Write a Review

The Story of My Sweetie pie

Summary

"Тэрний минь нүүрэн дээр буусан цасан ширхэг хүртэл хальтрахвий гэмээр толигор цагаан арьсанд нь дунд сургуульд байхын охид хөвгүүдгүй атаархсандаа үхэх шахдагсан. Жижигхээн нүүрийг нь төгс харагдуулдаг гурвалжин шовх эрүү, түүндээ таарсан өндөр шулуун хамар, нарийхан жимбгэр уруул, амьгалах бүрт нь сарталзах хамрын үзүүр нь хүртэл хайр татахгүй байхын аргагүй. Ийм хүнийг чинь яаж хайрлахгүй байх болж байнаа?" Пак Чанёол миний хорвоогийн хамгийн эгдүүтэй залууг өөрийн болгосон тухай түүхийг сонсмоор байна уу? Тэгвэл би та нарт ярьж өгье.

Genre:
Romance / Adventure
Author:
FiReWork_inside
Status:
Ongoing
Chapters:
33
Rating:
n/a
Age Rating:
16+

Introduction

Chanyeol's P.O.V

2019.11.27

Өглөөний нарны туяа цонхны цаанаас гэрэлтэн, нимгэхэн хөшгийг нэвтэлж нүүрэн дээр минь тусахад би амтат нойрноосоо салж ядан нүдээ нээлээ. Харин нүдээ нээгээд харсан зүйл минь намайг олон хоног дутуу нойртой яваад ядарч байгаа ч гэсэн буцаад унтах хүслээ умартан жаргалтайгаар инээмсэглэхэд хүргэсэн юм.

Сүүлийн үед өдрийн од шиг харах болсон түүний минь тайван дөлгөөхөн царай.

Дээр нь буусан тоосны ширхэг ч хальтрахвий гэмээр толигор цагаан арьсанд нь дунд сургуульд байхын охидууд хүртэл атаархсандаа үхэх шахдагсан. Жижигхээн нүүрийг нь төгс харагдуулдаг гурвалжин шовх эрүү, түүндээ таарсан өндөр шулуун хамар, нарийхан жимбгэр уруул, амьгалах бүрт нь сарталзах хамрын үзүүр нь хүртэл хайр татахгүй байхын аргагүй.

"Ийм хүнийг чинь яаж хайрлахгүй байх болж байнаа?"

Сэрээчихвий гэж эмээсэн ч өөрийгөө барьж дийлэлгүй би түүнийхээ духан дээр зөөлөн үнсээд орноосоо өндийлөө. Чимээ гаргахгүйг хичээн аажуухан алхсаар гал тогооны өрөөнд орж өглөөний цай бэлдэхээр яаравчлав. Охиноо сэрэхээс өмнө амжуулах хэрэгтэй. Аягүй бол охиноос өмнө өнөөх үл бүтэх дарга нь дуудаад юу юугүй сүр сар хийгээд гараад явчихаж мэднэ. Аль болох хурдан болдог бас хурдхан идчихэж болдог хоол юу билээ гэж бодож байгаад зутан шөл хийж, хачирнуудаа бэлдэж тавилаа. Цаг харвал Бэкхёний явах цаг нэлээн дөхчихжээ. Түүнийг сэрээхээсээ өмнө охиныхоо өрөөнд орж харвал аавтайгаа адилхан хошуугаа цорвойлогочихоод тайван унтаж байв. Ер нь манай охин Бэкхён аавынхаа сэтгэл санааны байдлыг яг дагаад байх шиг байдаг юм. Охин яасан нь мэдэгдэхгүй уйлаад унтаж өгөхгүй байхад Бэкхён ажил нь бүтсэнгүй, авах юм алга гэсэн хүн орж ирнэ. Бэкхёнийг жаахан даараад хамар нь шуухитнаад эхлэв үү үгүй юу охин дагаад өвдчихдөг юм.

-Хүүхэд нь л гэхээрээ хөнжлөө тийрдгийг нь хүртэл дуурайчихдаг юм байх даа

Би амандаа үгэлсээр охиныхоо хөнжлийг янзалж хуччихаад гарах гэж байтал хаалганы цаанаас Бэкхёний утсаар ярьж байгаа нь дуулдав.

-Ойлголоо захирлаа, би одоо замдаа аваад очъё... мххмм, одоо яг гарч байна... заа, мэдлээ

"Тэгэлгүй л яахав дээ. Эдний чөтгөр шиг дарга залгахгүй байна гэж юу байхав"

Охины өрөө бид хоёрын унтлагын өрөөний яг өөдөөс харсан хаалга болохоор намайг гарч ирэхэд тэр яг өөдөөс минь гарч ирж таарлаа.

-Сайхан амарсан уу хайрт минь?

-Чанёол, намайг сэрээхгүй яасан юм бэ?

-Яг сэрээх гэж байлаа

-Өнөөдөр чухал хуралтай. Би бараг л хоцорчхоод байна. Машины түлхүүр харсан уу?

