Write a Review

Just A Romance || BBH || Completed

Summary

1 жилийн ойн баярын өгүүллэг Нууцаар хайрлана хайрлана гэхэд арай хэтэрлээ. Хүний ая талыг нь олж аргалахдаа сайн юм байж ганц ч юм анзаарж чадахгүй 4-н жил өнгөрөөчихөж байхдаа яах вэ дээ? Одоо тэгээд яалтай билээ? Намайг өөрт нь сэтгэлтэйг ч анзаарахгүй даргынхаа сайн талд нь гарахын тулд намайг ганц удаа хамт болзоонд явчих гээд гуйгаад байгаа хүнийг...

Genre:
Romance / Humor
Author:
Scarlet World
Status:
Complete
Chapters:
10
Rating:
n/a
Age Rating:
16+

1. Blind Date

Оройны 7 цаг.

Уг нь өдийд тарчихсан баймаар юм. Түүний ердийн ажлаа тараад орж ирдэг цагаас оройтож байгаа тул эзнээ хүлээж байгаа нохой аятай хаалганы дуу гарах болгонд үүд рүү өнгийж харсаар аль хэдийн 20 минут өнгөрөөчихлөө. Өнөөдөр хүн ч цөөнтэй, цаг агаар ч муухан ер нь л явцгүй өдөр байна шүү. 5 минут хүлээгээд ирэхгүй бол залгаж яагаад ирэхгүй удаад байгааг нь асуудаг юм уу гэж байтал овоо өнөөх чинь ажлынхаа 2 хүнтэй бололтой баахан хослолтой хүмүүс орж ирцгээв.

-Мари хэмээн орж ирэнгүүтээ л намайг дуудан өөдөөс инээмсэглэн даллалаа. Энэ инээмсэглэлээс л болоод дөрвөн жил энэ хүнд хоргодоод больж ч чадахгүй үлдчихсэн юм даа.

Нааш кассны өмнө ирэн зогсоод над руу заан

-Миний яриад байсан өнөө дотны минь найз маань байгаа юм аа. Энд ажилладаг юм.

-Энэ хүн харин манай санхүүгийн хэлтсийн ахлагч, харин энэ бол надтай сая хамт ажилд орсон дадлагажигч.

Түүний хэлтсийн дарга нь гэж хэлсэн залуу нь түрүүлэн гараа сунган

-Ву Крис. Танилцахад таатай байна гэхэд нөгөө талынх нь залуу ч мөн адил

-Намайг Ким Минсок гэдэг. Би Бэкхёнтэй зэрэг ажилд орсон дадлагажигч хэмээн инээмсэглэн өөрсдийгөө танилцуулав.

Би хариу гар сунган мэндлээд

-Ан Мари гэдэг. Бэкхёний найз. Эндэхийг ажиллуулдаг юм. Хүссэн үедээ орж ирж байгаарай хэмээн эелдэгээр хариуллаа.

-Мари бид гурав цонхны хажуугийн ширээнд суучихъяа. Миний авдгаас гурвыг өгчихөөрэй.

Юу хийх гэж байгааг нь мэдэхгүй ч тэр гурав цонхны хажуугийн ширээнд сууцгаалаа. Бэкхён ер нь энд ажлынхныгаа авчирдаггүй. Ер нь ажилд ороод ч удаагүй байгаа. Өмнө нь энэ тэрүүгээр ажил хайж бүгдэнд нь тэнцэлгүй явсаар сарын өмнө нь нэг банканд теллэр хийх ажил олдсон. Тэр нь ч азаар уу эзээр үү манай кафен хажууханд байж таарсан юм даг.

Бусад ширээгээ цэвэрлэнгээ тэр гурав луу хальт харваас Бэкхён л юм яриад байгаа бололтой харагдав. Энэ хүний ам хатна гэж байдаг юм болов уу? Хамт ажилд орсон Минсок гэгч нь ярианд нь хамт инээн ярина , харин санхүүгийн хэлтсийн ахлагч нь юм хэлэхгүй ч яриаг нь сонсонгоо хааяадаа хөхрөх аядаж байв. Хараад байвал өмнө нь харж байсан ч царай юм шиг. Магадгүй энэ хавиар ажилдаа явж байхтай нь өмнө таарч байсан юм байлгүй.

Цаг орой 9 болж Минсок ба Крис явахтай зэрэгцэн би ч кафегаа хаахаар зэхлээ.

Жилийн өмнөх нэг бүтэлгүй асуудлаас болоод Бэкхён би бас өөр хоёр найз маань нэмээд нэг хүүхэдтэй, бид 5 хамтдаа хэсэг зуур 4 өрөө байранд амьдрах шаардлагатай болчихсон юм. Тиймээс Бэкхён бид хоёр ажил ойрхон болохоор өглөө хамт ирээд оройдоо тэр эрт тардаг ч намайг кафе хаахыг хүлээж байгаад хамтдаа явдаг юм.

Гэнэт өлсөх мэдрэмж төрөөд бид хоёр зүгээр ч явалгүй замд тааралдсан дэлгүүрт ороод бас бус зүйл аваад тэндээ дуустал нь идчихээд хоолоо шингээж үлдсэн замдаа алхахаар шийдлээ.

