕💋💋

lildeb1960: I cannot give a good review until I have readers of the book

honeygirlphx: Absolutely loved this book! Can’t wait to read the next one

honeygirlphx: Can’t get enough of your writing! Thanks for sharing spicy and exciting

More Recommendations

Bamalady78: Another excellent,intriguing, suspenseful addition to the continuing storyline

Bamalady78: I have absolutely nothing but praise for this story. Each book draws you in to the newest couple while still continuing the past couples storyline. Absolutely brilliant work of art.

andrea: todo absolutamente todo me encantó<3

Natalee Lindo: I love these books. Just going from one book to another.

luckyaktern: loving this story so far..❤️interesting

About Us

Inkitt is the world’s first reader-powered publisher, providing a platform to discover hidden talents and turn them into globally successful authors. Write captivating stories, read enchanting novels, and we’ll publish the books our readers love most on our sister app, GALATEA and other formats.