Chapter 1
Хөшигний завсраар тусах нарны бүдэгхэн туяа нүүрийг нь багахан халаахад бус сэрүүлэгнийхээ намуухан дууг сонсоод Сүжон нойрноосоо сэрлээ.
Хөнгөхөн инээмсэглэсээр нүдээ нээнгээ баруун гараа хажуу тийш сунгаж орны хажууханд байрлах жижиг шүүгээн дээгүүр гүйлгэхэд тооцоо ёсоор утас нь ч баригдав.
Нойроо сэргээх гэж нүдээ нухлах зуураа тэрээр бусдын нэгэн адил өглөө ажил, сургууль руугаа яаж явна даа гэх тийртэй бодол тээх бус, харин ч сэрүүлэгнээс эгшиглэх “Just one day” дуунд уярч ”Өнөөдөр ч бас гайхалтай байх болно" гэх өдөр тутмын уриагаа өөрт чангаар хэлнэ.
Хормын дараа сэрүүлэг аяндаа унтрахад Сүжоны нойр тэр чигтээ үргэн одсон бололтой, нүд нь нэг их олон цавчлалгүйгээр бүрэн нээгдэж, утасныхаа playlist-г гүйлгэн харахдаа “Fire” дууг сонгон тоглуулах агаад speaker дээрээ тавихаа ч мартсангүй.
Тэрээр эрч хүчтэй хөгжмийн аянд хөөрхөн бүжигэх шахсаар орноосоо огло харайн босож эгц харалдаа байрлуулсан өндөр модон шүүгээгээ ухан өөрт тохирох хувцаснуудыг шилж сонгох аж.
Ингэхдээ мөн л инээмсэглэхээ мартсангүй.
Дуунууд ар араасаа цувран эгшиглэсээр...
Хагас цаг орчим хугацаа өнгөрсний дараа нэг юм бэлэн болов бололтой Сүжон том тольны өмнүүр эргэлдэн өөрийгөө эргүүлж тойруулан харж, биедээ эвтэйхэн зохицсон сайхнаар хувцасласандаа ихэд бахдах аж.
Мөр хэсэг нь ил гарсан цэнхэр даавуун цамц болон өвдөгний дээхэн талаар татсан дэрвэгэр хормойтой хар юбка зэрэг нь үнэхээр л түүнд тун чиг сайхан зохижээ.
Тод мэдэгдэх давхраагүйн дээр тийм урт биш сормуустай ч гэлээ онцлог нь гал цогоор дүүрэн гялалзах гүн цэнхэр нүд, багахан махлаг нүүрнийхээ хэлбэрт зохицох жижиг хамар мөн цаг үргэлж гайхалтайгаар мишээж харагдах ягаахан уруул.
Хөөрхөн гэдэг үгийг тэр бүр сонсоод байдаггүй ч Сүжон энэ дүр төрхөндөө хамгаас сэтгэл хангалуун явдаг.
Өөртөө сэтгэл хангалуун байх шиг сайхан зүйл хаана байх билээ?
- Инээмсэглэ, Ким Сүжон. Өнөөдөр ч бас бүх зүйл гайхалтай байх болно, бүх зүйл хэмээн тэр итгэл дүүрэн гэрэлтсэн царайтай харагдах тольны тусгал руугаа ширтэн мишээсээр нүдээ ирмэлээ.
Ээлжит ая болох “I like it”-г “Not Today”-р солигдон өрөөгөөр нэг чанга дуу цуурайтахад Сүжон амгалан байдлаасаа шилжин, цосондоо давхийх шиг болов.
Дараа нь тэнэг үйлдэл гаргасан өөрийгөө шоолсоор орон дээр үлдээсэн утсаа шүүрэн авч хөгжмийн дууг намсгахдаа дэлгэцний дээд хэсэгт байрлах цагийг санамсаргүйгээр олж харлаа.
- Яана аа! Найман цаг болж байна шдээ?! Сэрүүлэг дугараагүй юм байхдаа? гэж халагласнаа Сүжон саяхан л сэрүүлэгнийхээ аянд бүжиглээд анзааралгүй орхисноо ойлгомогцоо бас л өөрийгөө шоолон инээсээр орон дээр эвхрэн хэвтэнэ.
- Ер нь сэрүүлэгний аяа сольмоор юм байна. Гэхдээ энэ миний хамгийн дуртай ая шүүдээ. Бангтан, та нар ч намайг галзуу болгож байна шүү?!
Ийн чангаар хашгирсных нь дараахан утасных дуудлагын дохио хангинаж түүний анхаарлыг татлаа.
Энэ удаад мөн л “Just one day” дууны хэсгийг чагнах Сүжон өөр лүү нь хүн залгаж буйг ч умартан нүдээ аньж чин сэтгэлээсээ дахилтын хэсгийг даган дуулна.
