Write a Review

€AFFETTO€

Summary

Ахлах сургуулийн хайр...

Genre:
Romance
Author:
De_Flo
Status:
Excerpt
Chapters:
1
Rating:
n/a
Age Rating:
13+

1

Нар зөөлнөөр ээн, зөөлхөн салхи сэвэлзэнэ.

Хичээлийн эхний өдөр. Ангид маань өөрчлөлт гарсан болов уу. Өөрчлөгдсөн ч яахав дээ. Надад хамаатай биш.

•••

Шинэ сурагчид ирж, зарим нь явж дадлагажигч багш нартай болсноос бусдаар ялгаа алга.

Хаалга тогших чимээ гаран гаднаас сүүмийсэн юм орж ирлээ.

Тэр бол миний ганц найз Ча Дэяан.

Дэяан үүдэнд зогсоод "Орчих уу багшаа" эмэгтэй хүүхдийнх гэхээргүй сөөнгө хоолойгоор хэлэхэд Хусог багш "Ороод ирчихсэн байгаа юм биш үү".

Хүүхдүүд инээлдэхэд Дэяан нүдээ улам сүүмийлгэн "Тэгвэл суулаа шүү" тэрнийг миний хажууд ирэн суугаад дэвтэр номоо гарган ширээн дээр шидэж байхад Хусог багш хачин царайлан зогсоно.

Би инээн толгой сэгсэрчихээд хийж байснаа үргэлжлүүллээ.

•••

Үдийн цайгаа уухаар шатаар өгсөж байтал гэнэтхэн урдаас хүүхдүүд гүйлдэн гарч ирээд би хөл алдан шатнаас унаж байлаа.

Ингээд үхдэг юм байж ядаж юм идчихээд, хүнтэй үерхэж үзчихээд үхэх байсан юмсан. Аахх~ өвдөх байхдаа.

Гэнэт ардаас хэн нэгний нуруу түших шиг болсон ч хойш унан толгой минь хатуу шал биш хэн нэгний шуун дээр газардлаа.

Хойш эргэж харахад цонхоор нарны гэрэл тусаж эрэгтэй хүний дүрс үл ялиг харагдана. Бас нэг л дулаахан, анхилуун үнэр...

•••

"Өө Мин туулай"

Би урд нь суун түрүүний залуугийн талаар бодно. Ханагар нуруу, булчинлаг шуу, бор үс бас тэр гайхалтай үнэр~

Хацарнаас минь хэн нэгэн чимхэхэд өвдөлтнөөсөө болон одоо цагт эргэн ирж урд минь суугаа хүнийг харлаа.

Дэяан урд байх цартай хоол руу дохин "Хоолоо идээч" гэхэд нь би халбага авах гэж байгаад болин аягатай жүүсийг аван амсаад, хамрандаа ойртуулан үнэрлэнэ.

Амттай жүржийн шүүс, бас сайхан үнэртэй. Гэхдээ тэр хүний үнэр л.

"ХӨӨӨӨЕ" тэрнийг чанга дуудахад нь цочин харлаа. Эргэн тойрны хүмүүс ч бас цочин бидэн лүү харна.

Би жүүсээ ширээн дээр тавиад "Яасан?" гэхэд Дэяан толгойгоо гилжийлгэн "Чи чинь яачихаа вэ? Юуг нь үнэрлэж үзээд байгаа юм. Хор өгчихвөл гэж. Усны үхэр шиг л уудаг байж яачихав?"

"Хөөе"

Намайг доош харсаар аяархан хэлэхэд тэр "Мм"

"Чи сургуулийн банди нарыг бүгдийг нь таних уу"

"Дажгүй, нэртэй хэдийг нь л, бас олон хүүхэд шинээр ирсэн байх яасан таалагдсан банди байгаа юм уу, мэдэхгүй байсан ч мэдээд танилцуулаад өгье аль юм?"

Би хуруугаараа оролдон доош харсаар "Нөгөө~ царайг нь хараагүй"

Тэр итгэж ядсан харцаар над руу харсаар "Юу вэ? Царайг нь хараагүй гэдэг чинь юу гэсэн үг юм"

"Түрүүн унахад түшж авсан, харах гэсэн ч нар тусаад харагдаагүй, гэхдээ их гоё үнэртэй"

Тэр худлаа инээн "Тэгээд би сургуулийн бүх банди нарыг үнэртэж үзэх болж байна уу?"

Намайг доош харахад тэр санаа алдан "Мартдаа, учрах ёстой бол ахиад таарна"

Тиймээ учрах ёстой хүн бол ахиад уулзах л болно.

•••

Хичээл таран бид 2 сургуулиас гарч байлаа.

Дотуур байр өнөөдөр нээгдэж байгаа болохоор би одоо ахынхаас ачаагаа авчирах хэрэгтэй.

"Инү ах та 2 ингэхэд хаана байсан юм, ачаагаа хаанаас авах юм" намайг тэрэн лүү харан асуухад

"Зочид буудалд.. Инү ачаагаа дотуур байр луу аваад оччихсон байх"

"Тэгвэл ахынх руу хамт очиж миний юмыг авахуу"

"Тэгье"

•••

Явсаар үдийн 5 цагийн үед ахынд ирлээ.

Намайг юмнуудаа цэгцэлж байхад Дэяан хоол хийн бид миний 3 сар Япон дахь гэртээ юу хийсэн талаар, тэрний Америкт гэртээ юу хийсэн талаар ярилцан инээлдэнэ.

Бид хоол идчихээд гарахад аль хэдийн 7 цаг болчихсон байв.

Одоо очиход хоосон өрөө олддог л байгаа даа.

