Write a Review

Fearless: Fearlessly in Love || KYG || Completed

Summary

Fearless series 1st book: Fearlessly in love Аз Хэмигийн талд байдаггүйг тэр мэднэ. Хэмигийн 18 нас золгүй явдлуудаар дүүрсээр жилийн өмнө л найз залуутай, аз жаргалтай гэр бүлтэй, эрүүл байсан охин нэг мэдэхэд бүтэн өнчин, ганцаардмал, азгүй, мөн өвчтэй нэгэн болон хувирна. Хэми өөрийг нь орхиж явсан хүмүүст урам хугарч, гэр бүлийнхнийхээ үхэлд өөрийгөө буруутган явсаар түүний сэтгэл зүй хэвийн бус болсон байлаа. Одоо түүнд амьдрах нь тийм ч их чухал зүйл байхаа больсон. Гэвч түүнд анхаарал тавих хүмүүс огт байхгүй биш байв. Хэмигийн удаан хугацааны эмч Марк эцэст нь 6-н жилийн дараа Хэмигийн төлөө өөр эмч Хэмид олж өгнө. Шархалсан зүрхийг өөр нэгэн шархалсан зүрх нь эдгээнэ гэдгийг тэр мэдэж байсан болохоор л тэр... Start Date: 2017.11.17 End Date: 2018.01.28 Edited: 2018.02.15-2018.02.19

Genre:
Romance / Drama
Author:
Scarlet World
Status:
Complete
Chapters:
4
Rating:
n/a
Age Rating:
13+

F.I.1-"Begin: Change"

-Хэми-

Хүн болгонд амьдралынхаа тухай ядаж нэг гомдол байдаг. Хэний ч амьдрал төгс биш шүү дээ. Гэвч хамгийн өрөвдөлтэй амьдрал юу болохыг мэдэх үү? Өглөө бүр сэрээд өнөөдөр амьдрах шалтгаан хайх.

Хэдэн ч удаа хайсан намайг амьдруулахыг хүсэх тийм үнэ цэнэтэй шалтгаан олж чадаагүй. Өнөөдөр энэ дэлхийгээс явлаа гэхэд надад хорогдоод байх зүйл алга. Би зүгээр л үхээгүй байгаа болохоор л амьдарч байна.

Ямар ч түүх эхлэлтэй байдаг. Миний өнөөгийн амьдралд хүргэсэн шалтгаан ч бас бий. Миний амьдралд ч бас гэгээлэг үе байсан. Өглөө инээмсэглэл дүүрэн босож, хичээл дээр ярилаа гэж багш нарт загниулан ангиас хөөгдөн гарахдаа хүртэл инээсээр гардаг байсан.

Бүх зүйл аль хэдийн орвонгоороо эргэжээ. Хий хоосон том байшин. Үгүй ээ, хий хоосон биш юм байна. Өөрөө өөрийгөө үзэн ядах сэтгэл, ганцаардал, харууслаар дүүрсэн байшин. Миний амьдралаа үрж буй газар.

--

Толгойд мэдрэгдэх өвдөлт ба хаалга нүдэх чимээнээс болоод нүдээ нээхэд би нөгөө л нэг газраа байгаагаа мэдэрлээ. Ядаж л өнгөрсөн шөнө гэртээ ирж хонож чадсан юм байна. Биеэ чирч ядан хаалгаа онгойлгохдоо хэн гэдгийг нь ч асуусангүй. Ойлгомжтой шүү дээ. Энд ирэх 2 хүний нэг нь. Мина хаалга тайлагдахад яаран унтлагын өрөө рүү минь гүйв. Би залхсан байртай ардаас нь очиход тэр өрөөг минь нягталж дуусав бололтой орон дээр минь суун

Мина: Чамайг удаад байхаар чинь дахиад л ямар нэг буруу зүйл хийж байгаа юм байх гэж бодлоо. Хаалгаа хурдан тайлахгүй юугаа хийгээд байсан юм бэ? гэв. Тэгснээ хамраа үрчийлгэн ойр хавиа үнэрлэснээ

Мина: Эндээс архи үнэртэж байна. Чи өчигдөр дахиад л гараа юу? Би чамд гараад хэрэггүй гэж хэд хэлэх юм бэ? Ганцаараа гарч байгаад хяналтаа алдчихвал яах юм болж байна?

Би: Тэгээд үхэх хүртлээ эндээс гаралгүй байж байх хэрэг үү? Тэгснээс үхсэн нь дээр биз.

Мина: ХЭМИ!

Би: Битгий орилоод бай! Чи байнга орилоод байх юм бол би хэний ч мэдэхгүй газар луу зугтчихна шүү.

Би: Бас өглөө ийм эрт юу хийж яваа юм?

Мина: Юу юу хийж яваа гэж. Чи Марк дээр 10-аас очих ёстой гэдгээ мартчихсан уу?

Би: Дахиад жоохон унтмаар байна. 20-н минутын дараа босчихно.

Мина: Үгүй шүү. Одоо босохгүй бол хоцрох нь байна. Хэми хурдал л даа гэсээр хөнжлийг минь татаад хаячихлаа. Мина бос гэсэн бол босгож байж л сална. Тэгэхээр удаан үглүүлж байснаас одоо боссон л шартчихсан тархинд минь өлзийтэй.

Би: Удахгүй болохоор машиндаа хүлээж бай

--

Эмнэлгээс гэр хүртэл тийм ч хол биш болохоор бид цагтаа амжлаа. Энэ эмнэлэгт сүүлийн 6-н жил бусдын шахалтаар алгасалгүй ирж байна. Том эмнэлэг биш. Тэр нь ч амар.

