Ядарч унатлаа ажиллана...Мөнгө олохын төлөө.
Хүмүүсийн ярьдгаар би бол эцэг эхээсээ мөнгө нэхдэггүй өөрөө өөрийгөө авж явдаг мундаг охин
Гэхдээ хүмүүс яагаад бүхнийг эсрэгээр нь ярьдгийг ойлгох юм алга
Магадгүй тэд бодит байдлыг мэддэггүй болохоор л тэр биз
Баян эцэг эх минь намайг хэзээ ч мөнгөөр дутааж байгаагүй ээ хэзээ ч шүү
Гэвч надад armybomb авах тоглот үзэх fan уулзалзалтанд явахыг хэзээ ч зөвшөөрдөггүй хэзээ ч шүү
Тэд надад карт биш бэлэн мөнгө өгдөг байсан бол би шууд л хүссэнээ хийх байлаа.
Карт бол урвагч л гэсэн үг. Тэд хүссэн үедээ хаана ямар гүйлгээ хийснийг минь шалгачихаж чадна.
Тийм ч учраас би одоогийн байдлаар цагийн ажил хийн мөнгөө хурааж байгаа.
Би өөрийн хөдөлмөрөөр мөнгө олж lightstick худалдан авж хайртай хамтлагийнхаа тоглолт болон fan уулзалтанд очихоор хичээж буй FANGIRL
Манай гэр бүлийн байдал гэвэл
У Сэүн буюу миний ах
Тэр энэ жил 23 настай бизнес удирдлагаар сураад дөнгөж төгсөөд аавын компанид ажиллаж байгаа
Миний эцэг эхийг нэг үгээр илэрхийлвэл зүгээр л БАЯН тэгээд л болоо
Аав өөрийн хувийн том ч биш дундаж бизнесээ өргөжүүлэн компани байгуулсан тэднийх их ашигтай ажилладаг байх. Хэрвээ би тэр талаар ойлгодог байсан Сэүн ахтай хамт сурах л байсан байх. Даан ч би тэр талаар заалгаад ч юу ч ойлгохгүй юм байна лээ.
Миний ээж бол өөрийн салонаа ажиллуулдаг. Аавын компаниас бараг илүү ашиг олдог шүү. Улсдаа эхний аравт хангалттай орхоор хэмжээний юм чинь аргагүй шүү дээ.
У Хэри миний бие бол одоогоор 19 настай make up artistийн 1р курс. Мөн улаан ногоон арми.Ахх энэ дэлхийн хамгийн царайлаг залууг биасладаг.Ким Тэхён миний царайлаг залуу
Бангтаныхаа тоглолтыг үзэхийн тулд сурахын хажуугаар ажилласаар.Уг нь ах цалингаа авбал ч би зээлдүүлсэн бүх мөнгөө авна. Тэгвэл ойрын хоёр жилийн тоглолт armybombний хэд хэдэн versionд фэн уулзалтанд санаа зоволтгүй л болох байхдаа. Өө тийн бас альбум болон бас бус зүйлд
Тэр муу хорхой надаас тэгж их мөнгө зээлэх хэрэггүй л байсан юм даа. Би чинь хүү боддог хүн шүү дээ. Надаас ойролцоогоор 10сая вон авсан. Энэ бол хүүгүй тооцоо . Хүүтэй гэх юм бол ойролцоогоор 20сая вон болох юм байна.
Гэхдээ би аав ээжийг огт ойлгохгүй юм. Тэд өөрсдийгөө бусдад нэг хүүхэдтэй гэж танилцуулдаг. Тэр нь мэдээж миний муу ах. Намайг яагаад бусдад танилцуулахыг хүсдэггүйг нь ойлгох юм алга. Бас манай ахлах сургууль энгийн л нэг сургууль байсан. Их сургууль ч тэр.Үгүй ээ энгийн биш юм байна.
ӨГЛӨӨ
Ахх уг нь дахиад жаахан л унтчихвал...
ХХХ: Бага хатагтай таний өглөөний цай бэлэн болсон. Та одоо босоорой гэсээр үйлчлэгч эгч орж ирлээ.
