Write a Review

SAEVA : He should not have a died

Summary

Сарны гэрэл дор байгаа юмс бүхэн мөнх бус байдаг. Галыг шатаадагт, дэлхий нарыг тойрч эргэдэгт, үнэнд худал байдаг гэдэгт эргэлз...

Genre:
Romance
Author:
Bellusmare
Status:
Ongoing
Chapters:
1
Rating:
n/a
Age Rating:
13+

Damnum


Анхааруулга:

Тус өгүүллэгт хууль бус, гэмт хэрэг, хүчирхийлэл, амиа хорлолт их гарах учир та бүгдийн дургүй сэдэв аль эсвэл таагүй мэдрэмж өгдөг бол уншихгүй байхыг зөвлөж байна!!! Мөн аллага, ёс бус үг хэллэг гарч магадгүй учир сануулга уншина уу?!!!

_________________________

Хэн нэгэн байдлаар оршин тогтнож, огторгуйн аниргүйд чимээгүй гэх чинь мэгшин зогсоно. Хэн нэгнийг ажигласандаа биш. Хүн бүрийг ажигласан юм.

Тэрүүгээр өнгөрөх түм буман хүнээс хэн ч юу ч хэний ч төлөө, юу ч хийж чадахгүй хэрнээ муу амлан ардуур шоолон баясана. Учир нь хаа нэгтээ газраас өчүүхэн жаргалыг мэдэрч яваа нэгнийхээ утсыг албаар тастдаг. Цагаан даавуун дээрх жижигхэн толбо? хараахан тасарч амжаагүй гүүрийг тогтоож буй нарийхан олс...? Энэ бүгдийг олж харсандаа бахархсандаа тэр биз.

Өдөр бүр тайвшралыг хайх мэт хаа нэгтээ газар, аль эсвэл энд тэндхийн байшингийн дээвэр дээр гаран, хүмүүс өнгөрөх энэ замуудын аль нэг хэсгийг ажиглан зогсохдоо би ганц л зүйлийг толгойдоо тээсэн юм.

Ирээдүйд энэ хүмүүс шиг хэн нэгний амьдралыг, тогтоож буй гүүрийг би няц дарахгүй байх юмсан гэж...

Өнөөдөр ч тэр, гудамж их хүнтэй байсан тул дээвэр гарахаар зүглэв.

Гудамж, түүний цаана дахин гудамж.

Чимээгүй байдлыг хайсан би эндээс яг тайвшралыг бүрэн мэдэрч чаддагүй. Хаанаас ч хайсан тэр мэдэрч үзээгүй мэдрэмжүүд их байдаг болсон.

Бага ангиа төгсөхөд энэ хорвоогийн бүх муу муухайг харж туулж эхэлсэн. Өдөр бүр, одоо ч тэр дээвэр зүглэхдээ үхэхийг хүсдэг болсон.

Аавын компаний өр зээл нэмэгдэж, ээжийн бие муудаж эхлэсэн. Бүх юм болж бүтэхээ байж хар костюмтай хүмүүс гэрийг минь сүйтгэж эд зүйлсийг минь хүртэл авах юмгүй болгож байв. Ээж эмнэлэгт очихоос илүү аавд санаа зовж эхлэсэн. Аавын компани дампуурлын эрмэг дээр байсан учир.

Хичээл тараад хүрээд ирэхэд ээжийг минь алчихсан амьгүй биет болгочихсон байна гэж хэн санах юм. Цонхийж хавдсан царай. Надаас болж өөрийн идэх хоолыг мөнгөгүйгээсээ болж надад өгдөг байсан нь биеийнхэн илрэлээр харагдана. Чөрчийж турсан гарнаас нь атгахдаа түүнийг би амьд хэмээн төсөөлнө.

Зүрхийг минь хэдэн тийш сараачин сийлбэр хийн тавиад хатааж буй, тийм аймшигтай мэдрэмж миний биеэс огт салахгүй харин ч татаж чангааж байлаа.

Гэвч энэ тйим ч удаан үргэжлээгүй. Гэрийн гадаа машины чимээ гарахад би айж эхлэсэн. Хамаг бие мэдээ алдан, айж сандарснаас болж хөл минь хүртэл надад захирахдаа больсон.

Хаашаа явахаа үл мэдэх би, хэнд хандаж итгэхээ үл мэдэх би. Гашуун гэхэд хэтэрхий гашуун, зовлон гэхэд багадах энэ том зүйл балчир надад хэтэрхий эрт ирсэн дэг.

