+Intro+
°°°
Амьдрал үнэхээр үзэсгэлэнтэй, бүх зүйл өөрийн гэсэн утга учиртай, гэрэл гэгээ аз жаргалаар дүүрэн тийм л ертөнц. Хар бараан өнгө холилдоогүй аз жаргал баяр баясалыг харуулсан цагаан өнгөөр хучигдсан үнэхээр үзэсгэлэнтэй дэлхий. Гэхдээ зөвхөн миний нүдэнд л тэгж харагддаг байсан байх. Цагаан өнгийг ардаа хэтэрхий олон хар бараан өнгө зовлон шаналалыг нуун миний өөдөөс гэрэл цацруулан нүдийг минь хуурдаг гэж мэдэлгүй амьдарч байсан байж
Тэр үед энэ амьдралаас хэзээ ч харанхуй уйтгар гуниг ганцаардалыг мэдэрч байгаагүй тйим л гэнэн цагаахан охин байсан
Харин одоо!!
Бүх зүйлээ гаргуунд гаргаж үхсэн ч хамаагүй гэх сэтгэлгээгээр амьдарч буй би. Хэнд хамаатай юм энэ дэлхийд намайг шүүмжилж зогсоох эрхтэй хүн байхгүй, би хэнээс ч айхгүй, тамхи татсан ч миний эрүүл мэндэд анхаарах хүн байхгүй, зөвхөн ганцаараа эрх дураараа амьдарна
Надад хараал идсэн гэр бүл ойр дотны хүн ч гэж байхгүй намайг хүрээлэх найзууд ч гэж байдаггүй энэ нь ч надад амар байдаг юм
Одоо энэ дэлхийн үнэн төрх амьдралын хар бараан бүхнийг би харж байна бас тэдний нэг нь би
2009 он
Өөрийн жижигхэн аз жаргалтай ертөнцдөө амьдарсаар ирсэн би
Асрамжийн газрийн хашаанаас би нэг ч гарж үзэлгүй амьдарсаар ирсэн гэхдээ би гарахыг хүсдэггүй юм жинхэнэ амьдралтай нүүр тулаагүй ч энэ жижигхэн хашаандаа би аз жаргалтай байдаг
Өдөр бүр том өрөөндөө цуглан хэн нь шинэ гэр бүлтэй болохыг харан нэг нэгнээсээ холдсоор одоо миний үеийн нэг ч хүүхэд энэ асрамжийн газар байдаггүй гэхдээ энэ чинь гуниглах зүйл биш гэдгийг би сайн мэдэж байна зүгээр л миний гэр бүлтэй болох цаг ирээгүй байна гэсэн үг. Харин ч би энэ газрын босс нь л гэсэн үг дүү нараараа зарим зүйлсээ хийлгэж сургааль айлддаг ахмад нь. Асрагч ээж маань хөгширөн ажлаасаа гарахдаа надад л их санаа зовж байсан гэсэн гэхдээ би тэрэнд гуниглаагүй ээ учир нь ямар нэг зүйлийн төгсгөл нөгөө нэгнийхээ эхлэлийг тавьж өгдөг
Шинэ асрагч ээж ирсэнд харин ч баяртай байгаа илүү олон хүнтэй найзалж илүү их зүйл мэдэж авч чадна шүү дээ
Хэн нэгний зөөлхөнөөр нэрийг минь дуудах уянгалаг хоолой сонсогдоход би нүдээ нээх гэж багахан удлаа
Ахин "Люси сэрээрэй өнөөдөр их сайхан өдөр байна чамайг шинэ гэр бүл чинь хүлээж байж болох юм" гэхэд би тоолгүй унтах гэсэн ч сүүлд хэлсэн үгс нь намайг босоход хүргэсэн юм
Тийм ээ шинэ гэр бүл шинэхэн орчин шинэ найзууд шинэ амьдрал бас жинхэнэ нэртэй болох нь. Би баярласандаа золтой л хашхирчихсангүй асрагч ээжийгээ тэврээд "Шинэ гэр бүл гэнэ ээ миний гэр бүл юм уу эсвэл ахиад л бидний дундаас сонгох юм уу?" гэсээр би баярласандаа хурдан ярьж байгаагаа ч мэдэлгүй олон олон асуултыг ар араас нь тавихад инжон эгч инээмсэглэх аядан "чиний гэр бүл. өөр хэнийг ч сонгохгүй зөвхөн чамайг авч явахаар ирсэн байна" гэчихээд шүүгээнээс миний хувцаснуудыг гаргаж байлаа