Би: Цаг хэд болж байна
Ү.эгч: 7цаг 00 минут болж байна
Би: Босхоосдоо
Босохгүй бол хоцрох нээ. Миний ажилладаг газар манай гэрээс гараад 5 минут машинаар 10 минут алхах газар байдаг дээд зэрэглэлийн зоогийн газар. Би тэднийд зөөгч хийдэг.
Миний хичээлийн хувьд гэвэл өдөр ажилаа 15 цаг гэж тараад 16цагаас 20 цаг хүртэл байдаг. Манай сургуулийн хичээлийн цагын хуваарь дүнгийн тогтолцоо их сонин шүү. Би одоо хүртэл сайн ойлгоогүй л яваа.Тэд өөрсдөө хувийн мэдээллүүдээр маань хувиарлаад оруулчихдаг. Гэхдээ манай сургуулийн нууцлал маш өндөр. Энд ямар ч айлын хүүхэд сурж болно. Тэд өөрсөддөө таалагдсан хүнээ л авчихдаг гэсэн. Ямар ч дүн царай зүс хүйс эд хөрөнгө харалгүйгээр. Манай сургуулийн талаар ярьвал ч их юм бий.
Жишээлбэл манай сургууль 2 цайны газартай. Энэ нь өглөө оройн ээлжний хүүхдүүдийн тус тусын цайны газар. Хоол нь их амттай шүү.
Бас 2 тусдаа хичээлийн байртай гэхдээ нэг дор л доо. Мөн л нэг нь өглөөний ээлжнийх нөгөөх нь оройн ээлжнийх . Хааяадаа гайхах юм энэ сургуулийн бараг бүх юм нь өглөөний ээлжнийх оройн ээлжнийх гэж байдаг. Захирал нь хүртэл.
Өглөөний ээлжний захиралыг Бён Бэкхён гэдэг. Харин манай ээлжний захиралыг Ким Жунин гэдэг.
Би ч энэ сургуулийн тогтолцоог ойлгож амжаагүй төгсөх байхдаа.
Сургууль ч яахав ажил бас сонин. Сонин ч гэж дээ. Зүгээр л Чусоны үеийн буурчийн газар шиг. Ханбуг өмсөж үсээ шуух ёстой. Анх ажилд орохдоо хичээлийн цагаасаа болоод ямар газар гэдгийг нь ч мэдээгүй ажилд орсон. Хувцасаа авах гэж очихдоо л харсан. Гармаар байсан ч нэгэнт гэрээгээ хийсэн болохоор яаж ч чадаагүй .
Уг гэрээнд:
1т зөвхөн нэг өрөөнд үйлчлэх
2т ажилын цагаас хоцрохгүй байх
3т хувцасыг бүрэн өмсөх
4т ажилын газарт болсон үйл явдалыг гадагш задруулахгүй байх гэсэн энгийн хэдэн дүрэм байсан боловч тэр дундаас миний сонирхлыг татсан нэг дүрэм байсан нь 9т орж ирсэн үйлчлүүлэгчтэй сээтгэнэхгүй байх. Хэрвээ эдгээр дүрэмүүдийг зөвшөөрч байвал гарын үсгээ зураад шууд ажилдаа орж болно гэсэн болохоор нь орчихсон.
Ажилын цаг маань 8:00с эхлэх тул 7:30 минут гээд гэрээсээ гарлаа. Хувцасаа сольж өмсөх гэж бас удна шүү дээ.
Ажил дээр ирэхэд бараг бүгд ирсэн байх ба хувцасаа сольж өмсөцгөөнө.
Харин манай захирал болох оцон шувуу маань хөмсгөө зангидан гараа ардаа үүрэн энд тэндхийг шалган явна. Оцон шувуу буюу Ду Кёнсүү. Яагаад тэгж нэрлэсэн бэ гэвэл тэр эхнэрийнхээ дэргэд яг л жаахан хүүхэд шиг аашилдаг. Хошуугаа унжуулчихаад жаахан хүүхэд шиг алхах нь яг оцон шувуу шиг харагдсан болохоор тэгж нэрлэсэн.
Өнөөдрийн эхний үйлчлүүлэгчээ хүлээн авахаар очтол. Эээ гэгээн сахиус минь бурхан намайг ивээж байгаа бололтой. Энэ чинь BTS Suga байна шүү дээ.
