Write a Review

Rookie Detective || KJI || Completed

Summary

Шин Чэрён бол багаасаа л эцэг эхээ алдан асрамжинд өсч хүнд хүчир замаар алхсан нэгэн. Тэр өдийг хүртэл мөрдөгч болох гэж хичээх дээ эцэг эхийнхээ хэргийн үнэн учрыг олно гэсэн цор ганц зорилготой байсаар ирсэн. Харин олон жилийн өмнө болсон түүний эцэг эхийн хэргийг дахин сөхөн олохын тулд түүнд чадварлаг туслагч хэрэгтэй. Чэрён Сочугийн хамгийн чадварлаг ухаантай залуухан мөрдөгч Ким Жунинтай нэг баг болон ажиллахаар болох боловч тэд бие биендээ яснаасаа дургүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд нэг нэгнийхээ мөн чанарыг танин харах нүд нь өөрчлөгдөнө. Гэвч Шин Чэрён ба Ким Жунины учрал энгийн биш юм. Тэднийг ирээдүйд юу хүлээж байгаа бол? Зүгээр л тохиолдол гэж байдаггүйг санаж ав! Start date: 2018.04.05 End date: 2018.06.07

Genre:
Romance / Drama
Author:
Scarlet World
Status:
Complete
Chapters:
4
Rating:
n/a
Age Rating:
18+

R.D.1-"Эхлэл: Шинэ ажил"

Chaeryeong’s P.O.V

Сандарснаас болж хөлөрсөн алгандаа байх шинэ ажилтны үнэмлэхээ чанга гэгч нь атгаад өөртөө шивнэлээ.

: Чэрён, чи чаднаа. Эхний өдрөө л сайхан сэтгэгдэл үлдээх хэрэгтэй. Зоригтой бай. Чи чадна. Зорилгоо мартаж болохгүй шүү.

Хэд хэдэн удаа гүнзгий амьсгал авч, зоригоо чангалж байгаад цагдаагийн хэлтэс рүү яван оров. Босгоор нь хөл давсан даруйдаа л мөрдөгчдийн ажиллах хэсэг рүү чиглэн очлоо. Бүгд л намайг энэ охин энд юугаа хийж яваа юм бол? гэсэн харцаар ширтэнэ. Цагдаа нарын нэг нь бололтой намайг чиглэн ирж эелдэгээр асуув.

__1__: Өршөөгөөрэй, танд яаж туслах хэрэгтэй бол? Өөрөө хэргийн мэдээлэл өгөхөөр ирсэн үү?

: Сайн байна уу? Өнөөдрөөс энд ажиллахаар ирсэн Шин Чэрён байна. Танилцсандаа таатай байна. Цаашдаа туслаж дэмжиж байгаарай.

Би аль болох цоглог эрч хүчтэйгээр хэлэхийг хичээн бүх хүмүүс рүү чиглэн 90 градус бөхийлөө. Угийн л шинокоов бусаддаа хүндэтгэл үзүүлэх нь мэдээжийн хэрэг.

Нөгөө булангаас саяныхаас өөр нэг залуу над руу нэг л ёозгүй харан

__2__: Аэээш. Овоо нэг гайгүй юм явуулчих байх гэж бодсон чинь нэг муу анхлан суралцагч явуулчихсан байна шдээ. Ядаж байхад эмэгтэй байхдаа яадаг байна аа? Бас нэг чирэгдэл болох юмтай болчихлоо шд. Ядаргаатай юм аа.

Анх намайг орж ирэхэд өөдөөс эелдэгээр тосож авсан ах харин нөгөө баргар царайтай мөрдөгч рүү хараад

__1__: Чи дөнгөж ирж байгаа хүүхдэд жоохон эелдэг бай л даа Тау. Ямар чадвартайг нь ч мэдэхгүй байж. Сайн ч юм билүү? Хэн мэдлээ.

Тэгэхээр намайг ядаргаатай гэж хэлсэн мөрдөгчийг Тау гэдэг байх нь ээ.

__1__: Сайн уу? Би ч бас танилцсандаа таатай байна. Намайг Бэкхён гэдэг. Бён мөрдөгчөө гэж дуудаж болно гэж эелдэг мөрдөгч ах хэлэв.

