1. Хайртай шүү Еэрим
Өглөө сэрэхэд Жи Юү миний хажууд байхгүй байв. Магадгүй ээж авсан байх гэж бодон доош буутал ээж гал тогоонд ногоо арилгаад сууж байв.
Би: "Ээжээ Жи Юү хаана байгаа юм бэ? Та аваагүй юм уу?" гэхэд над руу нэг харчхаад буцаад л хийх зүйлээ үргэлжлүүлэв.
Ээж: Танай ирээдүйн нөхөр шиг ухаантай юм чинь аваад гарсан.
Би: Марк уу? Хичээлтэй биз дээ?
Ээж: Төгсөх ангийн шалгалтаа өгчихөөд эрт хүрч ирчихээд чамайг үхсэн мэлхий шиг унтаж байхаар чинь Жи Юүг аваад гарсан.
Би: Гомдмоор юм. Би ч бас гарах л байсан.
Ээж: Мин Хён ер нь их сайн залуу шүү. Чам шиг усан толгойтой юмыг яаж тоосон юм гэмээр.
Би: Марк танд юу авч өгсөн. Яагаад түүний талд ороод байгаа юм. Би явж усанд орлоо за
Ээж: Өөрөө хүүхэд юм байж хүүхэдтэй болчихоод юу гээд байгаа юм. Өглөөжин унтаж унтчихаад битгий үг сөрөөд бай!
Би: Заза соори хайртай шүү мооми
Ээж: "Марк-с заалгасан хэдэн үгнүүдээ хэлж байна уу." гээд намайг дооглосон янзтай хэлэв.
Би: Заза би усанд орлоо.
Намайг уснаас гарч ирэхэд Марк, Жи Юү хоёр ирчихсэн байлаа. Би Маркаас ЖиЮүг тэвэрч авав.
Би: Шалгалтаа сайн өгсөн үү? Би таг мартчихсан байна лээ. Ээжийг хэлэхээр л саналаа. Уучлаарай Марк
Марк: Зүгээр ээ. Гайгүй шүү харин цаадуул чинь баларсан байх даа.
Би: Одоо тэгээд чамайг надгүйгээр их сургуульд орчихоор охидууд зууралдаад салахгүй дээ. Аягүй бол чамайг алдчихаж мэднэ. Хурдан гэрлэлтээ батлуулаад хуримын бөгж зүүчхээр эхнэртэй юм байна аа гээд тоож ойртохгүй байх. Ер нь хоёулаа хуримын бөгж аваад зүүчихье.
Марк: "Жи Юү та хоёрыг орхиод явчихгүй болохоор одоохондоо хуримын бөгж хэрэггүй ээ. Яасан ч аймар санаатай юм." гээд над руу нэг аймар аалз харсан юм шиг харав.
Би: Ер нь чамаас л болж ийм санаатай болсон шүү. Анх намайг жирэмсэн байхад чи зүгээр тэр доод ангийн охинтой их маягласан шүү зүгээр. Хичээлд нь тусалж нтр.
Марк: Тэр үед хардсан юм уу даа миний бяцхан Еэрим.
Би: Тэгэлгүй яахав дээ. Бүр уйлсан гээч. Жирэмсэн хүн сэтгэл хөдлөл ихтэй болчихдог юм гэсэн. Тэр үед тэр нь л болсон юм байлгүй.
Ээж бидний дундуур орж ирж энэ харилцан яриа өндөрлөв дөө.
Ээж: "Марк хоол хийхэд туслахгүй биз?"
Би: Би туслах уу?
Ээж: Чи хэрэггүй ээ. Жи Юүг хар.
Марк: Заа ээжээ
Энэ хоёр одоо хэзээ ээж хүү 2 болчихсон юм. Ээж дандаа л Марк Марк л гэнэ. Муу аав минь л намайг гэх юм даа.
Тэр хоёр ч хоолоо хийж дуусан, гэp бүлээрээ тойрч суун хооллочихоод Марк болон бяцхан зулзагатайгаа гадуур гарахаар болов.
Хэдий зун болж байгаа ч гэсэн. Жи юү даарчхаж магадгүй гэж бодон дулаан хувцаслав.
Марк: Гадаа ч дулаан ороод сайхан байна шүү тиймээ Еэрим?
Би: Тийм байна. Ойрд гэрээс гараагүй сайхан байна.
Марк: "Их дэлгүүр орж Жи Юү-д хувцас, тоглоом авч өгье." гээд нөгөө л гоё инээмсэглэлээ тодруулав.
Би: Мөнгө байгаа юм уу? Бид чинь ахлах сургуулийн сурагчид, насанд хүрсэн ажилтан биш шүү Марк.
Марк: Аав нилээн их мөнгө өгөөд эхнэр хүүхэддээ юм авч өг гэсэн.
Манай хадам аав ч бас сайн хүн юмаа. Ер нь хадам аав ээж, аав ээж нар маань их өглөгч шүү.
