Write a Review

| BUTTERFLY S1~Vol1 | DOUBT | krystal

Summary

Ар дагзандаа нүдтэй үзэсгэлэнт эрвээхэй төөрөн нисэлдэнэ. Монгол-Mongolian-MGL Started - 24 July 2020

Genre:
Romance / Thriller
Author:
AeLLa
Status:
Ongoing
Chapters:
3
Rating:
n/a
Age Rating:
16+

Intro

Бүдэг гэрлийн доор залуухан бүсгүй үсээ дээш шууж боон , нүдний шил зүүгээд компьютер дээр суун юуг ч юм бэ шивнэ . Үе үе хөмсөг нь зангирч , уруулаа цус шүүртэл хазах нь түүний зорьсон ажлын бүтэмж цаанаа л нэг муутай байгааг илтгэх шиг .

Үүний дээр шоучин хажуу айл нь дахиад наргиан цэнгээн , баяр наадмаа хийгээд эхлэв бололтой орилж шуугилдана . Их сургуулийн хэдэн оюутан байр түрээсэлж амьдардаг ч ядуу оюутнууд биш харин ч жилийн бүхий л өдөр архидаж чадахаар баян хүүхдүүд .

Харин дээд айлын хувьд 10 кг тоглоомтой хүүхдүүд , байнга юмаа алдаж унагаадаг салан гэрийн эзэгтэйтэй нь дээр 25 кг углааштай гэрийн эзэнтэй айл . Тэднийх бүр оргүй гэдгийг дурдах хэрэгтэй байх . Тиймээс чи шөнө унтах гэж нэлээн л зовно . 5 6 хүүхэдтэй хэдий ч гал халуунаараа байгаа чамин бас хөгшин хос шүү . Даанч ор авахаар тэдний хажуу айлын ганц бие залуу зовох гээд байдаг тул эмэгтэйгээрээ энэ бүсгүй л тэссэн нь дээр .

Нөгөө талд нь одоогоор хүн амьдардаггүй . Бүр энэ байр ашиглалтанд ороод 4 жил болж байхад одоог хүртэл эзэнгүй байгаа . Тиймээс хаа нэг өөртөө илүү хураасан новшоо энэ эзэнгүй айлд оруулж тавьдаг . Байрны эзэн авгайд ногоо хураахад нь тусалсан учраас илүүдэл зүйлсээ оруулахыг зөвшөөрсөн юм .

Би-Больж үз! Надад ямар ч хүсэл алга байхад энэ яршигтай ажлыг хийх хэрэг байна гэж үү? Зүгээр л унтсан нь дээр .

Ажлын өрөөнөөсөө гаран том өрөөний тагтан дээр гарч ирж нэг сайн агаар амьсгалж аваад ослын шатнаас өлгөж тавьсан ууттай амттан болон шар айрагаа гаргаж түшлэгтэй сандал дээр үслэг даавуу нөмрөн шар айргаа задлаад хотыг ажин сууна . 4 давхарт тэр амьдардаг тул хотын өнгөлөг сайхан бүхнийг харж болох яг гоё байрлал .

Утсанд нь ирэх мессеж түүний бодлыг сарниулна . Ээж нь үе үехэн түүн лүү залгадаг тул үдшийн цагаар мессеж бичнэ гэж байхгүй . Харин түүн лүү ээжээс нь өөр хэн ч юм бичдэггүй . Тиймээс энэ нэг бол дугаар андуурсан эсвэл ямар нэг байгууллагаас л явуулж буй мессеж байх . Ямар ч хэрэгцээгүй зүйлд утасныхаа цэнэгийг үрэхгүй гэсэндээ тэр утсаа авсангүй . Дахин дахин давтамжтай ирэх мессежээс залхсан бололтой авахад жил хүрэхгүй хугацааны өмнө төгссөн ахлах сургуулийн нэгэн охин түүнээс 2 сарын дараа болох уулзалтанд ирэхийг асууж бас найз залуутайгаа хүрч ирээрэй , ер нь найз залуутай болсон уу? , хаана амьдарч байна? , би тэнд амьдарч байгаа гэсэн хэрэггүй яршигтай үгсээр дүүрэн мессеж илгээсэн байлаа .

Би-Хан Сохээ мэдрэл муутай амьтан чинь . Хүн тайван байлгана гэж байхгүй юмаа .

Ихэд бухимдан нүдээ эргэлдүүлээд шинэ дугаар авах ёстойгоо сануулан өөр лүү гээ мессеж бичлээ . Тэр дөнгөж их сургуулийн 1-р анги ч ийм байшинд ингэж амьдарна гэхээр азтай нэгэн байгаа биз? Бас тэр өөрийн хүссэн чиглэлээр сурч байгаа ч зөвхөн өөрийн дуртай төрлөөр л бичихийг хүсдэг , уянгын халил нь дэндүү гэмээр хүн бүрийн нулимсыг гаргах гунигт хагацал , өмнөөс нь баярлаж хөөрөхүйц аз жаргалтай романтик төгсгөл бүхий зохиолыг бичих их дургүй . Тиймдээ ч саяхан боож үхэх нь холгүй компьютерийн ардаас боссон билээ .

