¤BEGIN¤
Тууль роман болгон аз жаргалтай төгсдөггүй ч тууль романд жинхэнэ хайрын түүх гэж байдаг.Аз жаргал инээд хөөрөөр бялхаж эцэст нь ч бас жаргаж төгсдөг.
Үгүй гэвэл хайрынхаа төлөө бүхий л зүйлийг давж эцэст нь хамтдаа төгсдөг.Аль эсвэл энэ байдалд сохорч аргаа барсан миний өрөвдөлт бодол байж мэдэх юм.
Гэвч биднийх тийм биш.Нэг нэгнээсээ холдохгүй гэсэн шунал нэгнийгээ хардаж хамгаалсан гэнэн итгэл сэтгэлээс болж бид үлгэрээ дэндүү харгис хүйтнээр эргүүлж орхисон.
Төгсгөл рүү хичнээн тэмүүлэвч дөхөх тусам төгсгөл хүрэх замаа өөрсдөө устгах бид бие биедээ дэндүү их хайртай.
"Пак Жимин чи яагаад намайг ийм өрөвдөлтэй хэн ч биш болгож байгаа юм?надад бүх зүйл байсан гэхдээ чи миний бүх зүйлийг зөвхөн өөрөөрөө сольчихоод яагаад өөрийгөө хүртэл ийм үнэ цэнэгүй болгож байгаа юм?"
Магадгүй энэ зузаан романы эхний хуудсыг урчихвал энэ бүхэн төгсөх болов уу?Яг одоо энэ үлгэрийг төгсгөмөөр санагдаж байгаа ч үлгэр,роман болгонд ид шид оршин тогтнодог.Бид хамтдаа эхэлсэн...хамтдаа төгсгөх хэрэгтэй.
Би одоо өөрсдийн зохиосон төгсгөлгүй тамд амиа алдаж,төөрөхгүйн тулд амьсгалах болно.Төгсгөл байвч төөрдөг байшин шиг бидний зохиосон роман.
+ Өнгөрсөнд+
~Такси хүлээж суухдаа ийш тийш өнгөлзөх охиныг харвал цүнх үнэтэй загварлаг хувцас чамин үсний даруулга гээд баян айлын охин гэмээр.
Замаар өнгөрөх машин бүр зогсоод машиндаа суулгахыг урих нь тэрнийг үнэхээр үзэсгэлэнтэй гэдгийг батлана.
Тэрээр машин болгонд эелдгээр хариулах эелдэг зан,ховс мэт даруухан инээмсгэлэл нь ардаас нь шуурдаг залуучуудын шалтгаан биз.
Гэвч хүн гэдэг бүгдээрээ эелдэг сахиусан тэнгэрүүд гэж үү? Хүн бол ердөө л төрхөө нуусан араатан,савраа нуусан муужгай шиг чөтгөрүүд.
Бусдын л адилаар нэгэн спорт загварын машин зогсоход дотроос нь хип поп хэмнэлийн ая түжигнэнэ.
Жолооны хажууд суусан залуу машины цонхоо онгойлгоход архи тамхины сэнгэ хийсэн үнэр хамар сэтлэх шахна.
"Наашаа суугаач"ийн хэлэхэдээ тэрээр согтож тальмаарсан нүдээрээ зэвүүн инээмсгэлэх аж.
Тэд хоёуланхнаа байсангүй.Ард нь мөн л архи тамхиндаа мансуурсан донтогчид.Тэднийг гаднаас нь л харахад охидыг ашигладаг,муу залуусыг нэг гэдэгт мөрийцөх хүн байхгүй .
"Үгүй дээ баярлалаа,би муу залуусыг үзэн яддаг"гэж зэвүүнээр тоомжиргүй хэлэх нь тэрний муур шиг нүд, ширүүн гэмээр гялтганасан харцанд хамгаас илүү зохино.
Хэдий ширүүн харц байсан ч чөтгөрүүд айдас сандарлыг андахгүй."Хатуу самар байх нээ?гэхдээ чамаас айдас үнэртэж байна.Ямар их гээч?"гэж хэлэхдээ ард талын хаалганаас бууж ирэх залуу тэрний өмнө зогсоод харцаараа барьж идэх нь холгүй ширтэнэ.
"Боль доо Тэхён, чи түүний харцыг яг л бяцхан туулайных шиг болгочихлоо.Тэрнийг бүүр айлгачихлаа,тэр уйлах нь байна"гэхэд бусад нь шоолонгуй инээлдэнэ.Энэхэн зуур тэрний хэлснээр түүний ширүүн харц муур шиг нүд бүгд сул дорой болсон харагдаж нүдэнд нь нулимс гялтганана.
Тэр хэдий зоригтой ширүүн мэт ч цагаа тулвал туулайн бөжинөөс аймхай.Баян айлын ганц хүүхдүүд тийм л байдаг.
