Chapter 1
Нарны гэрлийг мэдрэн ээжийнхээ гитартай дуулах мөчийг сонсоно гэдэг миний хувьд маш үнэ цэнэтэй зүйл байлаа. Гэвч тэр өдрийг би ээжийнхээ сүүлийн өдөр гэдгийг мэдэх хэмжээний том биш байсандаа одоо ч харамсдаг юм. Харин энэ бүх хугацаанд ээжийн минь оронд ээж шиг байж өөрөөсөө ч илүү хайрладаг аавдаа баярлаж байна. Би хэдий энгийн хүн мэт өдөр гадуур зугаалж чадахгүй ч гэлээ хэзээ ч энэ амьдралдаа гутарч үзсэнгүй. Харин ч амьдрал бэлэглэсэнд баярлах юм.
Бага ангид байхаас л би хүүхдүүдээс тусгаарлагдаж ганцаараа гэртээ сурах болсон юм. Ямар ч найзгүй болно гэж бодож байсан хэдий ч Юүжү гэх бяцхан охин намайг асууж гэрт минь ирж билээ. Бага байхаасаа нөхөрлөсөн бид одоо ч нөхөрлөсөн хэвээрээ. Ханаар дүүрэн бидний хөгжилдөн авхуулсан зураг өлгөөстэй. Юүжү ч бас миний хувьд бурхны бэлэг байсан юм.
Нэгэнт л бага насныхаа тухай ярьсан учир та нарт дахин нэг зүйлийг хэлье! Би хичнээн гэрээсээ гарч чадахгүй ч гэлээ цонхоор харсан нэгэн хөвгүүнд дурлаж билээ. Тэр бага байхаасаа дугуй унаж сургуульдаа явдаг байлаа. Цаг хугацаа өнгөрч тэр их сургуулиа төгсөх хэмжээнд очсон байсан юм.
Түүний хараад зогсож байтал Юүжү цүнхээ ор руу шидсээр орж ирсэн юм.
Юүжү: Ина, юу хийж байгаа юм?
Ина: Өнөөдөр түүний төгсөлтийн өдөр бололтой, өмнөхөөсөө илүү царайлаг болчихсон явж байна.
Юүжү: Тийм байна уу? гэсээр цонх руу очоод өнөөх хөвгүүн рүү харлаа.
Юүжү: Манай Ина ч нүд сайтай золиг шүү гэсээр хамраа үрчийлгэхэд Ина инээсээр орон дээрээ хэвтлээ.
Юүжү түүний хажууд очин хэвтэхэд Ина: Би өнөөдөр орой гадаа гармаар байна. Аав даанч зөвшөөрөхгүй байх тийм болохоор чи ааваас асуугаад өг тэгэх үү?
Юүжү: Юу гэж асууна гэж?
Ина: Танайд очно, удаахгүй эргээд ирнэ гээд л
Юүжү: Жон ах зөвшөөрөх болов уу? Би ч айгаад л байна шүү!
Ина: Юүжү-яа хэмээн алга хавсрахад Юүжү зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн юм.
-
Юүжү: Ахаа, өнөөдөр орой бид хоёр манайх руу явж болох уу? Надад Инад үзүүлэх зүйл байгаа юм л даа.
Инагийн аав хэсэг дуугүй суух нь тэднийг айлгаж байлаа.
И/аав: За удахгүй шүү..! Би цонхоор хараад байж байх болно шүү гэхэд Ина, Юүжү хоёр хоёулаа баярлан өрөө рүүгээ орцгоолоо.
Нар мандаж, саран айлчлахад Юүжү Инаг дагуулан гэрээс нь гарав.
Юүжү: Чи хаачих юм? Яагаад гитараа авчихсан юм бэ?
Ина: Би өртөө орно оо.
Юүжү: Аан нөгөөдөхөө юу? хэмээн асуухад Ина толгой дохин тэд салан явцгаав.
-
Ина өртөөн дээр ирэн өртөөний хүнээс сандал гуйн аваад нот бичсэн дэвтэр болон гитараа барин суулаа. Ина ээжийнхээ адил гитартай дуулах дуртай нэгэн юм. Тиймээс тэр хааяа даа галт тэрэгний өртөөн дээр ирэн дуулдаг байлаа.
Гитараа тоглон өөрийнхөө
хамгийн дуртай дуугаа дуулж эхэллээ.
Түүний дуулахыг сонссон хүмүүс Инагийн урд байх шилэн хоргонд мөнгө хийж байлаа. Ина дуугаа дуусган хүмүүс рүү харав.
Хүмүүс Инад баяр хүргэн нэг нэгээрээ явахад Инагийн олон жилийн туршид харж байсан хөвгүүн түүн рүү ойртон: Гоё дуу байлаа гэхэд Ина сандарсандаа хамаг юмаа хурааж эхлэхэд
Хөвгүүн: Чамайг хэн гэдэг юм бэ? Намайг Мингюү гэдэг гэлээ.
Ина: Уучлаарай, би одоо явах ёстой гэсээр юмнуудаа эмх цэгцгүй хурааж байв.
Мингюү: Би чамайг хүргээд өгөх үү?
A/N-Шинэ зохиолыг минь хайрлаж өгөөрэй~