Би: Тэгж байгаад аавд баярлалаа гэж хэлнээ.
Марк: "Еэрим чи намайг ганц удаа нөхөр, хайраа, царайлагаа гээд ч юмуу дуудаж байгаач." гээд хошуугаа унжуулав.
Хөөрхөн гэдэг нь.
Би:Гомдсон юм уу миний нөхөр нь? Алив явцгаая.
Бид ч таксинд суун их дэлгүүрийн үүдэнд ирэн, шууд л хүүхдийн тасаг руу явав.
Хэд хэдэн охидын загварлаг нил ягаан болон цэнхэр өнгийн эгдүүтэй хувцаснууд сонгон кассан дээр очиж бичүүлэв.
Ххх: Дүүд чинь их сайхан зохих байхдаа. Зөв сонголтууд хийжээ.
Марк: Дүү маань бишээ. Бидний хүүхэд байгаа юм.
Ххх: А-аан ю-юу уучлаарай
Яаж бодохоороо дүү маань гэж бодсон юм болоо. Харваас бид хоёрын нийлүүлчихсэн царай байхад. Хараа муутай худалдагч юм уу? Эсвэл мэдрэмжгүй юм уу?
Би: Дургүй хүрчихлээ
Марк: Бид чинь ахлах ангийн хүүхдүүд шүү дээ. 16, 17 настай эцэг эхчүүд гэж ховор байх.
Би: Гэхдээ харваас бид хоёрыг нийлүүлчихсэн царайтай байхад.
Марк: Заза тайвшир. Та хоёртоо амттан авч өгөх болохоор битгий уурла.
Манай Жи Юү хэнийгээ дуурайсан юм гэмээр тайван, дөлгөөн зантай хүүхэд. Марк ч тэр, би ч тэр тайван бус хүмүүс. Магадгүй хасах хасахын нэмэх гэдэг шиг, хоёр тайван бус хүмүүсийн дундаас тайван хүн гардаг байж магадгүй л юм.
Марк надад зайрмаг авч өгөөд охиндоо зайрмагны амттай сүү авч өгөв. Намайг бага байхад ийм зүйл байдаггүй л байлаа. Бага байхад ч гэж дээ. 8 жилийн өмнө гэх үү дээ ээж болсон биш бүр тархи минь хөгшин эмээ шиг ярьж байх шив.
Марк: Намайг 9-н настай байхад би ээжид загнуулаад асгартлаа уйлж байхад манай үеэл ах маань надад бялуу авч өгч байсан юм. Тэр дээрээ "Чи шилдэг нь" гэж бичсэн байсан. Тэр үгийг уншаад сэтгэл арай дээрдэж дараа нь бялууг идэхэд хамаг гуниг үргээд явчихсан шүү. Миний хувьд амттан бол сэтгэл санаа тавгүйтсэн үед иддэг эм гэсэн үг.
Би: Миний муу Марк аав болсон биш над шиг хөгширсөн бодолтой болоод өвөө яриатай болчих чинь. Хэзээний амьдрал үзчихсэн өвөө шиг л байна
Марк: "Заза угаасаа тэгээд тавилан минь юм байлгүй дээ." гээд хөгшин хүн шиг аялгаар ярив.
Би: Тээр бүүр яг өвөө шиг шүү
Марк: Хүн тоглож байхад ойлгохгүй юм.
Бид ч алхсаар гэртээ ирэв. Гадаа цаг агаар сайхан байсан болохоор шууд алхчихсан юм.
Жи Юү унтчихсан болохоор орон дээр нь түүнийг унтуулчхаад, хувцсаа солин шүршүүрт орчихоод гарч иртэл Марк газар гудас дэвсчихсэн хэвтэж байв.
Би: Хамт унтахгүй юм уу?
Марк: Ааваас чинь айгаад байна. Гэнэт ороод ирвэл яах юм.
Би: За за өөрөө л мэд.
Марк: Хүндхэн өдөр байлаа. Маргааш шалгалтын хариу гарна гэсэн. Тэнцчихсэн байвал хүссэн сургуульдаа орох болохоор тэмдэглэнэ шүү за.
Би: Ойлголоо гэхдээ би ч бас төгсөх шалгалтаа өгөөд ангийнхантайгаа хамт төгсмөөр л байна.
Марк: Дараа жил гэхэд болно доо.
Би: Тэгсэн ч гэсэн манай маангууд байхгүй, доод ангийн бацаануудтай хамт сурна гэхээр олиггүй ш дээ.
Марк: "Би чамд туслах болохоор одоо юу ч бодолгүй тайван унт даа" гээд духан дээр минь хөнгөхөн үнсчихээд буцаад хэвтээд өгөв.
Би: За ойлголоо үнэхээр ядарч байна.
Марк: Хайртай шүү Ким Еэрим
Би: Хайртай шүү И Мин Хёг