Би өөрийн хамгийн дуртай цэцгэн хээтэй цагаан даашинзаа өмсөн хашаа руу гарвал асрамжийн газрын хөгшин эмээ нэг хослолтой эмэгтэйтэй ярилцан зогсох нь харагдана миний дүгнэлтээр бол тэр эмэгтэй миний ээж бололтой бас төрийн албан хаагч байх боломжтой гэхдээ түүнийг надруу харахад л миний бүх таамаглал буруу гэдгийг мэдлээ
Эмэгтэй бөхийх аядан "би чамайг аав дээр чинь хүргэж өгнө" гэчихээд ахин үг дугарсангүй бид түүний машинд сууцгаасан юм
Миний шинэхэн аав гэгдэх хүн ямар хүн бол гэж бодсоор нүүрэндээ тодрох инээмсэглэлийг болиулж чадсангүй
Гэхдээ...
Би тэр хаалгаар ороод л жинхэнэ амьдралтай нүүр тулсан. Миний нүдийг хууран гэрэлтэж байсан цагаан өнгийн ард жинхэнэ амьдралын өнгө нуугдаж байсныг би мэдсэн юм
Томхон харшийн өмнө ирээд догдлох зүрхээ тайвшруулан нүүр дүүрэн инээсээр удалгүй хаалга онгойход тэр инээмсэглэл минь замхран одсон. Хэн нэгэн эмэгтэйн амь тавин орилох цөхрөнгүй хоолой тэгээд буун дуу
Шалан дээр цустайгаа холилдон хэвтэх эмэгтэйн урд цааш харан зогсох залууг хараад би шууд л миний аав болох хүн гэдгийг мэдэрлээ
Намайг дагуулж ирсэн эмэгтэй миний нүдийг дарах гэхэд би болиулан "зүгээрдээ баярлалаа" гэчихээд бага багаар тэр аймшигтай зураглал руу ойртоно. Ойртох тусам тэр эмэгтэйн шарх сорив нүд халтирам аймшигтай болсон бие нь надад тодхон харагдах ч би ямар ч сэтгэл хөдлөл мэдэрсэнгүй айх, өрөвдөх, цочрох гээд юу ч мэдрэгдээгүй.
би өнөөх залуугийн гаранд хүрэхэд тэр сая л намайг харсан бололтой цусанд будагдсан шилээ аван арчиад "хөөх хэн ирсэнийг хараач ээ миний бяцхан охин!! Манай тэхи хүрээд ирж алив охин минь аавыгаа тэврээрэй" гэхэд би юу ч бодож саналгүй зөвхөн аав гэх үгэнд нь баярлан түүнийг тэврэн авлаа.
Би шинэхэн нэрээ сонсоод баярлан түүний тэврэлтээс гарахдаа цав цагаан даашинзанд минь улаан өнгийн цус нэвчихийг харав
Гэхдээ энэ чинь зүгээр шүү дээ энэ үхсэн эмэгтэй дараа төрөлдөө гайхалтай хүн болж ч магадгүй тийм учраас энэ үхсэн эмэгтэй харин ч гайхалтай харагдана. Гэхдээ миний гэгээлэг бодол минь улаан өнгөнд нэвчиж байсан
Аав минь намайг ямар ч сэтгэл хөдлөлгүй байгааг хараад "Чамайг онцгой гэж мэдсэн юм аа" гэж амандаа шивнэх шахуу хэлсэн ч би чихтэй л юм хойно алдалгүй сонсов
2019 он
Бүх зүйлд үнэн төрх гэж үгүй энэ амьдрал үхэл хагацлаар дүүрэн аймшигтай харагдах болсон, учир нь одоо миний сэтгэлд гэгээлэг гэх нэг ч оршихуй үлдээгүй...
:wattpad:hijeon_kiss