Бэкхён: Тэр цаад захад хөмсгөө зангидсан сууж байгаа хүн бол манай хэлтсийн дарга Жүнмён. Тэнд очиж хэрэгтэй хийх ажлаа асуусан нь дээр байх. Амжилт. Сайн хичээгээрэй.

Би ч дахин Бён мөрдөгчид бөхийсөөр тэрний заасан хэлтсийн дарга гэх хүн дээр очлоо.

: Сайн байна уу? Шин Чэрёон гэдэг. Өнөөдрөөс ...

Жүнмён: Хэлснийг чинь сонссоон. Цаг давчуу байгаа болохоор сайн тайлбарлаж чадахгүй нь. Чиний суудал чинь Бэкхёний хажуу талын ширээ. Чамтай хамтрагч болох мөрдөгч гадуур ажилтай арай ирээгүй байгаа болохоор тэр хүртэл ширээндээ сууж бай. Асуух зүйл байвал Бён мөрдөгчөөс асуугаарай.

: За. Ойлголоо Ким хэлтсийн даргаа.

Энд завтай хүмүүс гэж байдаггүй бололтой. Сая над руу муухай харж байсан мөрдөгч болон Бён мөрдөгч 2-ыг эс тооцвол над руу тоож харах ч хүн байсангүй. Өөрийн гэсэн хэрэг хөтлөхдөө ашигладаг дэвтэр ба пиналаа ширээн дээрээ гаргачхаад юу хийхээ ч мэдэхгүй их л эвгүй биеэ барин сууж байтал ашгүй гэж нөгөө эелдэг Бён мөрдөгч над дээр хүрээд ирэв.

Бэкхён: Ахлах чамайг юу гэсэн?

: Миний хамтрагч ирээгүй байгаа болохоор иртэл нь энд суугаад хүлээгээрэй гэж хэлсэн.

Бэкхён: Тэгвэл нэгэнт л чамд хийх зүйл байхгүй байгаа юм чинь би энэ хавиархыг танилцуулах юм уу?

: Таны ажилд саад болохгүй гэж үү?

Бэкхён: Эээе, санаа зоволтгүй дээ. Би эндхийн шилдгүүдийн нэг. За тэгэхээр манай Сочу дүүрэг бол бусад дүүргийг бодвол хөл хөдөлгөөн ихтэй, хэрэг их гардаг ч гэсэн бид сайн ажилладаг болохоороо бүгдийг нь зохицуулдаг л даа. Гэхдээ саяхнаас хэргүүд гэнэт олширчихсон. Сүүлийн 3 сард гэхэд манай дүүрэгт хүн амины хэрэг 4, хулгайн хэрэг 10-аад гарсан. Чи ойлгож байгаа биз дээ. Энгийн нэг дүүргийн хувьд энэ чинь байж боломгүй тоо. Энэ ямар Ганнам байгаа биш дээ. Ганнам байсан бол ч яахав юм бүхний төв болсон, хамаг хар тамхичдын үүр болдог газар юм чинь. Тиймээс л бид хүн хүч дутмаг байна гэж үзээд өөрсдийн хэлтэсдээ шинээр хүн авсан юм. Чамайг эмэгтэй энэ тэр гэж манай энэ хэд цэвэрхээд байгаа юм биш шүү. Саяхан харин Дундэмүн дүүрэгт хэрэг гарахад шинэхэн эмэгтэй мөрдөгч нь алдаа гаргаснаас болоод гэмт хэрэгтнээ алдчихсан болохоор манай хэд ингэж аашлаад байгаа юм. Тэрнээс биш манай хэлтсийнхэн чинь сэтгэлээрэй амьтад. Гэхдээ сүүлийн үед ажил ч овоороод байгаа болохоор жоохон стрэсстэй байгаа, чамайг шинэ хүн гээд жоохон муухай харьцаж магадгүй шүү. Би чамд бүгдэнг нь танилцуулаад өгье. Сая чамайг орж ирэхэд уурлах янзтай байсан нөхрийг Тау гэдэг. Эцэг эх нь Хятад ч гэсэн Солонгост өссөн болохоор хэл яриа нь мангар сайн. Саяны уулзсан Ким ахлагч буюу Жүнмён. Тэр ер нь халамжтай ахлагч шүү, хувь хүнийхээ ч хувьд сайн хүн. Баг тасгийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй, тиймээс ч сүүлийн үед жоохон ааш муутай байгаа. Харин тэр цаад талын булангийн ширээнд сууж байгаа царайлгийг харж байна уу? Тэрийг Крис гэдэг юм. Таутай багаасаа нийлсэн гэсэн. Энд 2 сарын өмнөөс л ирсэн. Таугаас бусад нь тэрний талаар сайн мэдэхгүй ээ. Анх харахад жоохон пээдгэр, их зантай юм шиг харагдах ч дотносоод ирэхээр дажгүй. Харин би бол эндхийн үнэт эрдэнэ л гэсэн үг. Энд тэндхийн хамаг ажлыг хамж хийнэ. Ах дүү нардаа тустай. Уур амьсгал бүтээгч, инээд бэлэглэгч гээд л бүх ашигтай зүйлс надаас гарч болно. Энэ хэдээс хамгийн сайхан ааштай нь. Бас хамгийн царайлаг нь. Яахав энэ хэд яваандаа ааш нь засраад чамд дасаад гоё болоод ирнээ. Харин чиний хамтрагч гэж яаж ч хичээсэн ааш гэж авах юмгүй нэг юм байгаа даа.