Тэр нэг эмэгтэйтэй иржээ. Найз охин нь юм болов уу гэхээр арай л биш.
Хоол болон цайг нь өгөхдөө яриаг нь сэм сонстол
Шюга: Тантай уулзах ч амаргүй юм аа найруулагчаа
Аан тэгэхээр найруулагч байх нь
Найруулагч: Тэгээд ямар хэргээр уулзах гэсэн юм
Шюга: Манай хамтлаг удахгүй Азийн бүх орнуудад аялан тоглолт хийх юм л даа. Тэрэндээ бага зэргийн жүжиг оруулах гээд таниас тусламж гуйхаар ирлээ
Найруулагч: Үнэ хөлсөө тохирчихвол ч болноо
Шюга: Мэдээж тэгэлгүй яахав гэсээр гишүүдтэйгээ утсаар ярихаар явлаа
Найруулагч: Чи тэдний хамтлагын шүтэн бишрэгч юм уу
Би: Ааа тэр нөгөө би юу ч задруулахгүй ээ угаасаа тийм дүрэмтэй л дээ ххахаха
Юу ч хэлэхгүй л дээ угаасаа хэлэх ч хүн байх биш. Гэхдээ хурдан мөнгөтэй болохгүй бол тоглолт болох ч дөхөж байгаа юм байна даа
Найруулагч: Ззө
Шюга: Бид тантай маргааш хамтлагаараа уулзаж болно биз дээ
Найруулагч: Болноо. Маргааш энэ цагтаа энэ газарт уулзья
Шюга: Ойлголоо танд баяралалаа гэсээр гараад явчихлаа. Уг нь ядаж гарын үсгийг нь авсан бол ч...
Найруулагч: Маргааш ч бас чи биднийг хүлээж аваарай гэчихээд гараад явчихлаа...
Байз...Тэгхээр би м-маргааш бүгдэнд нь үйлчлэх юм уу
Хэн нэгэн нь надад зүүд биш гэж хэлээч. Би энэ найруулагчийг үнсэхэд ч бэлэн байна. Гэхдээ ажилаасаа гармаар байвал л...
Тэднийг гарсны дараа хэсэг галзуу мэт цохилох зүрхээ тайвшруулан зохион байгуулагч дээр очин үйлчлүүлэгч байгаа эсэхийг асуулаа
Аз болоход миний захиалга дууссан бололтой. Харин би шинээр ирсэн охинг дадлагажуулахаар болсон.
Шинээр ирсэн охин: Сайн байна уу намайг Ким Тэхи гэдэг
Би: Сайн уу намайг У Хэри гэдэг танилцахад таатай байна. Би 19 тэй чи хэдтэй вэ
Тэхи: Би ч бас 19тэй
Би: Чи яагаад энд ажиллах гэж байгаа юм. Уг нь энд хүн ажилд орхоор гоё газар ч биш л дээ
Тэхи: Хуучны гэж үү
Би: Тхх
Тэхи: Гэхдээ ажилын цаг нь яг тохирсон
Би: Чи оюутан биз дээ хичээл чинь хэзээ ордог юм
Тэхи: Захирлын хэлснээр бол орой гэсэн
Вооааа манай сургуультай адилхан сургууль адилхан...-
Тэхи: Би EXOX их сургуульд өнөөдөрөөс эхлээд сурахаар болсон л доо
Манай сургууль шиг гажиг сургууль дэлхийд нэг байхаас өөр яалтай билээ
Би: Ааан ямар мэргэжил юм
Тэхи: Менежэр
Би: Ммм юуны билээ
Тэхи: Уг нь гоё эрэгтэй хамтлагынх болмоор л байна
Би: Эрэгтэй хамтлагын менежэр болж болохгүй юм уу
Тэхи: Болноо гэхдээ би өөртөө тийм ч итгэлтэй биш байна
Би: Амжилт
Их эрх юм ааа уруул нь унжаад л
Би: За хоёулаа хурдан ажилтайгаа танилцахгүй бол эндээс сургууль хүртэл жаахан зайтай эрт гарахгүй бол хоцорно
Тэхи: Чи яаж мэддэг юм
Би: Ххха би хэлээгүй бил үү
Тэхи: Хэлээгүйшд
Би: Хоёулаа нэг сургууль
Тэхи: Ваа чи бас оройн ээлжнийх юм уу
Би: Тихх
--------------------------------------------------
Сургууль дээр ирээд Тэхи бид 2 тус тусын анги руугаа явлаа
Өнөөдрийн хичээл 5% онол 95% дадлага гэсэн. Хоёрын хооронд охол орж байхаар шууд дадлагаа эхлүүлчихгүй дээ ёстой
Манай алдарт багш Минсокын хэлснээр бол онол биш энгийн дүрэм бас сугалаа явагдана гэсэн.
