1. Am I Dreaming?
Миний нэрийг Сүён гэдэг. Би энэ жил их сургуулиа төгссөн. Гэхдээ надад нэг маш том айдас байна. Энэ нь 'Ямар ажил хийх вэ?' гэдэг асуулт өдөр бүр толгойд эргэлдэх болсоноос үүдэлтэй юм.
Миний сонгосон мэргэжил ажлын байр цөөн учир надад ажил олдоогүй нь тэр л дээ.
Уг нь миний мөрөөдөл алдартай уран бүтээлч, дуучин болох байсан юм. Даан ч хичээл, хичээл бас дахин хичээл гэж явсаар боломжоо алчихсан байсан.
Манай эцэг эх харь оронд амьдардаг болсон бөгөөд би айлын ганц учир өөрөө л биеэ даан явах хэрэг гарсан юм.
Нэлээн удаан ажлын зар хайж, холбоо барин асуусаар нэг өдрийг барлаа. Харамсалтай нь нааштай мэдээ өгөх газар олдсонгүй.
Мэдээж бага зэргийн урам хугарах мэдрэмж төрж, олон янзын бодол толгойд эргэлдэв. 'Би хэрвээ ажил олж чадахгүй эцэг эхийнхээ гарыг харж амьдрах юм биш биз?' гээд л стрессдэн сууна.
Сэтгэлээ бага ч болов дээрдүүлэх санаатай утсаа оролдоод сууж байтал өөрийнх нь хамгийн хайртай шүтээн болох BTS хамтлаг шууд нэвтрүүлэгт оролцож байв.
Тэднийг харангуут хормын дотор л тэр их бухимдал минь гараад явчихав. Тэднийгээ хараад баярлаж буй миний нүүрэнд инээмсэглэл тодорч байлаа.
Тун удахгүй нэвтрүүлэг дууслаа.
Би BTS World тоглоомоо тоглоод хэвтэж байгаад орой болсон учир нойрондоо дарагдан унтлаа.
Өглөө сэрээд цайгаа ууж байтал утас дуугарах чимээ гарав. Би ч сандран автал нэг танихгүй хүн 'Энтертаймент дээр хурдан хүрээд ир' гээд үг хэлэхийн завдалгүй тасалчихав.
Би маш их гайхан эргүүлэн залгатал утсаа авсангүй. Яахаа үл мэдэн эргэн тойрноо харж байтал яагаад ч юм өөрийн минь цүнх нүдэнд харагдав. Цүнхээ ухаад үзвэл дотроос нь ажилд орох өргөдөл, гэрээ гэх мэт зүйлүүд гарч ирэх нь тэр.
Түүн дээр бичсэн байгаа ажлын газрыг нь хартал БигХит Энтертаймент гэсэн байв. Би ч хурдхан өөрийгөө бэлдээд гараад явлаа.
Байдаг чадлаараа хурдан иртэл шууд л Бан захирлын өрөөнд оруулчихав. Бан захирал над руу хараад
Бан захирал: Гэрээтэйгээ танилцсан уу? хэмээн эелдгээр асуулаа.
Би ч сандарсандаа 'Тиймээ' гээд юу ч бодолгүй хариулчихав.
Ийнхүү нэг эмэгтэй орж ирээд намайг дагуулан явав.
Би: Хаашаа явж байгаа юм бэ? гэж асуутал 'BTS' гэж тэр эмэгтэй хариулав.
Би гүн шоконд орсоноосоо болоод чив чимээгүй явсаар нэгэн хаалганы үүдэнд ирэв. Тэр хаалганы дотроос аз жаргалтай хүмүүс инээлдэн хөгжилдөх сонсогдож байлаа. Нэг сайн амьсгаа аваад хаалгыг онгойлголоо.
Үнэхээр царайлаг залуус сууж байх нь тэр. Тиймээ тэд бол BTS. Тэднийг харсандаа маш их баярлан зогсож байхад тэд босон өөдөөс минь ирж байгаа харагдана. Тэд халуун дулаанаар надруу харан инээмсэглэж байлаа.
Намжүүн: Та тэгэхээр бидний шинэ менежер байх нь ээ?
