2. Only star I see
-Яа, Бён Бэкхён чи эрүүл үү? Чанёолын бүтэлгүй бизнэст намайг шахаж оруулаад сурлагын төлбөрийг минь салхинд хийсгэсэн багадаад одоо бүр энд тэндэхийн ажлын даргадаа шахах нь дутаа юу?
-Үгүй ээ, Мари. Чи уурлалгүй сонсож бай. Айн гээд уйн гэдээ.
-Бага унга. Чи жилийн өмнө нь бас хүн айн уйн гэж бай гэсээр байгаад дампуурах бизнест хөрөнгө оруул гэж ятгаа биз дээ. Одоо тэрнээс чинь болоод хоёулаа Чанёол Ёнмин хүүхэдтэй нь хамт хямдхан байранд дээр доороо амьдарч байгаа биз дээ? Дахиж ятгалганд чинь унана гэж бодож байна уу? Бага горьд. Тэгээд ч айн уйн биш аан уун гэдэг юм.
-Энэ удаа өмнөхөөс өөр өө. Одоо жинхнээсээ аан уун гэхээр зүйл. Миний яриаг л сонсчих.
-Сонсмооргүй байна. ММММ ЛЛЛЛ ЛАЛАЛМБРӨХБР. БИ ЮУУ Ч СОНСОХГҮЙ БАЙНА. ММНАЙ
Бэкхён намайг сонсохгүй гэхийг үл тоон үргэлжлүүлэн яриад байсанд би чихээ таглан өөдөөс нь ямар ч хамаагүй авиа гаргалаа.
-Хэрвээ чи миний яриаг сонсвол энэ бүтэнсайн өдрийн цэвэрлэгээг би хийе. Тэртээ тэргүй чамд алдах юм байхгүй.
-Тэгвэл ч өөр хэрэг. Хурдан хэлээрэй. Гялс сонсож дуусгачихаад харьж амрах минь.
-Нэгт. Крис чамаас өндөр.
Би шууд л реплэкс гэх үү зүйлээрээ Бэкхёнийг шилбийг онон өшиглөж өнөөх чинь хөлөө барьсаар доош уналаа.
-Өвдөж байна шдээ. Тэгээд ч би ямар чамд буруу зүйл хэлчихээ юу? Чиний сунгаад татчихсан урттай биенд чинь ядаж Кристэй адилхан өндөртэй хүн хэрэгтэй шдээ.
-Дээрээс нь тэгээд ч дуусаагүй. Крис чамаас нэг их ахсаад байх юмгүй. Найз охингүй. Хүүхэд энэ тэр байхгүй. Залуугаараа хэлтэс ахлан явж байгаа. Цалин өндөр. Хувийн унаатай. Өөрийн байртай. Ааш зан дажгүй. Бие хаа бол алт шиг. Ер нь шуудхан хэлчихэд чамд бол олдохооргүй сайхан дамшиг. Хамгийн гол нь мэдлэг ч үгүй, мэдээлэл ч үгүй, мэдрэмж ч үгүй, мэдрэл царайтай миний муу мангар найзыг тоож харсан хүн.
-Чи хэлж дуусав уу? Үхмээр байна уу? Мэдлэг мэдрэмж мэдээлэл мангар өөр юу юу гэнээ? Чи гэрээс хөөгдөж гарахыг хүсээ юу? Дээрээс нь намайг тоож харсан гээд юугаа бурж унгаад байгаа юм?
-Крис чамайг өмнө нь харж байсан юм шиг байна лээ.
-Яаж? Бас чи яаж мэдсэн юм?
-Өнөөдөр надад хэлсэн юм. Өдөр чи ажлын үүдэнд ирж надад хэтэвч өгөөд явахад чинь дахиж харсан юм шиг байна лээ. Өмнө нь хаана харсанг нь би ч өөрөө сайн мэдэхгүй. Гэхдээ чамайг харах харц нь нэг л өөр байсан юмдаг. Болж өгвөл чамайг өөртэй нь нийлүүлээд өгөх боломжой юу гэсэн хандлагатай байсан. Тиймээс одоо ухаантай байцгаая Мари. Бидний нас явлаа шдээ. Одоо 28-тай. Юу юугүй 30 хүрэх нь. Одоо нэг хар юмны бараа харах цаг нь болсоон. Тэгээд чи сонссон уу? Эмэгтэй хүний анхны төрөлт нь 28 наснаас хэтэрвэл эх урагт аюулт-
-Би чамайг бага бур гээд байна шүү. Чи мэргэжлээ буруу сонгочихож. Чи зар суртачилгаа хариуцсан хүн болвол явах юм байна. Чиний наад чалчаа аманд яг тохирно.
Бэкхёнийг ардаа орхин өөрөө түрүүлээд явлаа. Ардаас тэр дуудаад байсан ч би эргэж харж хэлээ гаргачихаад өөрөө түрүүлээд гүйчихэв. Крисийн харц өөр байсан ч гэх шиг. Өөрийгөө нэг их мэдрэмж ихтэй хүн гээд бодчихсон юм байх даа. Ганц миний харцыг 4-н жил хараад ч ухаараагүй юм байж. Өөрөө жинхэнэ мэдрэмжгүй. Энэ одоо намайг хүнтэй болзоонд явуулж яах гээд байгаа юм бол? Миний хайртай хүн намайг даргадаа шахах гээд байхаар би одоо уурлах уу гомдох уу?