Сувилагч намайг ор хэмээн дохио өгөхөд би дотогш орлоо. Марк үргэлж л байдаг шигээ цагаан халадтайгаа сууж байв. Тэрээр надруу инээмсэглээд би үргэлж л суудаг тэр газраа сууна. Өвчтөний суудал.

Марк: Өглөөний мэнд, Хэми! Өчигдөр орой гарсан хэрэг үү?

Тэр асууж би хариулна. Тэр хүлээцтэй сонсоно. Эцэст нь эм бичиж өгөөд дуусгана...

Би: Мина аль хэдийн ховлоод амжчихаж ээ?

Марк: Үгүй ээ, зүгээр л хурц үнэртэж байна.

Марк: Гадуур гарахад чинь хориг тавимааргүй байгаа ч чи нийгмийн харилцаанд ороход бэлэн биш гэж бодож байна. Чи надад тэгэхээр гарахгүй гэсэн амлалт өгөх хэрэгтэй болох нь дээ.

Би: Үгүй гэвэл?

Марк: Түүх давтагдана. Өдрийн 24 цаг, 7 хоногийн 168 цаг чи өөр нэгний хяналтанд байх болно.

Дахиад л надад ямар ч сонголт байхгүй байгаад би уцаарлаж байлаа. Би энд торонд хоригдсон шувуу шиг, харин тэд надад хүссэн зүйлсээ тулгаад л. Тэд хэлэхдээ үүнийг намайг амьдруулахын тулд хийж байгаа гэдэг. Гэхдээ би амьдарч чадахгүй л байна.

Тэр асуултуудаа асуусаар би үнэнээ л хэлнэ. Надад тэрэнд худлаа ярих хэрэг байхгүй. Тэр миний тухай бүхнийг мэднэ шүү дээ. Марк надад аль болох туслахыг л хичээдэг гэдгийг би мэднэ. Гэхдээ надад өөрчлөлт гардаггүй. Аль хэдийн би ийм байдлаараа 6 жил өнгөрчхөөд байхад Мина, Марк 2 л шантралгүйгээр миний төлөө байдаг. Тэд намайг хэвэндээ орно гэсэн найдвараа хэзээ ч алддаггүй. Бусад хүмүүс харин миний тухайд буугаад өгчихсөн. Би ч адил.

Цаг явсаар Марк бид 2-ын ээлж дуусан түүний дараагийн үйлчлүүлэгч орж ирэхээс өмнө гарахаар хаалга руу зүглэж байтал тэр араас минь дуудлаа.

Марк: Хэми надад чамд хэлэх юм байна. Үнэнийг хэлэхэд энэ бидний хамтдаа хийх сүүлчийн эмчилгээ байсан.

Би: Юу гэсэн үг юм?

Марк: Чамайг дараагийн cессээс чинь эхлэн өөр эмч хариуцна гэсэн үг. Манайд шинээр орсон хүн. Миний хуурай дүү байгаа юм. Чамд тус болно гэдэгт би итгэлтэй байна.

Марк: Мэдээж эмчилгээний явцыг би зайнаас ажиглана. Чамд өөр хэв маягаар эмчилгээ хийж үзвэл нөлөөлж магадгүй гэж бодож байна. Түүний эмчилгээ чамд нөлөө өгнө байх.

Марк миний хариултыг хүлээж байгаа аятай наашаа харсан тул би зүгээр л толгой дохин

Би: Надад хамаагүй ээ гэж хэлчихээд гарав.

Надад хамаагүй. Хэн нь ч надтай долоо хоногийн 5-н өдөр нь 2 цаг өнгөрөөсөн ч үр дүн нь өөрчлөгдөхгүй. Би эмчлэгдэхгүй.

Үүдэнд Мина дээр очиход тэрээр утсаар ярьж байлаа. Мина намайг гарч ирэхийг хараад хурдхан шиг яриагаа дуусган утсаа таслав. Бодвол Бэмбэмтэй л ярьж байсан байлгүй. Тэр 2 нэг газар ажилладаг. Нийлээд 3-н сар хавьцаа болж байгаа байх.

Минагийн анхаарал хурдан сарничихдаг болохоор машин барих үедээ тэр юу ч ярьдаггүй. Тиймээс машин дотор үргэлж чимээгүй байдаг. Намуухан орчинд би хэсэг зуур нүдээ анин бодолд автлаа. Шинэ эмч, Маркийн хуурай дүү. Ямар хүн бол?

Машин зогсоход харвал бид аль хэдийн иржээ. Минагаар битгий гэрээсээ гараарай гэж үглүүлж аваад буун өнөөдрийн уух ёстой эмүүдээ уучихаад орж унтав.

----------

Админ: Дамин

Continue Reading Next Chapter
Further Recommendations

prettyprits1: Fun book, really enjoying it

Naomi: Nooooo dont stop! This is so good..I need more...i need to know that Pt kicks vipers butt!

Annigrace: Ok the novel is great

judithsmitherman: Wow, another good story. I loved it. I can’t believe that I have read three stories and they are all good. Thank you keep writing!

Crazy_reader: It's a really nice read! !

dicipulo52: Historia bella con muchos matices y claro sexo gracias por escribir ❤️💕💕💋💋

honeygirlphx: I wish your books would be a tv series I can only imagine how amazing these fantasy stories would be!!

More Recommendations

honeygirlphx: Absolutely loved this book! Can’t wait to read the next one

Keona: I absolutely love this so far

Natalee Lindo: I love these books. Just going from one book to another.

About Us

Inkitt is the world’s first reader-powered publisher, providing a platform to discover hidden talents and turn them into globally successful authors. Write captivating stories, read enchanting novels, and we’ll publish the books our readers love most on our sister app, GALATEA and other formats.