Chapter 1
Би: Алив үүрүүл!
Муу балай амьтад! Яаж яваад ийм нөхдүүдтэй найзалчихдаг байна. Одоо болно гээд байхад архи үзээгүй юм шиг л гудраад байсан. Дургүй хүрчихлээ. Уул нь би үүрүүлэх ёстой биз дээ?
Багаасаа найзалсан хэдэн эрэгтэй малтай. Тэд нар нь шөнийн цэнгээний газарт шалаар нэг хөглөрчихсөн болохоор нэгийг нь үүрээд нөгөөг нь тэврээд үлдсэн гурвыг нь туугаад гэрийн зүг гэдэн годон.
Би: Хөөе Тэюун гуай. Машины түлхүүр хаана байна?
Тэюун: Миний зүрх сэтгэлд.
Би: Юу хуцаад! Алив өг дөө!
Жонни: Дуёонд байсан штэ.
Дуёон: Худлаа яриад бай! Чи авсан биз дээ?
Жэхён: Надад Үжү л байгаа.
Би: Би та нарыг алчихна шүү!
Тэюун: За май май май. Хүлээцтэй хандвал бэрхшээл түүний өмнө сөхөрнө.
Би: Чи өөрөө сөхөрлөө.
Тэд нарыг машиндаа чихэж аваад хөдлөв. Нэг хотхонд багаасаа тоглож өссөн юм. Ёстой л нусаа иддэг байхдаа танилцсан байхаа даа. Энэ жил Дуёон, Жэхён бид гурав их сургуулиа төгсөнө. Өмнөх жил Тэил, Жонни, Тэюун гурав уйлан дуугарч байж л төгссөн. Тэгж ярихын бол Тэил гэж тэнэг хичээлээ бүрэн гүйцэд сонгоогүй илүү нэг жил сурсан. Тэрнээс биш хоёр жилийн өмнө төгсчих байсан байхгүй юу.
Тэил: Өнөөдөр би том ахын хувьд
Би: Дуугүй явахгүй бол Хан мөрөн руу шидчихнэ шүү.
Тэил: За.
Тэюун: Ажил дээр нэг эгч намайг эргүүлээд байгаа.
Би: Эхнэртэй гээд миний зургийг үзүүлчих.
Тэюун: Тэгсэн л дээ. Гэхдээ Жонни бас чиний зургийг үзүүлээд миний эхнэр гээд хэлсэн байна лээ.
Жонни: Тэгээд бид хоёр нэг эхнэртэй юм шиг л байгаа штэ.
Би: Ядаж ихэр гэж хэлж болно доо.
Жонни: Гэхдээ тэд мэдэхгүй ээ. Бид хоёр өөр газар ажилладаг шт.
Би: Машинаас буу. Яг одоо!
Яагаад бурхан минь. Яагаад? Энэ шийтгэл юм уу? Эд нартай удаан байхаар би өөрөө мал нь болчих гээд байх юм.
Арай гэж гэр гэрт нь оруулаад өөрөө гэртээ орох гээд явж байтал араас нэг хүн дагаад байдаг шүү. Тэд нараас болж байгаа юм! Харанхуй шөнө ингээд явж байх ч гэж дээ. Хулгайч, дээрэмчин, гаж донтон... Арай алуурчин.
Гэрийнхээ кодыг хийгээд яг орохын даваан дээр мөрөн дээр гараа тавив. За ингээд дуус. Чангаар орилоод эргэж хараад цүнхээрээ дэлсээд... За мэдэхгүй ээ. Газарт унаад эвхрээд хэвтчихээр нь зодоод л байсан. Нэг мэдсэн би өөрөө ядраад гэрэл асаагаад царайг нь харсан Жэхён хэвтэж байв. Энэ яахаараа энд?
Би: Хөөе. Чи амьд уу?
Жэхён: Би хаана байна? Би ер нь хэн бэ?
Ишш. Хамраас нь цус гарчхаж.
Жэхён: Ц.Цус, би ер нь чамайг яасан гэж намайг ингэж байгаа юм?
Би: Чи өөрөө хүний араас сэм дагаад яах гэсэн юм. Тэнэг юм уу?
Жэхён: Нөгөө юу...
Харин чамд сайхан амраарай гэж хэлхээ мартчихсан байна лээ.
Wattpadaas nuuj irlee😢