Write a Review

Murder⚠️🚫

Summary

Учир шалтгаангүй хүмүүсийг ална гэж үү? Болох л юм. Тэдний амь гуйн орилон уйлахыг харах зугаатай шүү дээ.

Genre:
Horror
Author:
Ariann🍒
Status:
Ongoing
Chapters:
1
Rating:
n/a
Age Rating:
13+

1

"Өчигдөр орой буюу найман сарын нэгний шөнө ойролцоогоор гурван цагийн үед Ганнамд байрлах хороололд аймшигтай аллагын хэрэг гарчээ. Цагдаа болон эмнэлгийн ажилчидыг тус хэргийн газар очиход хохирогч аль хэдийн амьсгал хураасан байсан ба хохирогч "Э" нь дөнгөж хорь гарч явсан залуухан бүсгүй байсан аж. Цагдаа нар хэргийн газраас ямар ч ул мөр олоогүй бөгөөд ойролцоох хяналтын камер, машины хар хайрцаг зэргийг шалгасан ч юу ч олж чадаагүй байна"

Согжин тас хар буйдан дээрээ тухлан дарс шимэнгээ шуурхай мэдээ үзэх ажээ. Түүний урууланд бага зэргийн ёжлох инээмсэглэл тодрон удалгүй тэр чангаар инээж гарав.

-Арчаагүй амьтад.

Тэр хундагатай дарсаа ширээн дээр чангахан тавиад өрөөнөөс гаран өөр нэг өрөөнд орж ирэв. Тус өрөө маш бүдэгхэн гэрэлтэй байх ба өрөөний голд байх ширээн дээр нэг компьютер түүний цаана байх ханан дээрх том дэлгэцэн дээр маш олон хяналтын камерны бичлэг гарч байх ажээ.

Жин ширээнд суугаад утсаа аван хэн рүү ч юм залган ярихад удалгүй түүний утсанд бичлэг ирэв. Тус бичлэгэн дээр мэдээгээр гарсан "Э" гэх охин харанхуй гудамжаар явах ба түүний ард тас хар хувцасласан Согжин алхаж байгаа нь харагдаж удалгүй Жин охиныг хананд шахан боож эхлэв. Охин амь гуйн тийчгэнэх бол Жин халааснаасаа хурц иртэй хутга гаргаж ирэн охины хэвлий тус газар дүрж орхив. Тэр хутгаа дүрсэн чигтээ нэг бүтэн эргүүлчхээд сугалан авахад охин газар үхэт хийн унах аж. Харин Жин ахин халааснаасаа савтай спирт гаргаж ирэн цусандаа хутгалдан хэвтэх охиныг тойруулан асгачихаад юу ч болоогүй юм шиг тайван алхах нь харагдах ажээ.

Тэр баруун талын ханан дээр байрлах том самбар луу очин юуг ч юм ажиглан зогсоно. Самбар дээр маш олон охидын зургийг өлгөсөн байх ба зарим зурган дээр улаанаар Х зурсан байх нь энэ охид аль хэдийн түүний аймшигт аллагын золиос болсныг илтгэх мэт.

-Өүүв, эцэст нь чиний ээлж иржээ. Хүлээж тэсэхгүй нь ээ. Ганцхан чамд зориулж тусгай бэлэг бэлднээ хонгор минь.

Жин хэн нэгэн охины зураг луу заналтай нь аргагүй хүйтнээр ширтэж байгаад зургийг самбарнаас салган халаасандаа хийв. Тэр гадуур хувцсаа өмсөн тансаг харшаасаа гараад спорт загварын машиндаа суун хаашаа ч юм хурдлан давхив. Удаан ч явсангүй баячуудын гудманд байрлах цэнгээний газрын урд ирэн машинаа байрлуулаад дотогш оров. Тэр замдаа тааралдсан зарим бүсгүйчүүд руу нүд ирмэж зарим руу нь бараг харах ч үгүй явсаар тусгай өрөөнд орж ирлээ. Өрөөнд бас л түүнтэй адил толгойноосоо эхлээд хөлийн ул хүртлээ үнэтэй брендээр гангарсан хоёр залуу суух ажээ.

-Ахаа, та үнэхээр их хоцорлоо!

