Write a Review

•Clown•

Summary

Бүжиглээд л, бүжиглээд л... Ая дуустал бүжиглээд л байгаарай! Тэр ирж байна! Ая зогсчихлоо... Нүд минь харанхуйлж байна. •••Нэрийг минь дуудах түүний хоолой••• •••Уянгалаг хийгээд сэтгэл өвтгөм юм••• Q1m

Genre:
Romance / Horror
Author:
민이술
Status:
Ongoing
Chapters:
2
Rating:
n/a
Age Rating:
16+

•1•

《Pensamiento frio°○》


♤Ballet• Miedo• Recuerdos♤



...:Ким Сокён яг одоо хувцасаа баглаад энэ гэрээс яв!!!

Хэмээх аавын уцаарлан хэлэх үгсэд толгойгоо дээшлүүлэн түүн рүү харвал аавын хар туяа татуулсан нүд нь гуниг хорсолыг хослуулсан байх агаад түүний цаана нулимс дуслуулан зогсох ээж минь...

Гэсэн ч би сандарч тэдэн рүү харсангүй. Харин ч болох ёстой зүйл болдогоороо л болсон мэт чимээгүйхэн өрөө рүүгээ орон хувцасаа баглаж гэрээсээ гаран ахын явуулсан машиныг хүлээн зогсоно.

Манай ахыг Ким Сокжин гэдэг.Улсдаа алдартай загвар өмсөгч аав ээжийн бахархалт хүү, олны хайрыг татсан нэгэн боловч хэн нэгэн надаас түүнийг сайн ах уу? Гэж асуувал би итгэлтэйгээр үгүй гэж хэлнэ. Харин намайг Ким Сокён гэдэг. Амьдралынхаа ихэнхи цагийг балетийн бүжгийн танхимд өнгөрөөсөн 17 настай охин...

Өөрийгөө хэдхэн үгээр тодорхойл гэвэл би шууд л БАЛЕТ,АЙДАС, ДУРСАМЖ гэж хэлнэ...

Машинд суун явахдаа ямар орчин угтах бол гэхээс биш ахын царайг хараад биеэ барьж чадах болов уу?

Айдсаа нууж чадах болов уу? Гэсэн бодол л эргэлдэж байв.

Хонх дараад нээх удсангүй хаалга онгойн дотогш ороход ахын найз охин болох Үжү эгч дулаахнаар инээмсэглэн "Сокён аа сайн сууж байсан уу?" гэхэд нь би өөдөөс нь хялам хийгээд "Гэрээсээ хөөгдөөд ирж байгаа хүн ямар л байв." гэсээр хажуугаар нь зөрөхөд тэр бантсан бололтой хоолойгоо засаад "Ах чинь удахгүй ажлаа тараад ирэх байх, тэр болтол өрөөгөө сонирхоод байж бай, шатаар дээшээ өгсөөд баруун тийшээ эргээд хамгийн эхний хаалга шүү" гэсээр гал тогоо руу яваад орчихов.

Дээд давхарт нь гарсаар өрөөгөө олон дотогш ороход бас ч гэж гайгүй орчин угтсан тул ачаагаа оруулж тавьчихаад эргэж гарахдаа нэг залуутай мөргөлдчихөв. Гайхан түүн рүү харвал тэр ч бас гайхсан бололтой бид зэрэг бие биенээсээ "Хэн бэ?" гэж асуусаар холдон зогсов. Удалгүй нөгөө залуу инээмсэглэн "Аан чи Согжин ахын дүү байхнээ, намайг Ким Тэхён гэдэг ахын чинь найз" гэхэд нь би "Сокён" хэмээн товч бөгөөд тодорхой хариулсанд тэр толгой дохин "Хоолоо идэцгээе" гэсээр доош бууцгаав. Доош буухад ах ороод ирчихсэн ширээний ард суух ба түүнтэй хамт хэд хэдэн залуусч мөн сууж байлаа. Гал тогооноос хоол зөөх Үжү эгч:

" Та 2ыг яг дуудах гэж байхад буугаад ирдэг, сууцгаагаад хоолоо ид" хэмээв.

Ширээнд хэтэрхий их чимээтэй байх аж. Ахын найзууд гэх залуус зогсолтгүй чалчиж, инээлдэж байснаас болж сүүлдээ толгой өвдөн босохын даваан дээр нэг залуу

"Тэгэхээр чи Согжин ахын дүү байхнээ. Танилцъя намайг Жимин гэдэг гэхэд нь би толгой дохиод "Сокён" гэсээр ахин юм дуугараагүйд Жиминий хажууд суух залуу "Согжин ахын дүү ч гэсэн түүн шиг зангүй бололтой" гэсээр Согжин ах руу харахад тэр чимээгүй л хоолоо идэх аж. Бид 2ын хүйтэн хөндий байдлыг харсан бусад залуус гайхсаар удалгүй миний хажууд суух Хусог гэх залуу

" Та 2 чинь хэдэн жил уулзаагүй гэсэн биз дээ! Яагаад хоорондоо үг солихгүй байгаа юм." гэхэд нь бусад нь ч бас харин тийм гэсэн шиг толгой дохицгооход Согжин ах хэсэг над руу харж байгаад "Ким Сокён, Сайн суун байсан биз дээ?" гэхэд нь би түүн рүү харав. Ахын нүд хэзээд миний хамгийн дуртай оршихуй байсан . Бага байхдаа өрөөндөө ганцаараа унтаж чадалгүй айсаар ахын өрөөнд ороход тэр намайг орон дээрээ хэвтүүлээд нүд рүү минь харан ямар ч сүнс ямар ч мангас байхгүй хэмээн итгүүлдэг байж билээ. Гэхдээ одоо энэ нүд над руу харахдаа хүйт даасан цэвдэг нэгнийг л харуулдаг болж...

