Write a Review

~PIANO~/oneshot/

Summary

~Юнги чи хамгийн сайн нь байсан.~ ~Melody~

Genre:
Mystery / Romance
Author:
_chrlpurple
Status:
Complete
Chapters:
1
Rating:
5.0 1 review
Age Rating:
13+

¤PIANO¤

Нэг л нот алдвал тэр аялгуу хог дээр хаягддаг юм.

Битгий алд!!!

Өөрөө хог дээр гарахгүйн тулд

Хичээ эсвэл орхи

*Хоёр мянга арван есөн оны 10-р сарын 15н/Лос Анжэлэс хот/Melody дамжааны тоглолт*

"Тайзнаас буу!буугаачээ" үзэгчдийн суудлаас өнгөлзөн байж орилох хүмүүсийн шүүмжлэлийг нулимсаа урсган тэсч ядан зогсох "Melody" дамжааны сурагч.

Тайзны ардаас нэлээн санаа зовнингуй харцтай охин түүний өмнүүр хөшиг хаах хүртэл үзэн ядагчидын хоолой тасраагүй юм.

"Юнги!!!чи зүгээр үү"гэж хөшигний ард 3 жилийн өмнөх шигээ уйлан зогсох хөвгүүн рүү гүйн очих охин түүнд үнэхээр их санаа зовжээ.

"Би их хичээсэн юмсан Мэлоди.Гэхдээ дахиад л хүмүүс намайг үзэн ядаж байна"түүнрүү ийн хэлэх хөвгүүн нулимсаа чичирсэн гараараа шувтрах аж.

Мэлоди...Энэ их содон нэр.멜로디 буюу аялгуу гэсэн утгатай.Харин Юнги...энэ нь өнгөлөг гялалзсан гэсэн утгатай.Нийлээд гялалзсан аялгуу.

"Чи сайн байсан Юнги"түүнийг хөнгөхөн тэврэхдээ ийн хэлэх нь түүнд урам өгөхийг хүсэх гэлтэй.

"Юнги чи үнэхээр сайн байсан хүү минь" хөшигний татуургыг налан зогсох эмэгтэй ийн хэлэхдээ хүү рүү инээмсгэлнэ.

"Хүмүүс хэзээ ч надад Мэлоди шиг дуртай болохгүй"гэсэн үгнээс хичнээн шаналал,бүтэлгүйтэл,урам хугаралт,шантарал харагдана гээч.

Эмэгтэй хүүгийнхээ сүүлийн үгийг сонсмогцоо нулимс унаган"Ээж аав хоёр нь чамаар бахархдаг хүү минь,одоо харьцгаая "

Бяцхан хөвгүүн хичээх тусам нуран унах түүний мөрөөдлийг тэр өөрөө л харж чадна.

"Ээж!!!аав та хоёр намайг өргөж авсандаа харамсдаг уу?"ийн урд гаран алхах түүнээс урамгүйхэн асуухад эмэгтэй зогтусан зогсоод эргэж харахнээ дахиад нулимс цийлэгнэсэн харагдана.

"Хэзээ ч харамсаж байгаагүй хүү минь"

~Flashback~

*Хоёр мянга арван дөрвөн оны 10-р сарын 15/Сөүл хот/

Сөүлийн шөнийн жиндүүхэн гудамжаар хурдтайхан алхах хосуудыг харвал баян чинээлэг гэдэг нь харагдана.Эмэгтэйн өндөр өсгийтийн дуутай зэрэгцэн хажуу гудамжнаас эгшиглэх төгөлдөр хуурын намуухан аялгууг сонсмогцоо бие бие рүүгээ гайхан харах нь ихэд гайхсаныг илтгэж байлаа.

Аялгуу эгшиглэсэн зүг рүү хурдтайхан алхахдаа ийш тийш харах тэрбээр хайж байсан зүйлээ харсан бололтой.

"Сожүн!!энд байна"гэж бүсгүй хэлэхдээ хогийн цэгийн хажууд байх хуучирч хаягдсан төгөлдөр хуурын ард суух ноорхой хувцастай бяцхан жаалыг харсан хэвээр.