Жиныг орж ирэхэд хамгийн түрүүнд хар савхитай залуу ийнхүү ориллоо. Харин ширээний голд суух залуу зүгээр л түүн рүү ширтэн оргилуун дарс шимэн сууна.

-Жонгүг, жоохон чимээгүй. Надад чамд дуулгах сайхан мэдээ байна. Харин чамайг ингэж орилоод байхаар хэлмээргүй санагдаж байна шүү!

Жонгүгд түүний хэлэх гэж буй зүйл үнэхээр сонирхолтой санагдсан бололтой орилох нь битгий хэл бараг л амьсгаа авалгүй түүнийг ажиглаж эхлэв.

-Энэ.

Жин халааснаасаа хэн нэгэн бүсгүйн зургийг гарган ширээн дээр шидэхэд Жонгүг ч тэр саянаас хойш ямар ч царайны хувиралгүй суусан залуугийн ч тэр нүд томрон гайхаж байгаа нь илт харагдана. Удалгүй Жонгүгийн нүүрэнд хорон инээмсэглэл тодорч эхлэв.

-Өнөөдөр түүний ээлж юм уу?

-Тийм ээ, их онцгой өдөр байгаа биз. Чи бид хоёрын хамгийн их хүсэн хүлээж байсан мөч ирлээ шүү дээ.

Жин Жонгүг хоёр бие бие рүү гээ харан хорноор мушилзан суух бол тэдний хажууд чимээгүй суух залуугийн нүүрэнд санаа зовинол, айдас хуралдсан харагдана. Түүнийг нэг л биш байгааг анзаарсан бололтой Жин ам нээв.

-Юнги зүгээр үү? Чамд энэ таалагдахгүй байгаа юм уу?

-Үгүй ээ, юу гэж дээ.

Юнги худал инээмсэглэл тодруулан хариулчхаад хурдхан халааснаасаа хайрцагтай тамхи гаргаж ирэн угсруулаад хоёрыг татаж байж арай дээрдэв бололтой урдаа байх хундагатай зүйлээс нэг балгачихаад хойш налан нүдээ анин суув.

Дурсамж.

Юнги Жин хоёр түүний гэрт хатуу зүйл уун мансууран суух ажээ. Ямар ч шалтгаангүй зүгээр л хааяа тэдний хийдэг энгийн л нэг зүйл. Хар тамхи, архи, хүүхэн гурав бол тэдний амьдралтай салшгүй холбоотой зүйл гэхэд буруудахгүй. Тэднийг мансууран, хагас ухаантай сууж байхад Жонгүг байдгаараа инээмсэнлэн хажуудаа нэгэн охиныг хөтөлсөөр орж ирэв. Анхны харц...Юнги тэр охинд бараг л анхны харцаар дуралчихсан. Намхан ч гэсэн туранхай гуалиг бие, давхраатай алаг нүд, далыг нь давсан өтгөн хар намирсан үс. Үнэхээр их гоо үзэсгэлэн. Жонгүг түүнийг тэдэнд найз охиноо хэмээн танилцуулаад өөрөө тэдэнтэй нэгдэн мансуурч эхэлсэн бол охин зүгээр л тэднийг ажиглан сууна. Нилээд хэдэн цагийн дараа Жонгүг, Жин хоёр бүр мөсөн эрүүл ухаанаа алджээ. Харин Юнгигийн хувьд тэр Жонгүгийг ирснээс хойш ахиж нэмж юу ч хэрэглээгүй. Одоо зөвхөн Юнги болон Жонгүгийн найз охин хоёр л бие бие рүүгээ ширтэн утгагүй харц шидэлцэн сууна. Юнги тэссэнгүй...Жонгүгийн найз охин, эмзэг танхил нэгэн шүү дээ гэж бодсон ч хагас мансуурлын байдлаасаа болж тэссэнгүй охиныг хүчиндчихсэн юм. Тэр ийм зүйл хийсэндээ үнэхээр их гэмшиж байсан ч нэгэнт л бүх зүйл болоод өнгөрчихсөн шүү дээ. Охин энэ явдлыг Жонгүгт хэлээгүй ч түүнээс салахдаа бүх эрх мэдэл, эд хөрөнгийг нь өөрийн болгоод зогсохгүй Жонгүгийн эцэг эхийг хилс хэрэгт гүтгэснээс болж тэд хоёул төмөр торны цаана насаараа суух болсон. Үүнээс хойш Жонгүг охиныг маш ихээр үзэн ядаж харин Юнги түүнийг хайрласаар байсан юм. Нэг л өдөр Жин мансуурч яваад хүн алчихсан. Энэ нь түүнд таалагдаж тэр эхэндээ ямар ч шалтгаангүй хүний амь бүрэлгэж байсан бол сүүлдээ түүнд таалагдаагүй, ямар нэг новшийн зүйлс хийсэн хүмүүсийг алж эхэлсэн. Эд бүгд бүсгүйчүүд. Тэр сүүлдээ туршлагажиж энэ ажлаа ганц ч ул мөргүй маш цэвэрхэн хийдэг болчихсон. Жонгүгийн төрсөн өдөр болж Жины түүнд өгсөн бэлэгийг хараад Юнгигийн дотор харанхуйлж үхэх шиг л болсон. Жины алдарт улаан жагсаалтанд өнөө охины нэр нэмэгдсэн нь энэ байсан юм. Тэр өдрөөс хойш Юнги дотроо битүүхэн айдастай явдаг болсон бөгөөд тэр хар дарсан зүүд биелэх аймшигт өдөр нэгэнт хаяанд иржээ.

