Write a Review

20 Second

Summary

Надад 1 долийн ч зөрүүгүй яг 20 секунд байна. Яг өмнө минь эрлэгийн элчтэй нүүр тулах хэн нэгнийг үхлээс авар гэж бурхнаас олгосон хугацаа... ердөө л 20 секунд Ким Жисү өөрийн хийсэн нүглийн төлөөсөнд аварч чадаагүй алтан амь бүр нь нөгөө ертөнцийн хаалга татах мөчийн гэрч болох шийтгэл хүлээнэ. Харин түүний амьдралд гэнэтхэн орж ирсэн ажлын газрынх нь залуу болох Ун Сон Ү түүнийг энэ тамын амьдралаас нь татаж гаргаж чадах боловуу?

Genre:
Mystery / Romance
Author:
FiReWork_inside
Status:
Complete
Chapters:
21
Rating:
n/a
Age Rating:
13+

Someone who i hate now

Саяхан засвар хийгээд будаг шохойны үнэр нь ч арилаагүй жижигхэн боловч цэвэрхэн сууцны угаалгын өрөөнд залуухан бүсгүй хүйтэн шалан дээр өвдгөө тэврэн сууна. Өмнөө тавьсан ямар нэг зүйлрүү нүд цавчилгүй ширтэх түүний харц айдас цөхрөлөөр дүүрчээ. Бүсгүй хэр удаан ийм байдалтай сууснаа ч анзаарах сөхөөгүй байх бөгөөд гагцхүү доороос нь хайрах хүйтэн шал, дутуу хаасан крантнаас дуслах усны чимээ л түүнийг бодит ертөнцөд байгааг сануулж байлаа.

"Бурхан минь би яах ёстой юм бэ? Яагаад би энэ бүхнийг даван туулах ёстой гэж? Тэр новш зүрх сэтгэлийг минь хэдэн хэсэг болгож хаясан байхад дахиад түүнээс болж надад олдсон бүх боломжуудыг ингээд юу ч үгүй салхинд хийсгэх юм гэжүү?"

Пак Жихүн гэж новшид итгэх ёсгүй байсан юм. Баян айлын эрх жаал аав ээжийнхээ үгийг сөрөөд надтай гэрлэнэ гэдэгт итгэж л байдаг би ч ёстой дүүрчихсэн тэнэг юм даа. Гэхдээ хамгийн новшийн нь бүх зүйл ийм болсны дараа ч тэрнийг над дээр хүрээд ирэх боловуу гэсэн горьдлого сэтгэлийн минь нэг буланд шигдчихээд гарч өгөхгүй байна. Хэрвээ тэр арай дээр эр хүн байсан бол одоо үзэн ядалт дүүрэн харцаар ширтэж байгаа энэ хоёр зураас надад ямар их аз жаргал авчрах байсныг бодоход зүрх базлах шиг болов.

Flashback

Их сургуулийн 2 дугаар курсд ордог жил би түүнтэй танилцсан. Үнэндээ түүний хүүхэд шиг цагаахан инээмсэглэл, бүгдийг нь өөртөө уусгахнуу гэмээр гүн бор нүдэнд нь татагдахгүй байж чадаагүй юм. Бидэнд ирээдүй байхгүй гэдгийг, тэрнийг над шиг өчүүхэн нэгэнд харъяалагдах боломжгүй гэдгийг мэдэх үед сэтгэл минь аль хэдийн эргэлт буцалтгүйгээр "түүнийх" болчихсон байсан.



Их сургуулийн төгсөлтийн үйл ажиллагаан дээр Жихүн намайг аав ээжтэйгээ танилцуулна гэхэд нь би хэдий сандарч байсан ч түүний намайг зоригжуулан гараас минь чанга атгаад өнөөх л эсэргүүцэл үзүүлэх бүх хүчийг минь сороод авчихдаг инээмсэглэлээ тодруулахад нь өөртэй итгэлгүйхэн хариу инээмсэглээд хамт алхсан. Жихүн намайг хөтөлсөөр 40 гарч яваа боловуу гэмээр гаднаас нь харахад л өмссөн зүүсэн нь надаас тэс өөр зиндааны хүмүүс гэдэг нь илт эрэгтэй эмэгтэй хоёрын урд ирээд,

"Ааваа, ээжээ сургуулиа төгсөөд эхнэр болох хүнээ та хоёртой танилцуулна гэж байснаараа найз охиноо дагуулаад ирлээ"

Би Жихүний хэлсэн үгэнд бага зэрэг гайхсан боловч тэрийгээ мэдэгдүүлэхгүйг хичээн,

“Сайн байна уу? Намайг Ким Жисү гэдэг. Танилцсандаа таатай байна” гээд аль болох дулаахан инээмсэглэхийг хичээн бөхийлөө.