Энэ бүхнээс миний амьдралд дээр дурдсан шиг хэн нэгэнд тохиолдсон зовлон гээч нь надад ирсэн.

Гудамж дамжин айж орилох би хаашаа гүйж байгаагаа ч үл мэдэх харсан зүг, мэдэрсэн мэдрэмжээ хөтлөгдөн гүйнэ.

Хэзээ ч төгсөхгүй гэсэн зам бүр минь мухардаж эхлэсэн. Буцаж яваад сонгосон зам бүр минь харанхуй бас мухар байсан.

Одоо бодоход би ээжийн царайг дэндүү тод санаж байна. Ээжийн нүд цонхийж хавдсан ч гэлээ хэн бүхэнд хайр татам эмэгтэй байж чадсан.

Түүнийг би одоо ч амьд, миний өмнө зогсоод "Амжилт Жүин!!" гэж хэлээд зогсож байнаа гэж толгойдоо буулгана.

Дээвэр дээр гарахад танил эрэгтэй хүн тавцан дээр сөжү барьчихсан сууна. Намайг хараад буцан хотын зүг ширтэнэ.

Бид дандаа хэн хэнтэйгээ юу ч ярилгүй хэн хэндээ бодох цаг хугацааг өгдөг. Бид эндээс мэдрэмж бүрийг авах гэж хичээдэг болоод ч тэр үү. Хэн хэндээ саад болохыг хүсдэггүй нь тэр биз.

Тэр дандаа 2 сөжү барьчихсан, тавцан дээр хөлөө унжуулан суугаад нүдээ анин бүх агаарыг цээж дүүрэн сороод буцан гаргахдаа түүний царайнд амар амгалан тодорч эхлэдэг. Түүний хувьд амар амгаланг олох амар байдаг юм шиг.

Миний хувьд өөр, хэзээ ч олж чадахгүй оргил минь байсаар ирсэн зам. Үргэлж цээжин дээр томоос том бул чулуу орчихоод гарч чадахгүй гацчихсан мэт хүндүүртэй байдаг.

Би түүний сууж буй тавцангаас цааш яван эсрэг талын тавцан дээр суулаа. Удалгүй миний утас хичээлийн цүнхэнд хангинаж эхэллээ.

"Жүин үү?"

"Тийм ээ. Аав ямар нэгэн зүйл болоо юу?"

"Үгүй дээ, одоогоор юу ч болоогүй байна. Хичээлтэй байна уу?" хэмээн яриа нь тасалдан байж ийн хэлэхэд нь би бушуухан "Үгүй ээ" гэх хариултыг өгөв.

"Аав нь нэг зүйл гуйя, Жүин..." энэ удаад өмнө нь ярьж байснаасаа илүү нухацтай бөгөөд илүү тод сонсогдохоор ярих нь надад нэг зүйл бишдээд байгааг мэдэгдэнэ.

"Таны ингэж яриад байгаа чинь их айлгаж байна шүү. Юу хэлэх гэж байгаа юм бэ?"

Би яг юу хэлэх гээд байгааг нь мэдэхгүй ч үнэхээр сонин байгаа нь гайхшрал төрүүлж байв.

Ээжийг өнгөрснөөс хойш ааваасаа өөр хүнгүй болчихсон би одоо үнэхээр юу юунаас илүү аавыгаа хайрлахыг хүсэж бас айж байна.

Хэн нэгнийг алдана гэдэг энэ хорвоогийн хамгийн аймшигтай зүйл биш гэж үү?

Үнэндээ миний айж байгаа зүйл аавын амнаас урсачихсан. Би дахин ам нээх гэсэн ч чадсангүй, хүч чадал ч байгаагүй.

Яагаад гэдэг үг амнаас минь зөндөө гарч чаддаг хэрнээ яагаад би энэ мөчид юу ч хэлж чадахгүй байна вэ?

"Жүин... Чи гэрээсээ яв! Надад үнэхээр... чамтай байх хэцүү байна"

"Аав та юу яриад байгаа юм бэ? Тоглоом гэхэд хэт хатуудах тоглоом байна шүү!" итгэл тээсээр ийн хариу асуухад надад юу ч сонсогдсонгүй. Магадгүй би энэ бүхнийг олж сонсоогүй байх.