-Ахаа, та түүнд ямар нэгэн онцгой зүйл бэлдсэн үү? Дээд зэргээр тамлана биз дээ.

Нүүр дүүрэн инээмсэглэх Жонгүг Жинээс ам хуураагүй асууж шалгаах аж.

-Ах нь маш онцгой бэлэг бэлдсэн учраас санаа зоволтгүй дээ дүү минь.

Согжин цэнгээний газраас гараад буцан харш руугаа орж хувцсаа сольж эхэллээ. Тэр хар өмд цамц, хар саравчтай малгай, хар амны хаалт зүүгээд харанхуй өрөөнд байрлах шүүгээний шургуулгыг нээхэд дотор янз бүрийн мэс, хутга шөвөг ярайтал өрсөн харагдана. Тэр гараа гүйлгэн явж байгаад хурц үзүүртэй чинжаал хутга болон бага зэргийн мансууруулагчтай тариа бэлдээд халаасандаа хийн гэрээсээ гарав.

Чихэвч зүүн харанхуй гудмаар ганцаараа ч гэсэн итгэлтэй алхах охины араас Жин даган алхах аж. Түүний урууланд бага зэргийн ёжтой инээмсэглэл тодорч бага багаар хурдаа нэмэн алхана.

-Цаг боллоо хонгор минь.




Саяхан ваттас ирлээ. Юу ч болсон гэж бодоод😂

Continue Reading
Further Recommendations

mtsetfwasinenhlanh: This was a very nice read, it really should have took me a day to finish it because it was that good.

bwiandra: Just like the first book, I can't stop reading.

Lyndsay Magill: Ghbjfg jft htvhthj joyfnins h

Debra: Haven’t read all of it yet. I’m enjoying reading it so far. I’m hoping for a good ending unlike the last different 2 books I read! Well read all of and it continues… I’ll definitely continue with this series!!!

Dan_Ortiz: Loved this story. It kept me feeling very tense throughout not knowing what was going to happen next. Really good characters too.

karenlabuschagne58: Unique and interesting storyline and I would recommend it to my friends

Tiffany: I'm in the process of reading this wonderful book at the moment, I'm still at the very beginning where her Mom thinks she has an imaginary friend ect.... So far I've been staying interested the whole time and it's making me feel like I'm on the edge of my seat wanting to know more and more!! It's...

Avidreader48: I didn't like the ending which can ruin a book. I think it would have been better if the journey at the end was better. I think closure is important.

More Recommendations

wardstacey69: Aww, really start enjoying the story

suzipuzi: will you continue with the story. very good book

Cypress McCarta: Can't stop reading, well done book. Thank you for your work and time. I enjoyed it.👏👍😘🤗😍

kashasmith181922: This book hooked me and I can’t wait to read more😍

Sheila Krieger: That was really good and I so very much enjoyed reading it! Thank you for sharing your work!

About Us

Inkitt is the world’s first reader-powered publisher, providing a platform to discover hidden talents and turn them into globally successful authors. Write captivating stories, read enchanting novels, and we’ll publish the books our readers love most on our sister app, GALATEA and other formats.