--
-Чи хүүхэд унтаагүй байхад залгаж сэрээгээд байх юм. Жоохон тэвчээртэй хүлээж байгаач.
Ёнмин яарч гарж ирсэн бололтой гэрийн углаашаа ч солилгүй арзайсан үстэй юм өрөөнд орж ирэн хажууд суув. Ийм дэлбэрсэн амьтан явж байгаад хүн амьтантай таарвал яана? Гэхдээ ер нь 8 давхараас 7 давхар луу бууж ирэхэд хэн л харав гэж.
-Би надаас гарч болох ихэнх тэвчээрээ Бён Бэкхён гэх өөдгүй вирусанд зарцуулаад өөр тэвчээр алга аа одоохондоо.
-Ядаргаатай шүү нээрээ та хоёр. Энэ удаад бас юу болсон болоод?
-Цаадах чинь намайг даргадаа шахах юм гэнэ ээ. Дарга нь намайг өөртэй нь танилцуулаад өг гэж Бэкхёнд хэлсэн юм байх. Тэгээд намайг болзчих гэнэ дээ. Би сүүлдээ Бэкхёноос болоод уурлаад байна уу шархлаад байна уу? Ялгахаа болилоо.
-Өө хөөрхий. Тэгээд дарга нь дажгүй юм уу?
-Бэкхёнийн хэллэгээр бол тэнгэрийн умдаг.
-Миний найз суучих юм уу?
-Тэгээд сууя гээд суучихдаг бол сайхансан.
Аягатай усаа гүд хийтэл залгилаад ардаас нь нэг сайн санаа алдаж авлаа.
-Өдөртөө уйланхай хүү. Оройдоо өнчин дурлагч. Шөнөдөө ажилгүй нөхөр. Би та нараас болж нэг л өдөр унаад өгнө дөө. Больж ч болохгүй, сольж ч болохгүй, нийлж ч болохгүй хэцүү хайр шүү нээрээ.
-Өнчин хайр л юм даа...
-Юун азаар Чанёол эртхэн шиг надад өөрөө сайн болоод намайг өөртөө татсан юм. Одоо л ажилгүй шамирчихсан биш ер нь сайн л залуу шүү миний муу хань.
-Нялуун амьтад.
-Үнэнийг л хэлсэн. Чи ч гэсэн мэднэ шдээ. Яаж намайг эргүүлж авч суулаа даа? Сайхан амьтан байсан юм шүү. Танай хүний хэллэгээр бол жинхэнэ тэнгэрийн умдаг.
-Тийм шүү. Бэкхён ч тэр Чанёол ч тэр сайхан л залуус байсан.
4 жилийн өмнө
-Ийшээ заавал орох хэрэгтэй юм уу? Энэ чинь дан эрэгтэйчүүд байна шдээ. Хөөе Ёнминн!
-Хоёулаа энэ зун 5 кг хасна гэсэн зорилго тавиа биз дээ. Иймхэн шалтгаанаас болж шантрахгүй шүү. Битгий шалтаглаад байгаарай Ан Мари гуай. Хоёулаа энэ фитнэсс рүү орохдоо л орно.
-Би зүгээр дэглэм барьчихъяа.
-Дуугүй ор Ан Мари.
Эхний шатны фитнэссийн цаг хагас үргэлжлэх хичээлийн турш зааварлагч багш, Ёнмин хоёрын дарамтан доор нэг дасгалын бараг зуу давтаж хийн яг сунаж үхэхээ дөхөв.
-Мари би түр тэр цонхны тэнд сууж агаар амьсгалчихаад ирье.
Ёнминий хаашаа явж байгааг нь ч харах сөхөөгүй ОК хэмээн гараараа дохиод газар суун нүдээ анин хэсэг хэвтлээ. Бурхан минь ядарч үхэх нь. Энэ хөлс яг л усанд орчихсон юм шиг болчихож. Ам цангаж байна. Ус...
Ёнминд усны сав байгаа болохоор очиж ус ууя хэмээн бодон харвал цаад талын цонхны тэнд Ёнмин цаашаа харчихсан зогсож байх шиг харагдав. Би дутуу буудуулчихсан зомби шиг юм алхалсаар очин хөлийг нь налан суугаад
-Ёнминаа надаа уснаасаа. Би яг ангаж үхлээ. Дараагийн удаа чи ганцаараа ирээрэй. Би өдөрт ганц хатсан талх идээд ч болов өөр аргаар л туръяа хэмээн гонгониж байтал танил бус усны сав өмнө минь танихгүй царайтай хамт гарч ирлээ.
-Дан хатсан талх идээд хэрэггүй ээ, биед муу. Тэгсний оронд хүссэнээрээ идээд 7 хоногт 4 удаа ирж өдөрт 2 цаг л дасгал хийхэд болно. Илүү чийрэгжинэ. Усаа уучихаад энд үлдээчихээрэй. Амжилт хэмээн нааш инээмсэглэн хоёр гарын нудрагаа зангидан “Чадна аа” хэмээн дохин харууллаа. Инээсээр цааш хэд хэд алхалснаа эргэн нааш харан
-Намайг Бён Бэкхён гэдэг. Би энд 3-аас бүтэнсайны өдрүүдэд явдаг юм. Дараа дахиад тааралдана гэж найдаж байна гэсээр даллан цааш явсаар алга боллоо.
----------
Админ: Дамин