Гэнэт Тэхён гэгч залуу бугуйнаас минь барин"Бид чамайг яах ч гүйдээ жаахан л өвтгөж мэдэх юм"ийн хэлэхдээ тэр ямар ч нүүрний хувиралгүй байвч харцаас нь тамлалт харагдаж байлаа.
"Бидэнд чамайг суулгах зай байгаа гэдэгт итгэлтэй байна хонгор минь"гэсээр мөрнөөс тэврэн машин руугаа түлхэнэ.
Тэрхэн зуур шоконд орчихсон мэт тэрээр дөнгөж л ухаан орж эсэргүйцэж эхлэхэд залуу ч мөн адил аль болох машиндаа суулгахыг хичээх аж.Эрэгтэй хүний гарнаас эмэгтэй тэр тусмаа сул дорой нэгэн мултарах тйим ч амар биш.
Тэр залууд туслах хэрэгтэй гэсэн шиг арын хаалгаас бууж ирэх залуу.Гэвч тэр тэрэнд туслах биш харин ч түүнийг шанаадан авсан юм.Тэр залууд ямар их баярлаж найдсан гээч?
"Энийгээ болье гэж хэлсэн биздээ? Бид зүгээр л клуб орж болно тэнд ингэж хүчлэх шаардлага байхгүй.Гэм зэмгүй охидыг ашиглах хэрэггүй"ийн хэлэхдээ тэр залуу газарт уруулныхаа цусыг арчих найз руугаа хашгирах аж.
"Хөөх Пак Жимин чи хэзээнээс ийм сайн залуу болчихоо вэ? Чи биднээс дутахгүй шүү нохойн гөлөг минь" гээд мөчөөгөө өгөлгүй буцан шанаадана.
"Тэхён! Бид өмнөх долоо хоногт энэ асуудлаас болж муудалцсан.Тэрийг минийхээр шийдсэн гэж бодсон юмсан"
"Юу гээч найз минь?хүн үргэлж сахиусан тэнгэр шиг ариун байна гэж үү?" Гэж хэлэхдээ уруулныхаа цусыг арчих залуугын мөрөөр тэврэх аядана.Тэрний энэ үг нөхөрсөг байсан ч чөтгөрийн шивнээ мэт хорон байсан юм.
"Тэхёнааа! Би чамайг найзаа гэж боддоггүй.Чи бол зүгээр л хамт зугаацдаг хамхуул мэтийн хог"ийн хэлэхдээ тэрээр түүний гарыг мөрнөөсөө аван машиндаа суухаар хаалгыг нь хүчтэй татна.
"Пак Жимин муу новш"гэж амандаа харааж зүхнэ."Чи ер нь хэзээнээс ийм болчихсон юм?Чи биднээс илүү яаж ашиглачихаад яаж хаядагаа мартаа юудаа? Муу хүний үнэргүй амьтан минь" гэж хэлэх нь залууг түр азнан түүнрүү харахад хүргэсэн юм.
"Сонс! Би чиний ийм хачин занг тэвчихийг хүсэхгүй байна.Эсвэл энэ охин чамд таалагдаа юу?Чамд сургачихаад бэлэглэх үү?Айн их зант минь" гэх үг түүний амнаас унахын завдалгүй дахин хүчтэй шанаадалт түүнийг тосч газар унана.
Энэ бүхнийг юу ч хэлэлгүй харж байгаа би болон түүний аймхай найзууд...Найзууд нь тоохчгүй байхыг харахад ингээд дасчихсан гэмээр.
"Хамхуул минь! Би хэдий араатан ч чамайг гүйцэх болоогүй.Тийм болохоор одоо зайлж үз арчаагүй амьтан"гэсээр түрийвчээ уутлан түүнрүү мөнгө шидлэхдээ идшээ олзолсон бар шиг царай гаргаж байлаа.
Тулалдаад дийлдсэн мэт суух залуу руу харцаа шилжүүлэхэд жолооны ард суугаа царайлаг ягаан сул цамц өмссөн залууг толгой дохих төдийд л машинд суун хаазлан замаар хурдаллаа.
Жимин гэх залуу инээсээр утсаа аван хэн нэгэн рүү залгачихаад цааш алхана.
Дөнгөж шокноосоо гарсан би юу ч бодолгүй түүн рүү орилчихсон юм.
"Хөөе"гэж.
Энэ үед л би дуугүй танихгүй хэвээр өнгөрөх байж.Энэ үед л би чамайг дуудаагүй бол би энгийнээр амьдрах байсан байж.Сар нар хоёр бие биедээ дийлдэн алга болдог шиг.Хичнээн удаан гялтагнаж хичнээн үзэсгэлэнтэй од байсан ч хэзээ нэгэн цагт харваж үгүй болдог шиг.Харин тэр харваж буй одыг хараад хэн нэгэн баярлаж дараа нь хүслээ шивнэдэг шиг...
Хайрлаж өгөөрэй<3