•••

"Байр дүүрчихсэн шүү дээ, жаахан эрт ирэхгүй дээ" Хусог багш зэмлэсэн маягтай хэлэхэд би уучлал гуйн өөр арга байгаа эсэхийг асуухад тэр дүүрсэн гэдгээс өөр хариулт хэлсэнгүй.

Инү ах "Дэяан бид 2 Америкаас энд ирж суралцдаг энд ямар ч амьдрах газар байхгүй, Ёнми ч бас Японоос ирсэн очих газаргүй"

Уг нь ахынд байж болох ч би 12 настайгаасаа хойш, 4 жилийн турш ирэх болгондоо л дотуур байранд ордог байсан.

Багш шилээ янзлан "Одоо яалтай билээ, ямар чиний өрөөнд оруулалтай биш"

Гэнэт хаалга онгойн нэг хүн орж ирэн багшийн урд нэг цаас тавиад "Энэ халагдах өрөгдөл захиралд өгчих, өрөөн дахь бүх зүйлээ авчихсан" гэж хэлээд эргээд л хурдан гараад явчихав.

Хусог багш том нүдлэсээр үлдэн, бидэн рүү хараад "Тэгэхээр нэг нь саяны хүний өрөөнд орж болох нь"

Би инээмсэглэн "Дэяанаа чи тийшээ орчих"

"Гэхдээ чи~"

"Зүгээрээ чамд очих газар байхгүй шдээ, би болохгүй бол~"

"Хуучин цэвэрлэгчийн өрөөнд хүн байдаггүй биздээ" Инү ахтай орж ирсэн хүн босж ирэн хэлэхэд Хусог багш "Өө тиймүү, тэгвэл чи тэнд орчих"

Хуучин цэвэрлэгчийн өрөө гэхээр хөвгүүдийн өрөөнүүдийн дунд байдаг биздээ.

Би нүдээ цавчлан "Гэхдээ хөвгүүдийн өрөө~"

Тэр хүн миний яриаг таслан "Тустаа өрөө болохоор зүгээр байхаа тэгээд ч нэг давхарт болохоор багш нарын өрөө ойрхон асуудал байхгүй.. за Инү өрөөндөө орцгооё" гээд над руу инээмсэглэчихээд яваад өгөв.

•••

Өрөөнд орж ирэхэд үнэхээр жижиг боловч цэвэрхэн өрөө байв. Би үнэхээр муухайгаар төсөөлж байлаа шүү.

Юмнуудаа оруулж тавьж янзалчихаад цаг харахад 21:35 минут болж байв. 22 цагт өрөөндөө орох ёстой юм чинь Дэяаныг ямархуу байгааг харчихаад ирье. Бас тэр хүн. Яагаад ч юм танил санагдах юм.

Бор үс, өндөр нуруу. Арай~. Биш байхаа. Эсвэл мөн. Үнэрлээд үзчихвэл ч. Гэхдээ яаж очоод үнэрлэх вэ дээ. Солиотой гэж бодох байлгүй.

Дэяаны өрөө минийхийг бодвол арай том өрөө байх бөгөөд аль хэдийн тэрний орон зай дүүрч, өөрийнхөөрөө тохижуулчихаж.

Би эргэн тойрноо харан "Хөөх мэдсэн бол би авдаг байж"

Тэр худлаа инээн "Орж ирэхэд ийм байгаагүй ээ би арай л гэж өөд нь татлаа, харамсах хэрэггүй дээ сайхан сэтгэлтэй туулай гуай" гээд санаа алдахад нь би орон дээр нь суугаад "Яасан" гэхэд Дэяан "Хажуугийн өрөө эмч Жин, нөгөө талын өрөө Англи хэлний Намжүүн багш урд талын өрөө солонгос хэлний Хусог багш, баахан дадлагажигч нараар хүрээлүүлчихээд байна"

Би тэрнийг шоолон инээгээд "Хажуу талын өрөө 11ын 4 ах, нөгөө талын өрөө 10ын 4 банди, урд талын өрөө 12ын 3ах болон Инү ах би залуучуудаар хүрээлүүлчихээд байна" гэхэд тэр ч бас инээлээ.

Бид хэсэг ярьж байгаад "Ингэхэд түрүүний намайг цэвэрлэгчийн өрөөнд ор гэж хэлсэн хүн хэн юм?"

"Инү ахын найз нь, нэр нь Жонгүг гэлүү дээ"...

За найздаа зориулж бичиж байгаа богино хэмжээний ахлах сургуулийн романс маань эхэллээ.

Эхний парт дээр дотуур байрандаа орно энээ тэрээ гээд баахан найз нь л гарчих шиг боллоо😂😂

Дараагийн хэсгээс жинхэнэ романс эхлэх болно❤💎🌪😌

Continue Reading
Further Recommendations

prettyprits1: Fun book, really enjoying it

Annigrace: Ok the novel is great

judithsmitherman: Wow, another good story. I loved it. I can’t believe that I have read three stories and they are all good. Thank you keep writing!

nanacinda58: It was very well written. Story kept your interest up. Strong woman character.

RGXD: I'm loving this book so far. One thing I would've done to make it better was to add povs. I understand that every writer has their own writing style but just a polite suggestion. Loving the book though. I love this writer. Keep it up! 💖

Armykookmin: Total mente recomendado,jente no se arrepentirán de semejante obra,ovio que igual tiene que gustarle el éxito😏😎

More Recommendations

honeygirlphx: I haven’t been able to put this down! Great writing love the details and makes your mind see the fantasy

honeygirlphx: Absolutely loved this book! Can’t wait to read the next one

Natalee Lindo: I love these books. Just going from one book to another.

About Us

Inkitt is the world’s first reader-powered publisher, providing a platform to discover hidden talents and turn them into globally successful authors. Write captivating stories, read enchanting novels, and we’ll publish the books our readers love most on our sister app, GALATEA and other formats.