"Чи их мундаг тоглож байна шүү чамайг хэн гэдэг юм жаалаа?"ийн хэлэхдээ гараа түүнрүү сарвайна.

"Мин-Мин Юнги"

"Чи ийм харанхуй хүйтэн байхад яагаад ганцаараа байж байдаг билээ"бүсгүй түүнийг ямар хариулт хэлэхийг нь гадарлаж байсан ч улам бататгахыг хүсэн асуусан юм.

Тийм ээ!Тэр жаалхүү өнчин нэгэн байсан.Харин жаахан биедээ багтамгүй авьяастай нэгэн.

Хоёул төгөлдөр хуур сонирхдог хосууд түүнийг өргөж авсан хэрэг.Түүнийг төрсөн охин Мэлоди шигээ хайраар дутаалгүй өсгөсөн нь бахархмаар ч хүмүүс түүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй нь хүүг өрөвдмөөр.

"Хөөе!!хүүхдээ"гэж дээд давхраас орилон бууж ирэх охин.Жаал тэрнийг харсан ч юу гээд байгааг нь ойлгосонгүй.Учир нь тэр англиар ярьж байсан юм.

Жаал багахан айж эмэгтэйн араар орон хагас нүүрээ цухуйлгахад "Хөөе чи яагаад надаас нуугдаад байгаа юм гараад ир тоглоё"гэсээр түүн рүү дайрах аж.

"Мэлоди чи түүнийг айлгаад байна шүү дээ!!!хонгор минь тэр англи хэл мэдэхгүй"

Нүүрэмгий бяцхан охин одоо л учрыг ойлгосон бололтой өөрийнхөө сурсан хэдэн муухан үгээ нийлүүлэн өөрийгөө солонгосоор танилцуулахад хэдий алдаатай ч гэлээ жаал ойлгон нүдэндээ инээмсгэлэл тодруулан бүсгүйн араас цухуйн гарав.

"Харав уу?тэр чиний яриаг ойлгож байна охин минь"гэсээр бяцхан хүүхдүүдийг хоорондоо ойлголцож байхыг харсан хос толгойг нь илсээр"Түүнд өрөөгөө зааж өг Мэлоди.Америк руу буцахаар тустаа өрөөтэй болох болноо"ийн хэлээд нэгэн өрөөний хаалгыг татан оров.

Жаал үүнийг ойлгосонгүй.Хэрэв ойлгосон бол цочирдох байсан биз.

Төгөлдөр хуурын ард суухаараа өөрийнхөөрөө байж чаддаг жаалд яг тохирсон гэр бүл мэт боддог байсан юм.

*Хоёр мянга арван зургаан оны 10-р сарын 15н/Лос Анжэлэс хот/Melody дамжааны ээлжит нэгэн тайлан тоглолт*

Бяцхан жаалыг шинэ гэр бүлийн гишүүн мөн дамжааны авьяаслаг нэгэн гэдгийг танилцуулах хүртэл жаалын зүүдэлсэн шиг яг л ном журмаараа явж байлаа.

Харамсалтай нь хүмүүс тэрнийг солонгос хүүхэд хэмээн шивнэлдэн түүнийг төгөлдөр хуур дээрээ хамгийн сонсголонт аялгууг дарахад ч алга ташилт үзүүлэлгүй хөшгийг хаалгасан юм.

Бяцхан жаал тэс өөрөөр эргэсэн зүйлсийг бодон хөшигний ард уйлан зогсоход Мэлоди хэдийнээ хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээн авч жаргалтай нь аргагүй мишээж байсан.

Жаал хөвгүүний тоглосон аяс хэтэрхий үзэсгэлэнтэй байлаа ч хэзээ ч үнд ороогүй.

*Хоёр мянга арван есөн оны 10-р сарын 15/Лос Анжэлэс хот/

Хаа нэгтэйгээс аялгуу эгшиглэхэд гунигтайхан алхах хүүгийн толгой өндийн ийш тийш харан хаанаас эгшиглэж буйг хайн байхдаа хүйтэн салхинд даарах мөрөө хавчиж байлаа.

