2
Flashback
Сэүн: та тэгэхээр тэр талаар яриач.
Жүнмён: би 1981 оны 1 сард 24 настай даа японд очиж амьдарсан юм. "JJL" хэмээх сандлын дэлгүүрт ажилсан. Эзэн нь их сайн хүн. Тэр үед нас ч залуу байж юм бүхнийг хийе суръя гэсэн бодолтой байсан учраас сандал хийж сурсан юм. Би жилийн дотор л сандал урлаж сурлаа. Миний урласан сандлыг сайдаас эхлүүлээд энгийн ард ч захиалдаг тийм л сайхан эд байсан. Би нэг удаа эцэг эх рүүгээ шуудан өгөх гэж яваад тэнд"N" хэмээх сэтгүүлд зохиол роман бичдэг нилээд алдартай зохиолч эмэгтэйтэй таарч билээ. Ёшико. Нөхөр нь гадаад хэргийн яамны түшмэд ч билүү. Гэхдээ тэр эмэгтэйг нөхөртэй гэдгийг мэдээд л мартсан.
Би сайхан сандлаа урлачихаад наран ээвэр газар тавьж зөөлөн пүршин дээр нь нарны илчийг мэдрэн элдвийг төсөөлдөг байлаа. Миний төсөөлөлд хязгаар гэж үгүй. Тариан талбай дээр ногоо хурааж буй бүсгүйчүүд, хүүхэддээ ангир шар уургаа амлуулж буй эхчүүд, өдөржин тариан талбай дээр ядартлаа ажилласан тариачид гэх мэт. Заримдаа хэргэм цолтой хунтайж болчихоод дурлалт хүүхнээ өвөр дээрээ суулгаад чихэнд нь янагийн үгс шивнэхэд тэр минь миний өөдөөс ялдамхан инээж байгаагаар ч төсөөлж байдаг байж. Харин нэг өдөр амьдралын минь нэг дурсамжийг бүтээсэн захиалга ирсэн юм. Ёкогамагийн том зочид буудлын эзэн европ эрийн захиалсан ширэн бүрээстэй том гэгч зөөлөн сандлын захиалга. Шинэ загварын буйдан тул гаднаас авчруулах гэж байгаад нэг танилаас маань миний талаар сонсоод захиалга өгсөн байж. Бүхий л мэддэг чаддагаа гарган хэд хоног нойр хоолоо умартан байж хийж дуусгав. Сурсан зангаараа нар ээвэр газар сандлаа авчраад зөөлөн пүршин дээр нь суухад ямар хосгүй буйдан урласанаа мэдрэв. Ингэж суухаас өөр жаргал үгүй мэт санагдаж зөөлөн пүрш нь бамбалзаж, түшлэг нь налаад суухад эвтэйхэн, бүрээсний өнгө нь ч сэтгэл татахуйц сайхан болжээ. Ийн суугаад мөрөөдөж эхлэлээ. Энэ удаагийн мөрөөдөл үнэхээр бодит мэт. Тэр үед миний авдаг цалин миний хоолыг л залгуулах шахуу байсан. Их мөнгө олдог ч буйдан сандлын захиалга сард 2-3 удаа л ирдэг учраас л тэр. Гэв гэнэт надад гайхалтай санаа орж ирсэн юм. Эс бөгөөс чөтгөр л үүнийг надад шивнэсэн биз. Дэндүү бодит болоод ч тэр үү үүнийг мартаж эс дөнгөлөө. Гэхдээ би тэр адын бодлоо хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Сэүн: Хоёулаа өнөөдөртөө ингээд дуусгая маргааш ирээд үргэлжлүүлье.
Жүнмён: тэгье дээ өнөөдөртөө дэндүү оройтчихлоо. За баяртай.
Сэүн: за баяртай Ноёнтоон.
•J•S•I•