Миний ам ангалзсаар... дахин хэзээ ч ярьж чадахгүй нэгэн шиг болчихсон мэт л. Аймшигтай их өвдөлт харуусал...

Зовлон гээч өргөж дийлэхээргүй хүнд чулуу. Аваад хаячъя гэсэн ч чадахгүй тээглэчихсэн, гацчихсан.

Сэтгэлд зоосон өргөс? Гараас хэтэрхий хол юм. Хэн ч сугалаад гаргаад ирж чадахгүй, би нүхлээд ч болтугай гаргаад ир гэмээр байгаа ч энэ үнэхээр бүтэшгүй зүйл бололтой санагдана.

Одоо агаар дүүрэн амьсгалж, сэтгэл тэнэгэр амьдарч чадна гэж үү? Энэ бүгд зүгээр л миний амьдралд хэзээ ч тохиолдохгүй, учрахгүй зүйлс учир цаашдын амьдрах зорилго зорилт маань энэ хүрээд өндөрлөх ёстой юм шиг санагдаж байна.

Юу юугүй утас гараас халтиран барилгаас доош унахтай зэрэгцэн би ч бас үхэхийг хүссэндээ, юу ч бодолгүй үсэрчихсэн. Юу ч бодолгүй. Хүсэл биеллээ олчихвуу гэлтэй, амьд явах хэцүү гэх даваагаа гарчихсан мэт, хүнд ачаа бүгдээ нуруунаасаа авчихсан шиг тийм үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж биеэр тархана.

8давхар барилга. Давхар бүрийг тоолсоор доош хурдтап буух би.

Төгсөшгүй алмазан тэнгэрт хөвж, зугаалж буй би.

Цахилгаанд цохиулаад жирэлзэж, тачигнаж буй би.

Хар тамхи хэрэглээд зугаацаж, донтож буй би.

Тэнгэрээр хөвөх ийм тансаг юм бол би яагаад урьд өмнө нь ийм сонголт хийж чадаагүй юм бол?

Төд удалгүй газарт газардан тэнгэрийн хаяа үзэгдэх нь нүд анилдахын өмнөх нь тодорч харагдана. Гайхалтай гэж хэлэх үү? Ийм мэдрэмж байдаг бол нисээд баймаар...

Өвдөлт гээч нь хашаа одсон юм бэ?

Бүх юм л бэлэн мэт. Нүд өрийн эрхгүй нүд анигдаж, бие минь суларч, чөлөөлөгдөх нь мэдрэгдэнэ. Нүдээ аньчихвал одоо байгаа би үгүй болно...

Нүдээ аньсны дараа намайг харанхуй бүрхэн авсан юм. Харанхуй гэхэд хэтэрхий харанхуй хэрнээ уртаас урт замын төгсгөлд жижиг гэрэл цацарч үзэгдэнэ. Би тэр гэрэл рүү шурган орсон юм.

Хурдтай...

__________________________

𝓜𝓔𝓘

_________________________

...

W/R : Сайн байцгаана уу? Шинэхэн өгүүллэгтэйгээ уулзаж байгаадаа таатай байна.❤️

Би тийм сайн бичиж, сайн зохиол гаргана гэдэгтээ эргэлзэж буй ч бичихийг оролдож байнаа. Та бүгд эерэгээр хүлээж аваарай

❤️

2019.9.3


Continue Reading
Further Recommendations

prettyprits1: Fun book, really enjoying it

Annigrace: Ok the novel is great

judithsmitherman: Wow, another good story. I loved it. I can’t believe that I have read three stories and they are all good. Thank you keep writing!

nanacinda58: It was very well written. Story kept your interest up. Strong woman character.

RGXD: I'm loving this book so far. One thing I would've done to make it better was to add povs. I understand that every writer has their own writing style but just a polite suggestion. Loving the book though. I love this writer. Keep it up! 💖

Armykookmin: Total mente recomendado,jente no se arrepentirán de semejante obra,ovio que igual tiene que gustarle el éxito😏😎

More Recommendations

honeygirlphx: I haven’t been able to put this down! Great writing love the details and makes your mind see the fantasy

honeygirlphx: Absolutely loved this book! Can’t wait to read the next one

Natalee Lindo: I love these books. Just going from one book to another.

About Us

Inkitt is the world’s first reader-powered publisher, providing a platform to discover hidden talents and turn them into globally successful authors. Write captivating stories, read enchanting novels, and we’ll publish the books our readers love most on our sister app, GALATEA and other formats.