Багш: Зиа эхлээд сугалаа явагдана. Гэхдээ би өөрөө хараад сугалана
Хэлээ биз манай сургаууль захирал нар багш нар хорвоо дэлхийд цор ганцаа гэж.
Багш: Ахххэм за эхлье
1. Пак Чанёол
2.Пак Жиү
3. У Хэри
Багш: Та 3г дагуулж явж ажил хийлгэнэээ
Чанёол: Хайрт багш минь яагаад би ганцаараа эрэгтэй байгаа юм
Багш: Би эрэгтэй биш юм уу
Чанёол: Өөөө та цуг явах байсан юм уу ххха
Багш:-.-
Багш: Үлдсэн нь Жундэ багш дээрээ очиж дадлага хийнэ
Үлдсэн нь гэж 12хүүхэд үү
Яагаад бид 3-г сонгосон юм болдоо
Багш Чанёолд машиныхаа түлхүүрийг өгөн машиныг нь авчирхыг зарлиг болголоо ххха.
---------------------------------------
Мая год энэ чинь тоглолт болох газар байна шүү дээ
Ямар хамтлаг байх бол
Багш: За тэгэхээр Чанёол арын ажилчдад туслаад хувцас зөөлцөж өгнө
Чанёол: Багшаа юу вэ
Багш: Дуугай манай найз охиныг дагаад яв
Жиү:Багшаа нөгөө дүрэм гээд байсан та хэлээгүйшд
Багш: Аан тийн энд байгаа хүмүүсд оюутан гэдгээ мэдэгдүүлж болохгүй шүү май гэсээр ажилтаны үнэмлэх өглөө.
Би одоо хүртэл сэрээгүй байгаа бололтой
Багш: Та хоёр makeup хийнээ намайг дагаад яв
Тайзны ард очин хэсэг хүмүүстэй ярьсны дараа багш буцан ирж бид хоёрын орох өрөөг зааж өглөө
Үүдний хаягыг нь харвал...
За больёоо арай бодитой зүүдлээд байнаа
Жиү: Энэ тэгээд нөгөө алдарт Бангтан нь юм биз дээ
Би: Мхн
Жиү: Орох уу
Би: Чи намайг чимхээд өгдөө
Яаая өвдөж байна зүүдлээгүй юм байна
Жиү: Сүртэй юм бэ орьёоо
Би: Би яг зүүдэн дотроо зүүдлээд байгаа байх аа
Жиү: Юун ч сүртэй юмбдэ
Жиү: Жинхэн ажлын байранд гарвал энэнээс ч илүү их алдартнуудтай уулзанашдээ
Би: Чи яаж ингэж сэтгэл хөдлөлгүй ханддаг юм бэ
Би: Би чинь арми шүү дээ бүр Ви биастай
Жиү: Би ч гэсэн арми
Жиү: Алив орцгооё
Биширлээ. Арми байж яаж ингэж ямар ч хувиралгүй байдаг байна аа
: Та хоёр нөгөө Минсокын явуулсан хүмүүс үү
Жиү: Тийм ээ
: За сайн юм боллоо яг цагаа олж ирлээ одоо тэд гарах гээд байна ядаж байхад эд нар ямар ч удаан юм. Та хоёр хурдан бас сайн ажиллаарай . Баяртай гэсээр гараад явчихлаа
Ааааа миний зүрх зогсохнээ
Жиү: За Хэри битгий хараад зогсоод бай хурдан ажилдаа ор
Би: З-за
Жиү: Би Хусог Жин Намжүүн Юнги 4-г авлаа чи үлдсэн дээр нь хурдал хурдал
Би: З-за
Макнэ нарын нүүрийг будах өдөр ирдэг л юм байна
Жимин Жонгүүг Ви: Би эхлээд
Жимин: Хөөе би эхлээд ш дээ
Ви: Үгүй ээ би
Жонгүг: Залуусаа тайвшир би эхлээд гэсээр миний өмнө ирээд суучихлаа
Би: Хэн нь ч байсан яах вэ
Жонгүг: Тээр би л гэж байгаа биз дээ хнн гэсээр нөгөө хоёр луугаа инээнэ
Жонгүгийн нүүрийг будаад дараа нь бас Жиминий нүүрийг будаад дуусчихлаа. Одоо Ви
Ви: Сүүлд нь байхдаа яах вэ дээ ханнн
Би эндээс амьд гарахгүй нь бололтой Жонгүг Жимин хоёр дээр золтой л явчаагүй одоо яг үхэхийн байна л даа .