Ийнхүү хэлээд инээмсэглэсэнд нь би золтой л ухаан алдчихсангүй 'Тиймээ' гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Жин: Та биднийг мэдэх л байлгүй. Өөрийгөө танилцуулаач? гэж надруу харахад би дахиад л сандран золтой л уйлчихсангүй.
Би: Тэгэхээр намайг Сүён гэдэг. Би энэ жил 21 хүрнэ. Та бүгдээс бүгдэнгээс нь дүү учир намайг хүндэтгэж дуудах хэрэггүй дээ. гэхэд
Жонгүг: Чи надтай бараг л чацуу юм байна. Тиймээс надтай ч мөн хүндэтгэлгүй харьцаарай. хэмээн эгдүүтэй инээмсэглэсээр хэлэв.
Тэхён, Жимин: Танлцсандаа таатай байна гээд надтай гар барьлаа. Тэр хоёрын дулаан гар надад тайвшрал өгөх шиг л болов. Гэтэл...
Юнги: Танилцсандаа таатай байгаа ч бидэнд ингэж их ярьж нялуурах цаг алга. Дараа тухтай болж болно биз дээ? гэж бага зэрэг дургүй байгаа мэт хэллээ.
Хусог: Нээрээ тийм шүү! Менежерээ бидэнд ажлын хуваарь маш их байгаа. Та тэдэнтэй танилцах хэрэгтэй байх. хэмээн эелдгээр хэлээд намайг дагуулан явлаа.
Би бодолдоо 'Үнэхээр энэ залуусын менежер болчихоо гэж үү? Байж боломгүй юм. Бас яаж яваад тэр бичиг баримтууд миний цүнхэнд явж байдаг билээ? Энэ зүүд биш байгаа?' гэсээр Хусогийг даган явж, өрөөндөө орж ирэн ажлаа талбарлуулчихаад, их ажилдаа дарагдлаа.
Өдөржин хуваарь төлөвлөгөө гаргаж суусаар маш их ядарсан байна. Хоол идэх санаатай гарах гэж байтал утас дуугарав. Утсаа автал
Жин: Сайн уу менежерээ?
Би: Сайн. Та яаж миний дугаарыг олж аваав?
Жин: Харин ажилд орох өргөдлөөс чинь хараад юмыг яаж мэдэхэв гээд тэмдэглээд авчихсан юм аа. хэмээн өхөөрдөм гэгч нь инээх нь надад үнэхээр хөөрхөн санагдав.
Би: Аан, тийм үү? Яагаад залгасан юм? Миний хэрэг гараа юу?
Жин: Зүгээр л оройн хоолоо идсэн үү гэх гээд л... Хэрвээ идээгүй бол миний нэг сайн мэдэх газар байдаг юм. Тэнд хамтлагаараа очиж хооллодог юм аа. Энэ удаад чамайг цуг явж хооллох уу гэж л асуух гэсэн юм. Хэрвээ идчихсэн эсвэл завгүй байвал-
Би: Тэгье цуг явъя. Ажлынхаа эхний өдрийг тэмдэглээд, та нартайгаа ч илүү дотно болох боломж шүү дээ. Тэгээд хаана гэнэ ээ?
Жин: Гараад ирээ. Бүгдээрээ хамтдаа явцгаая. *таслах*
Би энтертайментаасаа гараад хартал манай хэд зогсож байлаа. Цуг машиндаа суун явсаар хүрэх газраа иртэл хүн багатай, намуухан, сайхан орчин биднийг хүлээн авав.
Бид тэнд амттай хоол цадталаа идэж, сонирхолтой яриа өрнүүлж, нэгэн сайхан үдшийг өнгөрөөлөө.
Ийнхүү өглөө эрт ажилдаа бэлэн байх ёстой бөгөөд орой болсон тул гэртээ харьцгаах боллоо. Тэд ч сайхан сэтгэл гаргаж намайг хүргэж өгсөн юм.
Би гэртээ орж ирээд л орон дээрээ шууд л ухаан мэдрэлгүй мэт уначихав. Учир нь маш их ядарсан, унтах цаг нь явсаар байгаа тул шууд л унтаж орхив.