Ая таслагдахад тэр ахин ухаан ороод дуудлагынхаа аяыг солино гэж өөртөө амласаар өөр лүү нь залгасан нэгэн рүү эргүүлэн утас цохьлоо.
- Байна?
- Хөөе, Ким Сүжон!!
Хэн нэгний чанга дуунд чих нь дүнгэнэх шахмагц Сүжон утсаа чихнээсээ багахан хөндийрүүлж мэгдсэн байртай ам нээв.
- Ө-Өглөөний мэнд ^^
- Юуны чинь мэнд гэж?! Чи хаана юугаа хийгээд байгаа юм бэ? Хурдан ирээч! Ажил эхэлчихээд байна! Халагдахыг хүсээ юу?!
- Одоо орж байна аа! Битгий уурлаарай, найз нь одоохон очлоо. Коно, тайван байдаг юм шүү.
- Таван минут өгье! Хурдалж үз.
Дуудлага тасрах чимээг сонсох зуураа Коно орноос өндийж цүнхээ шүүрэн аваад ямар нэг зүйл мартсан эсэхээ бодож эргэн тойрноороо нүдээ гүйлгэв.
Дээд өнцөг нь хананаас хууларчихсан Жимины том плакатыг тэр олж хармагцаа хар хурдаараа гүйн очиж гарынхаа алгаар дарж эргүүлэн тогтоох гэсэн ч бүтсэнгүй.
- Түргэн тусламж! Скотч хайгаад!
Сүжон ийн өөртөө тушаан хашгирсаар энэ тэрүүгээр эрсэн зүйлээ хайн шүүгээгээ онгично.
Хэсэг хугацааны дараа арайхийн тусламжийн хэрэгслээ олж, өнөөхөө цэвэрхэн гэгч нь эргүүлж хананд нь тогтоолоо.
Агуу бүтээл хийчихсэн аятай гараа ташаандаа аван өмнөх том зураг луугаа инээмсэглэн зогсох Сүжон.. эргэж харахдаа ханын цагтай харц тулгармагцаа чангаар хашгирч орхив.
- Найм хагас! Сүжоноо, юугаа хийгээд байгаа юм бэ?!
Дараагаар нь дорхноо цүнхээ шүүрч аваад үүдний дэргэд очмогцоо хайш яйш гутлаа углаад тэр хаалгаар хар эрчээрээ гүйн гарав.
Гэсэн ч удалгүй эргэн орж ирээд угаалгын өрөө тийш харайлаа..
- Нүүрээ угаахаа мартчихаж!....
- Бас хаалгаа түгжинэ шдээ!! Түлхүүр хаана байна?
***
Ийш тийш мэгдэж харайсаар Сүжон есөн цаг өнгөрөхийн алдад л нэг юм арайхийн гэрээсээ гарсан байлаа.
Ажлын байр болох “Bighit” энтертайментийн байран дээр ирж хаалган дээрх жижүүрт үнэмлэхээ шалгуулчихаад яаран яарсаар дотогш ормогцоо тэр үүдэн дээр нь зогсох Конотой тулгарав.
Хоёр гараа элгэндээ тэвэрч өөдөөс нь ширүүн харц шидлэн зогсох хар хүрэм болон бариу банзлан хослолтой, нүдний шилтэй ба үүгээрээ их л ажил хэрэгч харагдах эмэгтэй бол түүний дарга..
Хэт их гүйн тамирдсанаасаа болж амьсгаадаж орхисон Сүжон хоёр гараараа өвдгөө тулан багахан бөхийж хүндээр амьгална.
- Хөөе? Ким Сүжон! Тэнэг хүүхэн чинь хэзээ ирж байгаа юм?! Эрт сэрж байгаач!
Сүжон түүний ширүүн дуугаар дорхноо номхрон нуруугаа тэгшилж өөдөөс нь харц тулгаран зогссоноо огцом бөхийлөө.
- Уучлаарай! Өглөө эрт сэрсэн ч гэсэн-
- Хувцсаа солих гэж байснаа дуу сонсож байгаад сатаараад цаг анзаараагүй. Намайг залгахад бас л аян дээр нь байдаг дууг дагаж дуулаад утсаа ч авах завгүй байсан. Дараа нь гарах гэж байхад чинь ханан дээрх зураг чинь хуулраад эсвэл цуглуулгануудын чинь ямар нэг зүйл болохоо байчихсан байх. Арай гэж тэрийгээ зохицуулчихаад гарахдаа нүүрээ угаахаа мартчихсан уу? Бас дараа нь явахдаа гэрээ цоожлохоо мартчихсан. Түлхүүрээ бас л хайсан биз? гэж дуржигнуулан ярих зуураа Коно муухан инээд алдах нь түүнийг шоолж буйн илрэл бололтой..