"Цамцаа ч гүйцэд товчлоогүй байж гарах гэж яарч байгааг нь ээ. Яах гэж байгаа юм болдоо энэ хүн"

Би урд нь очоод дутуу үлдсэн товчийг нь товчлоод, гараараа үсийг нь самнаж өгөнгөө

-Би хоол хийсэн. Идчихээд явахгүй юм уу? Пак Чанёолын гараар бэлдсэн өглөөний цайг уухгүй явбал алдас болно доо

-Хоцорлоо гээд байхад!

Тэр үсийг нь янзалж байсан гарыг минь түлхээд ийн чанга дуугарахад хойно охины уйлах дуу хадлаа.

-Чи охиноо сэрээчихлээ

Хэлсэн үгийг минь тоосон шинжгүй ширэв татаад хаалга зүглэхэд нь уур хүрсэн ч тэрнээс илүүтэй цээжээр хатгуулаад явчих шиг болов. Би эргэж харан охиноо орон дотроос нь аваад энгэртээ тэврэн аргадлаа.

-Ууу нанана манай Хёна сэрчихсэн үү? Аав нь охиндоо гого зутан өгнөө. Миний охин битгий уйлаарай

Охиноо тэврээд гал тогоонд орж ирэхтэй зэрэгцэн үүдний хаалга онгойж Бэкхён явж байгаа бололтой.

-Хөөё Хёнагын ааваа чи ядаж охиноо үнсээд яваач!

"Энэ муу дахиад л сонссон ч сонсоогүй юм шиг царайлж байх шив"

Би охиноо тэвэрсэн чигтээ аараас нь гарч чадахгүй болохоор хурдхан шиг гүйж гал тогооны цонх онгойлгон ориллоо.

- Яаралгүй болгоомжтой яваарай! Осолд орвол чам шиг жижигхэн хүнээс юм үлдэхгүй шүү!

Юутай ч хэлснийг минь дуулсан бололтой гараа хальт даллачихаад машиндаа суун алга боллоо.

"Энэ хүн өнөөдөр миний төрсөн өдөр гэдгийг санаж байгаа нь юу л бол"

Цээжнээс нэг юм огшоод, юу юугүй нулимс гарчих гээд байдаг шүү. Ийм үед том нүдтэй байх шал дэмий юм шиг санагдаад байх юм.

Ер нь манай гэрийн уур амьсгал хэзээдээ ийм даарч ядаж байхад хажуунаас хайраад байгаа юм шиг хүйтэн болчихвоо? Бодож, мөрөөдөж, хүссэн бүхнээ өөрийн болгосон байхад яагаад нэг л юм дутуу байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм бол? Яг сонирхдог төрлийн номоо олчихоод гүрийж гүрийж нэг юм мөнгөө цуглуулаад авч унштал сэтгэлд ерөөсөө хүрэхгүй дуусчихтай адилхан юм.

Энэ хүртэл намайг юу туулсан гэж бодно. Та нар мэдмээр байна уу?

Тэгвэл би та нарт ярьж өгье. Бүүр эхнээс нь, эхний хуудсаас нь авхуулаад...

***

Hello hello🤗🤗 Заа хөөрхнүүдээ шинэ бичвэрт минь тавтай морил.

Хамгийн хайртай шипээрээ бичиж байгаа бичвэр минь юм шүү💝💞

Энэ бичвэртээ аль болох Чанёолын өөрийнх нь зан чанарыг тусгахыг хичээж байгаа. Олон авьяастай, юм болгоныг чаддаг, сайхан сэтгэлтэй залуугийн дүр байгаа шүү.

Заа тэгээд күйтие пааяуудыг минь хайрлаж өгөөрэй💟

Continue Reading Next Chapter
Further Recommendations

tbedford1971: Very good read

Kaari: This one leaves scars but it's beautifully done. Short and to the point you can't help but be entranced with the characters and hope for a happy ending

leenho84: Me encanta la amo pero sobre todo te amo escritora 🥰

Wiktoria Kupiec: It is so good I cannot stop reading. If you decide to read make sure you have time to do it in one sitting.

Annigrace: Ok the novel is great

nanacinda58: It was very well written. Story kept your interest up. Strong woman character.

TAVIA: This book is hot...it turns me on reading about the sex scenes. Love it

Crazy_reader: It's a really nice read! !

dicipulo52: Historia bella con muchos matices y claro sexo gracias por escribir ❤️💕💕💋💋

More Recommendations

honeygirlphx: I haven’t been able to put this down! Great writing love the details and makes your mind see the fantasy

honeygirlphx: Loved it can’t stop reading these books! Great writing

honeygirlphx: I was hoping Tate would have a fated mate! Love this book

About Us

Inkitt is the world’s first reader-powered publisher, providing a platform to discover hidden talents and turn them into globally successful authors. Write captivating stories, read enchanting novels, and we’ll publish the books our readers love most on our sister app, GALATEA and other formats.