Унтаад нээх удалгүй сэрүүлэг дуугарав. Сэрээд цагаа хартал 08:00 болж байлаа.
Би: Ажлаасаа хоцорчихсон байна! Ажилд оров уу үгүй юу шууд л хоцроод байхдаа яахав дээ? Бурхан минь яагаад унтчихваа. *үглэх*
Хэн нэгэн залгасан болов уу? гээд утсаа шалгатал хэн ч залгаагүй байв.
Бүр өчигдрийн Жинтэй ярьсан дуудлага ч байхгүй байлаа. Гайхаад цүнхээ уудлаад үзтэл менежер гэдэг тэмдэг нь ч байхгүй байв. Тиймээ энэ зүүд байж.
Би: Зүүд гэж бүр яг мэдээд байсан юм! Арай ч дээ! Бүр сүүлдээ тархи толгой минь хүртэл надаар ингэж даажигнах болоо шив! гэж хэсэгтээ уурлаж, гунглан сууснаа
Би: Гэхдээ ийм аймар бодит зүүд гэж байх уу даа? Бүр тэдэнд хүрээд л, яриад л, цуг хооллоод л.. Тэр ч болоогүй бүр менежер нь болчихсон явж байдаг. Эсвэл энэ тоглоомноос болов уу? хэмээн BTS World оо сэжиглэж эхлэв. Магадгүй би яг солиорч байгаа байх гээд цай хоолоо идчихээд сэтгэл зүйчид үзүүлэхээр гарч одов.
Тэрээр сэтгэл зүйчийн хэлснээр:
Бодит мэт зүүдлэнэ гэвэл ирээдүйд биелэх болмжтой, магадгүй ирээдүйг илтгэж байж ч болох юм. Учир нь зүүдэнд чинь бодит бус зүйл алга. Үнэхээр бүр юм ярьж мэдэрч байсан бол наадах чинь тун удахгүй биелэнэ гэж бодож байна. Иймэрхүү яг бодит мэт зүүд нь тийм ч олон тохиолддоггүй юм. Тиймээс наадах чинь ямар нэг өвчин сэтгэцийн дарамт биш учир санаа зоволтгүй дээ.
Үүнийг сонссон би хий хоосон горьдлоготой болсон мэт 'Үнэхээр BTS ийн менежер болох боломж байгаа гэж үү?' гэсэн бодол толгойноос гаралгүй хэсэг явлаа.
Нээрээ л үнэхээр гайхамшиг мэт зар суртачилгааны самбар дээр 'БигХит Энтертаймент ажилд орох бүртгэл авч байна' гэсэн мэдээ тавигдсан байлаа.
Би нэг их юм бодолгүй шууд л холбоо барих утсыг нь тэмдэглэж аваад, гэртээ очоод залгаж үзлээ.
Гэтэл 'Өнөө маргаашдаа ирж болно оо.' гэсэн хариу өгөв.
Би ч яаж маргаашийг хүлээж суухав шууд л очихоор шийдлээ. Мэдээж хэрэг очсон чинь баахан бичиг баримт хэрэг боллоо. Аз болж цүнхэндээ баахан хэрэгтэй хэрэггүй өөрийнхөө бичиг баримтуудыг хийчихсэн явж байдаг тул санаа зоволгүй гаргаж өгтөл, бас л баахан ажилд орох өргөдөл бичиж өгөхөөр боллоо.
Тэнд их олон хүн байсан, дээрээс нь анкетаа бөглөөд, ажилд орох өргөдөл, амлалт маягийн юмаа аятайхан бичиж, найруулахад хэт их шуугиантай байсан тул анкетаа бөглөж өгчихөөд гэртээ очиж өргөдлөө бичхээр шийдлээ.
Гэртээ ирээд л сайхан халуун кофе хажуудаа тавиад л бичиж эхэллээ.
3-4 цаг бодон бодон, дахин дахин бичсэний эцэст дууслаа.
Өдөржингөө явж дээрээс нь 3-4 цаг толгойгоо гашилгаж юм бичсэн болохоор ядарч байна. Мэдээж л өдөржингөө цай хоол муутай байсан учир ганц аяга будаа агшаагаад кимчитэйгээ хольж идээд унтахаар хэвтлээ.