Жиү: Хэри болж байна уу би дуусчихлаа гэсээр Ви бид хоёрын хажууд ирнэ
Түүнийг ийм мундаг гэж мэдсэнгүй шүү
4 хүнийг ийм хурдан буддаг. Будалт нь өөлөх юм алга
Би яаж тэрэн шиг болох вэ
Жиү: Хурдан дуусгачих цаана чинь Чанёол үхэх гээд байна бид 2-г хурдан ирж туслаадах гэнээ
Би: Эр юм байж хэдэн юм зөөж чадахгүй бид 2-г дуудаад байгаа юм уу
Жиү: Үгүй ээ эмэгтэй ажилчид аядол юм уу трэйний юм уу биш бол дугаараа өгөөч гээд салахгүй байна гэнээ
Би: Аан юун сүр- Юу Пак Чанёолыг уу
Жиү: Мхн
Би: Гайхалтай хэлэх үг олдохгүй нь
Би: *Вид хандан*Дуусчихлаа одоо та явж болноо
Ви: Та 2т маш их баярлалаа одоо хурдан явж найздаа тусалдаа Баяртай
ЭЭэээ зүрх сэтгэл минь
Жиү: Явья
------------------------------------
Чанёол дээр очиход хөөрхий амьтан хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг л сууж байна даа хөөрхий
Жиү: Өөө Чан чамайг ингэж олох гэж
: Өөрөө хэн нь юм
Пахх харамлаад үхлээлдээ
Жиү: Төрсөн эгч нь байна ямар нэг асуудал байна уу
: Үгүй ээ онни байхгүй
Пялдага
Тогломоор санагдаад байх чинь
Би: Хайраа энэ юун охидууд вэ
Чанёол: Нөгөө юу
Жиү: Чи миний хөөрхөн бэрийг маань энэ хэдэн матраар солино гэнээ муу золиг
Би: Хайраа чи намайг хуурчихаж байгаа юм уу
Чанёол: Үгүй ээ нөгөө би та хоёрыг-
Би: Би жирэмсэн
Чанёол: За Хэри ара-
Жиү: Чи чинь яасан задарсан золиг вэ дагаад яв гэсээр Чанёолыг чихдээд намайг дагуулаад явлаа
Нөгөө охидууд бантаад үлдсэн гэдэгт итгэлтэй байна
Бид арай хүн байгатай газар ирэхэд Жиү Чанёолын чихнээс тавьлаа
Чанёол: Яасан яасан гэнээ жирэмсэн авгай минь гэсээр над руу муухай харна
Би: Заа сүртэйшд Тэгж ярьвал байнашдэ би тайзны ардаас тоглолтоо үзэх гэж байсан юм за юу. Чамд ирж тусалж байхад ёстой
Жиү: Би ч гэсэн үзэх гэж байсан юм муу өөдгүй амьтан минь
Жиү: Чи ер нь тоглолт хэд болохыг мэдэх үү. Мөнгөгүй ядаж байхад
Би: Хүүш би чамайг ажилд оруулаад өгөх үү
Жиү: Хүүе тэгээч
Би: За тэгэхээр байнашдээ...
-----------------------------------
Ажилын газраа ерөнхийд нь танилцуулан ажиллах заавар гэх мэт хэрэгтэй бүгдийг нь хэлж өглөө
Маргааш очоод ажиллахад бэлэн
Маргаашыг тэсэн ядан хүлээе хайртууд минь