Хариу хэлээгүйд ах инээвхийлэн "Хариулт олдохгүй байх чинь аргагүй л дээ. Аав ээжийгээ зовоож, өөрийгөө үргэлж гэмтээж зодоон цохион хийж явдаг хүн юугаараа л сайн байв гэж" хэмээн хэлэхэд нь Үжү эгч одоо болно гэсэн шиг түүний гарнаас атгав. Ширээн дэх уур амьсгал аль хэдийнээ эвгүйрхэж орхиж.

Би хэсэг чимээгүй сууж байгаад "Мэдээж сайн байсан гэж хэлж чадахгүй. Гэхдээ таныг хажууд минь байж царайгаа харуулаагүйд чинь бага ч болтугай талархаж байна. Гэхдээ одоо тантай цуг амьдрах гээд энд ирчихлээ, цаашдаа яаж тантай цуг байж тэвчихээ мэдэхгүй л юм."гэсээр босч явав.

Өрөөндөө орж ирэх даруйд нулимс минь урслаа. Хэт их шаналсандаа биш хэт их айсандаа.Анх ахыг харах төдийд 7 жилийн өмнөх бараан дурсамж толгойд минь эргэлдэн тэвчиж байсан билээ.

Хаалга тогшиход хурдхан шиг нулимсаа арчин хаалга онгойлговол Тэхён инээмсэглэсээр зогсож байв.

"Юу л даа, Сокён аа би чамд хэцүү байгаа гэдгийг ойлгож байнаа, гэрээсээ өөр газар ирээд шинэ орчинд дасах гээд эвгүй л байгаа байлгүй гэхдээ ах чинь сайн хүн шүү бас манай найзууд их хөгжилтэй залуус чамд таалагдах байх."

"Тэгээд?"

"Юу?, Аан нөгөө бид нар орой болгон хоолны дараа кино үздэг юм л даа. Чи хамт үзэх үү?" гэхэд нь би толгой сэгсрээд хаалгаа хаах гэсэн ч тэр хөлөө хавчуулан завсраар нь шагайгаад "Битгий ийм хөндий байлдаа " гэхэд нь би санаа алдан

"Юу гээч Ким Тэхён, надад хэцүү байгаа зүйл гэвэл зөвхөн чи болоод танай найзууд болохоор холхон байж үз за юу? Бас битгий намайг ойлгож байна нтр гэсэн балай юм ярь учир нь гэвэл чи намайг хэзээ ч ойлгохгүй!!!" гэсээр түүний толгойг цааш түлхэн хаалгаа чангхан хаачихав.

Тэхён ахыг хэдий халуун дулаан байхыг хичээж байгаа гэдгийг мэдэж байгаа ч миний зан ааш, үгсийн санд халуун дулаан,хайр татам гэсэн ганц ч үг байдаггүй байлгахыг ч хүсдэггүй...

Continue Reading Next Chapter
Further Recommendations

tbedford1971: Very good read

marisamsmbb: Perfecto 100 puntos

Sarah J: Love this series and can't wait for the next book.

Fiona Walker: Absolutely bloody loved it. A very well written slow burn romance that will I think, be continued in subsequent books. It leads nicely into the next one

Angeliquita: La verdad me gustó muchísimo quiero más capítulos si por favor 🙏😃

judithsmitherman: Wow, another good story. I loved it. I can’t believe that I have read three stories and they are all good. Thank you keep writing!

TAVIA: This book is hot...it turns me on reading about the sex scenes. Love it

dlmccoy57: Story line is good but the grammar and sentence structure needs to be edited. I &had to figure out some sentences. Just needs work for at least the English language.

honeygirlphx: I haven’t been able to put this down! Great writing love the details and makes your mind see the fantasy

More Recommendations

honeygirlphx: Loved it can’t stop reading these books! Great writing

honeygirlphx: Absolutely loved this book! Can’t wait to read the next one

honeygirlphx: I was hoping Tate would have a fated mate! Love this book

Bamalady78: I have absolutely nothing but praise for this story. Each book draws you in to the newest couple while still continuing the past couples storyline. Absolutely brilliant work of art.

Natalee Lindo: I love these books. Just going from one book to another.

About Us

Inkitt is the world’s first reader-powered publisher, providing a platform to discover hidden talents and turn them into globally successful authors. Write captivating stories, read enchanting novels, and we’ll publish the books our readers love most on our sister app, GALATEA and other formats.