- Найз минь дээ. Хэзээ хүн шиг болох юм бэ? Чамд юу тохиолдсоныг би бүгдийг нь мэдэж байна. Ингээгүй гэжүү?
Аан бас хэдий дарга, ажилчны холбоотой ч гэлээ тэд сайн найзууд..
Сүжон ч мөн адил өөрийгөө шоолох мэт түүний аясаар хөхөрнө...
Энэ байдалд тэдний хэн хэн нь ч дасчихаж дээ..
Сүжон байнга бүтэлгүйтэж явдаг хүүхэд шиг томоогүй зантай нэгэн. Харин Коно болшулуун шударга, мөн дээр нь бүх тал дээр хариуцлагатай хандаж чаддаг хүн. Бас тэр Сүжонтой холбоотой бүх зүйлсийг дам ялангуяа сул тал болгоныг нь хүртэл нэгд нэгэнгүй мэддэг хэдий ч хэзээ ч түүнээс зайлсхийхж дайжиж байгаагүй хамгаас үнэнч нөхөр гэж хэлж болно.
- Заза, ажилдаа ор. Цэвэрлэх газар их байна.
- Мэдлээ, дарга аа!
Тэд хоёул хөгжилдөн инээсээр тус тусын ажилдаа ханцуй шамлана...
Сонирхуулан дурдахад дарга болох Коно нь тус газрын зохион байгуулагч гэх хариуцлагатай үүргийг хүлээдэг бол Сүжон ч мөн адил өөрийн дуртай ажлыг хийдэг.
Сүжоныг ажилчдын хувцас солих өрөөнд дүрэмт хувцсаа өмсөж бэлэн болчихоод цэвэрлэгээний юмсаа цэгцлэн зогсож байтал ард нь хэн нэгэн ирсэн байлаа.
- Чиний бие гайгүй биздээ? гэх дуунаар нь түүний чухам хэн болохыг тэр дорхноо таньсан бололтой урууландаа инээмсэглэл тодруулна..
- Мэдээж би маш сайн байна. Яасан?
- Зүгээр л, өглөө утсаа дуудуулаад авахгүй байхаар чинь чамайг юу хийж байгааг мэдэж байсан ч санаа зовоод. Тэр дуудлаганыхаа аяыг сольж болдоггүй юмуу? Хүн залгах болгонд солиотой юм шиг дуулаад л.
- Сольчихно доо, хэзээ нэгэн цагт.
Сүжон бүр л хөгжилтэйгөөр мишээсээр хойш эргэн, түүн дээр харцаа тусгав.
- Яана даа, чи минь.
Коно багахан мушилзах аядчихаад найзынхаа өмнө ирж мөрөн дээр нь гараа тавиад өөдөөс нь нухацтай харц хаялсаар мөн тийн аястай дуу гаргалаа..
- Чи эмч дээр очиж байгаа биздээ? Ямар нэг нааштай хариу хэлсэн үү?
- Коно, тэр талаар битгий ярь лдаа. Би зүгээр, энэ амьдралдаа сэтгэл хангалуун байна.
- Гэхдээ одоо хэдхэн сар.. Юу ч хийж чадахгүй байгаад уучлаарай.
Коногийн хоолой гэнэтхэн зангирч ийн хэлэх бөгөөд нүдэнд нь ч нулимс цийлэгнэж амжсан байлаа..
Гэсэн ч Сүжон инээмсэглэлээ ер уусгалгүйгээр түүн рүү гэрэлтсэн нүдээрээ аргадаж буй мэт тайвнаар ширтэнэ.
- Би зүгээр байхад, чи өмнөөс минь ингэж шаналах хэрэггүй шүүдээ. Би хангалттай удаан амьдарсан, өнгөрсөндөө үнэхээр сэтгэл хангалуун байна. Тийм болохоор зүгээр л энгийнээрээ бай. Өмнө нь ямар байсан тэр үе шигээ юу ч битгий бод. Ирээдүйд тохиолдох зүйлийг март. Гуйя, би энийг л хүсэж байна.
- Ойлголоо.. Сүжоноо, гэхдээ л уучлаарай. Чи дэндүү хүнд хэцүү цаг хугацааг туулсан, тийм байж яагаад заавал чи гэж?.. Яагаад заавал чамайг би алдах ёстойгоо ойлгохгүй байна.
Мэгшин уйлж эхлэх Коног найз нь чангаар тэвэрч, нуруунд нь хөнгөхөн цохилт өгөх зуураа намуухан дуугаар тайвшруулах оролдлого хийсээр..
- Битгий уйл аа. Би зүгээр, харж байгаа биздээ? Би одоо ч бас инээсээр л байна шүүдээ. Мөрөөдөл минь байгаа цагт би үхэл хүртлээ бууж өгөлгүй цааш алхсаар л байх болно.
~Би чамтай заавал уулзах болно, Пак Жимин.. Чи миний мөрөөдөл~.....