Бён мөрдөгчийг ингэж хэлэхэд нээрээ л айгаад явчихлаа. Уг нь намайг энд ирэхээс өмнө өмнөх ахлах маань эндхийн хамгийн сайн мөрдөгчтэй нь баг болж очно гэж хэлсэн шдээ.

: Юу л даа? Бён мөрдөгчөө. Уг нь хамтрагч маань сайн чадварлаг хүн байдаг гэж сонссон шдээ.

Бэкхён: Сайн ажилладаг нь үнэн ч гэсэн жоохон хэцүү зантай. Чи хамтрагч нь болохоор нилээдгүй л зовно байх. Ямартай ч чамд лав нүүр өгөхгүй ээ цаадах чинь. Тэгсэн ч гэлээ чадварлаг болохоор чамд түүнээс суралцах зүйл зөндөө байгаа. Гэлээ ч гэсэн бас чамайг өрөвдөж байна шүү. Чи ч тэрний доор нилээн зовох байх аа даа.

Тэрний үгийг ихэд чухалчлан хүлээж аваад сонсож байтал ардаас хэн нэгний хоолой гарахад зүрх амаар гартал цочив. Ялангуяа үл танигдах тэр хүний хоолойг сонсонгуутаа Бён мөрдөгчийн царай барайгаад ирэх нь тэр.

__3__: Хэн хэнээсээ болж зовно гэж?

Бэкхён: Ч-чи хэзээ ирчихсэн юм?

__3__: Яасан ирээгүй бол дахиад жоохон муулах гэж байсан юм уу?

__3__: Чи шинээр ирсэн мөрдөгч үү?

Тэр хүн рүү царайг нь хараагүй байж хоолойг нь сонсоход нуруугаар хүйт жийргүүлэхээр хөндий сонсогдоно.

__3__: Би ахлах мөрдөгч Ким Жунин. Чиний хамтрагч.


Continue Reading Next Chapter
Further Recommendations

prettyprits1: Fun book, really enjoying it

Naomi: Nooooo dont stop! This is so good..I need more...i need to know that Pt kicks vipers butt!

Annigrace: Ok the novel is great

judithsmitherman: Wow, another good story. I loved it. I can’t believe that I have read three stories and they are all good. Thank you keep writing!

Crazy_reader: It's a really nice read! !

dicipulo52: Historia bella con muchos matices y claro sexo gracias por escribir ❤️💕💕💋💋

honeygirlphx: I wish your books would be a tv series I can only imagine how amazing these fantasy stories would be!!

More Recommendations

honeygirlphx: Absolutely loved this book! Can’t wait to read the next one

Keona: I absolutely love this so far

Natalee Lindo: I love these books. Just going from one book to another.

About Us

Inkitt is the world’s first reader-powered publisher, providing a platform to discover hidden talents and turn them into globally successful authors. Write captivating stories, read enchanting novels, and we’ll publish the books our readers love most on our sister app, GALATEA and other formats.