-Хүүх, ханатлаа идчихсэн чинь гэдэс хагарах нь. Одоо аягүй бол чамаас тарган болчихсон байгаа байх даа.

-Хөөе надаас тарган гэж ирээд болиорой. Би тарган биш шүү. Тэгээд ч эр юм байж битгий шалчигнаад жин мин яриад уур хүргээд бай

-Тийм дээ тэ? Яаж ч идсэн яаж чамайг давах вэ дээ?

Бэкхён удаа дараалан хүн шоглон зүгээр явуулахгүй мөргөж шүргэж зүүгдээд байсанд би муухай харсаар түрүүлээд явтал өнөөх чинь овоо далчигнахаа болиод хажуу ирэн зүгээр алхав.

-Мари?

-Aйн?

-Чамд манай ажлынхан таалагдсан уу?

-Таалагдах ч юу байх вэ? Энгийн л санагдсан. Муу хүмүүс биш л байх

Бэкхён хэсэг чимээгүй байснаа уртаар санаа алдахаар нь

-Ажил дээр чинь ямар нэг юм болсон юм уу? Яагаад санаа алдаад байгаа юм?

-Үнэндээ миний дадлагажигчийн хугацаа дууссан ч гэрээгээ сунгахгүй байж магадгүй гэсэн. Тэгэхээр би эргээд ажилгүй болчихож магадгүй

Бэкхён 2 жилийн өмнө санхүүгийн чиглэлээр их сургуулиа төгсөж байсан. Гэвч түүнд өнөөг хүртэл хугацаанд нэг ч ажил олдоогүй. Түүний хувьд энэ ажил юу юунаас илүү үнэ цэнэтэйг түүний хажууд байсныхаа хувьд хэнээс ч дутахааргүй мэдэж байлаа.

-Яагаад гэрээгээ сунгахгүй гэж? Чи ямар нэг буруу зүйл хийгээгүй биз дээ?

-Би буруу юм хийгээгүй ээ. Гэхдээ энэ удаад олон шинэ дадлагажигч орж ирсэн болохоор дор хаяж 3 хүний гэрээ сунгагдахгүй гэсэн. Тэгээд тэдний нэг нь би ч байж магадгүй.

-Сэтгэлийн тэнхээтэй бай. Өөдрөгөөр бодох гээд үз л дээ. Халагдахгүй байхад л болоо шдээ. Бусдаасаа илүү байх юм бол юу гэж чамайг халах юм?

-Өнөөдрийн харсан ахлагч гээд хүнийг санаж байна уу Мари?

-Крис үү?

-Тийм ээ, тэр хүн чинь яг үнэндээ дадлагажигчдийн гэрээг хариуцдаг хүн байгаа юм. Миний халагдах халагдахгүй тэр хүнээс хамаарна гэсэн үг.

-Тэр тийм чухал хүн байсан хэрэг үү? Чи тэгээд эртхэн хэлэхгүй дээ. Тэгсэн бол би ядаж чамд оноо хожиж өгөх гээд ганц хоёр юм хэлэх байсан шдээ

-Мари

-Яасан?

-Чи тэр хүнтэй болзчихож болохгүй юу? Манай даргатай болзоонд явчихаач. Би гуйя.

----------

Админ: Дамин

Scarlet World-тай цуг нэг жилийг хамтдаа туулсанд баярлалаа.

Continue Reading Next Chapter
Further Recommendations

prettyprits1: Fun book, really enjoying it

Fany: Me gustó todo se lo recomiendo a mis amigas jikokas jeje

karene911: A sweet little vampire story , a bit of a different take on Vamps, I enjoyed reading it very much, not as much blood and gore as I expected so that was a giant plus for me. Set in old times so I kinda had a black and white movie in my head while reading. Felt like it needed more closure but she ...

judithsmitherman: I love this book please I need more chapters. 

nanacinda58: It was very well written. Story kept your interest up. Strong woman character.

Alima Khan Bharath: Another great read with plenty of action and amazing characters

Armykookmin: Total mente recomendado,jente no se arrepentirán de semejante obra,ovio que igual tiene que gustarle el éxito😏😎

YANIS YOPLIN: Todo me encanto escribes muy bien me gusta tu estilo de escritura también te sigo en Wattpad actualiza ahiiiiii plissssss

More Recommendations

Abigail: Me gusto mucho las historia todas las relaciones, los sentimientos estuvo muy bonito todo😭😍

Rhinz: I love this book! I was hooked and can’t put it down! 😊😍

honeygirlphx: I haven’t been able to put this down! Great writing love the details and makes your mind see the fantasy

honeygirlphx: Loved it can’t stop reading these books! Great writing

Bamalady78: Love the story line and the different species of shifters. It's great to see different sides of the shifter world than just standard wolves,vampires or lycans.

About Us

Inkitt is the world’s first reader-powered publisher, providing a platform to discover hidden talents and turn them into globally successful authors. Write captivating stories, read enchanting novels, and we’ll publish the books our readers love most on our sister app, GALATEA and other formats.