Гайхалтай нь нэгэн ядруухан өвгөн замын цаана хуучин модон төгөлдөр хуур дээр жаргалтай нь аргагүй ая эгшиглүүлж сууна.

Жаал инээмгэлэн замаар гүйсээр түүн дээр очихдоо малгайнд нь байх хэдхэн задгай зоосыг харан халааснаасаа өөрийн хадгалсан зоосуудыг бүгдэнг нь малгайнд хийж өгөв.

Өвгөн баярласаар"Баярлалаа хүү минь"

Жаал түүнээс ганцхан ая тоглож болохыг асуухад өвгөн дуртай нь аргагүй зөвшөөрнө.Гэхдээ жаал айж байсан юм.Тойрон зогссон хүмүүс өөрийг нь үзэн ядах вий гэхээс.

Тэр сурсан олон аяынхаа анх хаягдсан төгөлдөр хууран дээр тоглосон аяаа алдаа мадаггүй эгшиглүүлж эхэлэхэд түүний нүднээс нь нулимс урсан тойрон зогсох хүмүүс алга ташилт бэлэглэн мишээх аж.

Алга ташилтан дунд ая эгшиглүүлэн жаргалтай суух хүүгээ замын цаанаас харан зогсох аав ээж нь түүгээр хичнээн их бахархсан гээч.

Гэхдээ жаалын хамгийн сүүлийн удаа тоглосон ая.Бяцхан жаал нүүрэндээ дүүрэн мишээл тодруулсаар ээж аав руугаа замаар гүйхдээ юуг ч үл анзааран даллана.

Хүн хүсээд ч биелдэггүй хүсэл гэж байдаг юм.

Хүн хүсээд ч эргээд амьлдаггүй хүн гэж байдаг юм.

Хичээгээд ч биелдэггүй мөрөөдөл гэж байдаг юм.

Нэг л нот алдвал тэр аялгуу хог дээр хаягддаг юм.

Битгий алд!!!

Өөрөө хог дээр гарахгүйн тулд

Хичээ эсвэл орхи

Чиний сонголт хамгийн зөв байх болно.

Continue Reading
Further Recommendations

tbedford1971: Very good read

Mark: Me gusta la capacidad de la autora para crear historias con tan buena trama, hacen que te quedes esperando por un capítulo más, y uno más, hasta que sin darte cuenta lo terminas de leer.Me gustan mucho todas sus historias en general.

Fiona Walker: Absolutely bloody loved it. A very well written slow burn romance that will I think, be continued in subsequent books. It leads nicely into the next one

Valentina: 𝑀𝑒 𝑎 𝑒𝑛𝑐𝑎𝑛𝑡𝑎𝑑𝑜

nanacinda58: It was very well written. Story kept your interest up. Strong woman character.

Armykookmin: Total mente recomendado,jente no se arrepentirán de semejante obra,ovio que igual tiene que gustarle el éxito😏😎

Crazy_reader: It's a really nice read! !

dicipulo52: Historia bella con muchos matices y claro sexo gracias por escribir ❤️💕💕💋💋

dlmccoy57: Story line is good but the grammar and sentence structure needs to be edited. I &had to figure out some sentences. Just needs work for at least the English language.

More Recommendations

honeygirlphx: I haven’t been able to put this down! Great writing love the details and makes your mind see the fantasy

honeygirlphx: I wish your books would be a tv series I can only imagine how amazing these fantasy stories would be!!

honeygirlphx: Can’t get enough of your writing! Thanks for sharing spicy and exciting

Bamalady78: I have absolutely nothing but praise for this story. Each book draws you in to the newest couple while still continuing the past couples storyline. Absolutely brilliant work of art.

Tenley: I've read both of the books in the series and I love the story lines in both.Thank you for writing an amazing series.I'm still gonna need the rest of the next book tho.

About Us

Inkitt is the world’s first reader-powered publisher, providing a platform to discover hidden talents and turn them into globally successful authors. Write captivating stories, read enchanting novels, and we’ll publish the books our readers love most on our sister app, GALATEA and other formats.