Өглөө би гүн шоконд орсон юм. Яг л миний зүүдтэй адил эхэллээ. Утас дуугаран хүрээд ир гэж дуудаад л...
Би бас л адил сандран гарч БигХит Энтертайментэд очлоо.
Яг одоо би Бан захиралтай уулзаж байна. Надаас ажилд орох өргөдөлийг авч танилцаж сууж байснаа
Бан захирал: Гэрээтэйгээ танилц. Тэгээд л чамайг шууд ажилд авлаа.
Би: Яагаад намайг шууд л авчихаж байгаа юм бэ? Бусад хүмүүс яасан юм?
Бан захирал: Би ямар нэг авьяас чадвар харж чамайг ажилд аваагүй. Чи зүгээр л өргөдлөө сэтгэлээ гаргаж бичсэн байна. Бусад хүмүүсийн өргөдлөөс би ийм их сэтгэл гаргаж бичсэн өргөдөл олж хараагүй. Чи BTS ийг мэдэх л байлгүй. Тэд хамгийн анх энэ энтертайментэд орж ирж байхдаа BTS биш байсан. Тэд өөрсдийнхөө хүчээр л BTS болж гарч ирсэн. Тиймээс чамд ч гэсэн боломж байгаа.
Ийн хэлсэн үгийг нь би сонсоод 'Ямар ухаантай хүн бэ? Ийм хүн амжилт олохгүй гээд яахав?' гэж бодсоор гэрээтэйгээ танилцлаа.
Мэдээж л гэрээнд нууцлал, хувийн амьдрал эд нар гээд л зөндөө юм байлаа. Би бүгдэнтэй нь уншиж танилцчихаад гарын үсгээ зурчихаад сууж байтал
Бан захирал: Ажлын амжилт хүсье, Ким Сүён менежерээ.
Захирал ингэж хэлээд, босч ирэн миний нэртэй, цээж зурагтай менежер гэсэн энгэрийн тэмдгийг надад зүүж өглөө.
Би бүр золтой л тэр чигтээ гацчихсангүй.
Би: Баярлалаа захирлаа. *ёслох*
Бан захирал: Одоо тэгээд явж ажилдаа ордоо. Хурхан танилцаад ав.
Би өөдөөс нь инээмсэглээд гарах гэж байтал нэг эмэгтэй өөдөөс гарч ирээд
-Би заагаад өгье. гээд л намайг дагуулан гарлаа.
Яг л миний зүүдэнд гарч байснаар явсаар нэгэн хаалганы үүдэнд ирлээ. Би хаалгыг онгойлготол тиймээ тэд байж байлаа. BTS...
Сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс энийг бичиж өгье👇
Сүёны өргөдөл:
Сайн байна уу? Намайг Ким Сүён гэдэг. Энэ жил их сургуулиа төгссөн. Миний төгссөн чиглэлээр ажлын байр ховор байдаг учир ажилтай болж чадаагүй явж байгаа юм л даа. Өнөөдөр явж байхдаа маш их гайхлаа. Учир нь би Биг Хит энтертайнментэд ажилд орж байна гэж өчигдөрхөн зүүдэлсэн юм. Энэ зүүд минь биелэвэл мэдээж надад сайхан л байна. Гэхдээ жаахан хүүхэд шиг зүүдээрээ төрөө барих гэсэн юм биш ээ. Миний эцсийн зорилго бол эцэг эхийнхээ л гарыг харж зовоож амьдруулахгүй юм шүү. Угаасаа надтай 20 жил зууралдсан. Одоо сайхан бие биенээ болгоод л амьдраасай гэж хүссэн юм. Бас миний багын мөрөөдөл ч урлагийн хүн болох байсан. Үүнийгээ биелүүлж чадаагүй юм чинь ядаж л урлагийн хүмүүстэй хамт ажиллаж тэднийг харж явна гэдэг л миний аз жаргал юм шиг санагдсан. Надад ганц л удаа боломж олгоосой гэж хүсч байна..
Ингэж бичхээр чинь авахгүй гээд яах билээ дээ😂❤