Нэлээд хэдэн шил шар айрагны ард гарсны эцэст түүний эсрэг талын байранд хэн нэгэн хүн түүнийг урт дурангаар харж буйг мэдлээ . Үнэн хэрэгтээ тэр өөрийнхөө зургийг авч инстаграмдаа тавих санаатай тагтны хашлагатай буланг налан хэд хэдэн зураг татуулсаны эцэст үүнийг ажигласан юм . Мэргэн буучийнх шиг урт дурангаар хэн нэгэн өөрийг чинь ажиглах таатай байна гэж үү? Мэдээж үгүй!

Зарайсан арьс , хувхай цайсан уруултай хэдий ч нүднийхээ гал , бардам харцыг унагаалгүй шар айргаа дууссан аятай жүжиглээд ууттай нь доош шидээн гэр лүү гээ ороод тагтны хаалга болон хөшгөө хаалаа . Эсрэг зүгт харсан цонхтой унтлагын өрөө лүү гээ гүйн хувцсаа ч солилгүй орондоо оров .

Дулаан хөнжил , халуун паартай өрөөнд 10 минут хэвтэх хэдий ч түүний мөр чичирхийлж байлаа . Дагжин чичирч буй мөрөө хаан хөнжилөө улам дээшлүүлэн нөмрөөд нүдээ анин хэвтсээр сая уусан шар айрагныхаа нөлөөнд автан зүүдний ертөнцдөө айлчилжээ .

Нөгөө талын барилга дээрээс түүнийг бууныхаа дурангаар ширтэн ажиглаж байсан залуу доош буугаа цүнхлээд буулаа . Удалгүй хэдхэн хором хүрэхгүй хугацааны өмнө ажиглаж байсан эмэгтэйнхээ тагтан доор ирэхэд тагтнаасаа шидсэн уутнаас нь 4 , 5 шилтэй шар айраг асгаран ойр орчмыг шар усанд будсан байв .

Залуу бие арзайм инээмсэглээд орцны хаалгыг зүглэн аажим аажмаар хэдий ч хол зайтай алхаж өмссөн гутлаа тог тог хийлгэн дуугаргана . Орцонд орж ирээд сайн мэддэг газраа ирсэн аятай эргэлзээгүйгээр цааш алхан цахилгаан шатанд орж ирээд 4 давхрын тоог дарлаа .

-11-р байрны 4 давхар? Сонирхолтой л юм .

Өөртэйгөө ярьж дуусаад даажигнасан байртай хөнгөхөн инээв . Цахилгаан шатны мөнгөлөг хаалга зорьсон газартаа ирснийг илтгэн дон хийн дуугараад онгойх үед өмссөн байсан хар малгайгаа аван үсээ хойш илээд чигээрээ алхана . Шатны гэрэл анивчин асах ба салхины хүчтэй урсгалд автоматаар асаж буй нь энэ ажээ .

Нэг хаалганаас олон хүний шуугих чимээ баяр хөөрөөр дүүрэн дуу хоолой орцоор нэг цуурайтан сонсогдох бол түүний зүүн талын хаалгыг анир чимээгүй нөмөржээ . Тэр удтал хаалга руу ширтэж байгаад гараараа зөөлөн шүргэн утаснаасаа ямар нэг тоог хараад кодыг нь хийв .

Онгойсон гэдгийг илтгэх чимээг дуугарсан боловч хаалгаа нааш татахад онгойсонгүй . Дотор талын олон цоожоо цаг үргэлж түгждэг нь энэ гэрийн эзэн эмэгтэйг аварчээ . Залуу нүдээ эргэлдүүлээд урам нь хугарсан байртай зүүн талд нь байх хаалга руу орлоо .



Бичээч : Аэлла

Continue Reading Next Chapter
Further Recommendations

Mark: Me gusta la capacidad de la autora para crear historias con tan buena trama, hacen que te quedes esperando por un capítulo más, y uno más, hasta que sin darte cuenta lo terminas de leer.Me gustan mucho todas sus historias en general.

remydoyle6: I loved how they got married in the end I wish it was longer. I didn’t like how stupid and blind he was. I would recommend this book to anyone who loves Romance. I wish it was longer. Overall it was a great read. Keep up the great stories.

Valentina: 𝑀𝑒 𝑎 𝑒𝑛𝑐𝑎𝑛𝑡𝑎𝑑𝑜

Angeliquita: La verdad me gustó muchísimo quiero más capítulos si por favor 🙏😃

judithsmitherman: Wow, another good story. I loved it. I can’t believe that I have read three stories and they are all good. Thank you keep writing!

dicipulo52: Historia bella con muchos matices y claro sexo gracias por escribir ❤️💕💕💋💋

dlmccoy57: Story line is good but the grammar and sentence structure needs to be edited. I &had to figure out some sentences. Just needs work for at least the English language.

Abigail: Me gusto mucho las historia todas las relaciones, los sentimientos estuvo muy bonito todo😭😍

More Recommendations

honeygirlphx: Absolutely loved this book! Can’t wait to read the next one

Bamalady78: I have absolutely nothing but praise for this story. Each book draws you in to the newest couple while still continuing the past couples storyline. Absolutely brilliant work of art.

Natalee Lindo: I love these books. Just going from one book to another.

Tenley: I've read both of the books in the series and I love the story lines in both.Thank you for writing an amazing series.I'm still gonna need the rest of the next book tho.

About Us

Inkitt is the world’s first reader-powered publisher, providing a platform to discover hidden talents and turn them into globally successful authors. Write captivating stories, read enchanting novels, and we’ll publish the books our readers love most on our sister app, GALATEA and other formats.