Жихүний ээж: “ Хүүгийнхээ найз охинтой ингэж нэг уулздаг юм байжээ. Миний нэр Пак Хэжин Жихүний ээж, харин энэ миний нөхөр Пак Чансол” гээд хажуу тийш заахад нь би ээжээс нь харцаа салган аавруу нь харвал нэг л таагүй байртай толгой дохисноос өөр юм хэлсэнгүй.

Жихүний ээж: “Жисүгийн аав ээж хаана байгаа юм? Энд ирчихсэн байгаа бол нэг мөсөн хамт сууж хоолонд орцгоохуу?” гэж асуув.

"Энэ асуултыг л битгий асуугаасай гэж дотроо залбирч байсан юмсан"

Би сандарсандаа юу гэж хэлэхээ бодон уруулаа хазлан зогсож байтал Жихүн,

"Ээжээ Жисүгийн аав ээж хоёр ирэх боломжгүй газар байгаа болохоор энэ тухай дараа ярилцацгаая. Харин одоо... " гэхэд нь би түүний үгийг таслан,

“Ээж минь намайг бүр бага байхад өөд болчихсон болохоор би аавтайгаа өссөн. Харин аав маань жилийн өмнө үйлдвэрийн ослоор нас бараад би одоо ганцаараа амьдарч байгаа л даа” гээд муухан инээмсэглэхчээ аядав.

Гараас минь атгасан Жихүн биеэ чангалан надруу харах нь мэдрэгдсэн ч би түүний өөдөөс эгцэлж харсангүй.

"Тэр ер нь яагаад надаас түрүүлж ам нээчихээд эцэг эхийн минь тухай үнэнээр нь хэлээгүй юм болоо? Бид хэдий хүртэл нууж чадна гэж?"

"Нуулаа гээд юу өөрчлөгдөнө гэж?"

Түрүүхэн надруу инээмсэглэн харж байсан Жихүний ээжийн царайд балмагдсан төрх тодорч ямар нэг зүйл хэлэх гэснээ хормийн төдийд биеэ захиран буцаад хэвийн байдалдаа орохыг би ажиглахгүй өнгөрч чадсангүй. Харин энэ үед бидний дунд үүссэн эвгүй байдлыг таслан сургуулийн зүгээс "Бүх төгсөгчдийг дурсгалын зураг даруулахыг урьж байна" гэсэн хөтлөгчийн дуу гарахад Жихүн ээж аавдаа дараа тухтай сууж уулзацгаая гэж хэлээд, бид хоёр аав ээжийнх нь өмнө нэг бөхийчихөөд төгсөгчдийн зүг алхсан юм.


Continue Reading Next Chapter
Further Recommendations

tbedford1971: Very good read

Mark: Me gusta la capacidad de la autora para crear historias con tan buena trama, hacen que te quedes esperando por un capítulo más, y uno más, hasta que sin darte cuenta lo terminas de leer.Me gustan mucho todas sus historias en general.

Fiona Walker: Absolutely bloody loved it. A very well written slow burn romance that will I think, be continued in subsequent books. It leads nicely into the next one

Valentina: 𝑀𝑒 𝑎 𝑒𝑛𝑐𝑎𝑛𝑡𝑎𝑑𝑜

nanacinda58: It was very well written. Story kept your interest up. Strong woman character.

Armykookmin: Total mente recomendado,jente no se arrepentirán de semejante obra,ovio que igual tiene que gustarle el éxito😏😎

Crazy_reader: It's a really nice read! !

dicipulo52: Historia bella con muchos matices y claro sexo gracias por escribir ❤️💕💕💋💋

dlmccoy57: Story line is good but the grammar and sentence structure needs to be edited. I &had to figure out some sentences. Just needs work for at least the English language.

More Recommendations

honeygirlphx: I haven’t been able to put this down! Great writing love the details and makes your mind see the fantasy

honeygirlphx: I wish your books would be a tv series I can only imagine how amazing these fantasy stories would be!!

honeygirlphx: Can’t get enough of your writing! Thanks for sharing spicy and exciting

Bamalady78: I have absolutely nothing but praise for this story. Each book draws you in to the newest couple while still continuing the past couples storyline. Absolutely brilliant work of art.

Tenley: I've read both of the books in the series and I love the story lines in both.Thank you for writing an amazing series.I'm still gonna need the rest of the next book tho.

About Us

Inkitt is the world’s first reader-powered publisher, providing a platform to discover hidden talents and turn them into globally successful authors. Write captivating stories, read enchanting novels, and we’ll publish the books our readers love most on our sister app, GALATEA and other formats.