•My Angel Kim Jonghyun•

Summary

Тэнгэр бүдийсэн саарал өдрүүд… Миний сахиусан тэнгэр Ким Жонхён… Тэр үйлдлийг хийж байхдаа хичнээн их ганцаардсан бол хичнээн их айсан бол . Уушигнд нь утаа дүүрэн аймшигтай ихээр өвдсөн ч зугтмааргүй их гуниглаж шархалсан миний Жонхён… Ямар их санаж байна гээч түүнгүйгээр өнгөрүүлсэн миний 5 жил… ~2022.12.26~

Status
Ongoing
Chapters
1
Rating
n/a
Age Rating
16+

Chapter 1

"Биеийн сорви, сэтгэлзүйн сорви нь өөр өөр байдаг. Хүн бүр харахгүй байсан ч сорви байдаг гэж нэг хором бодож чадна гэж найдаж байна. " Ким Жонхён

Өнөөдөр бол миний Жонхён~ны явсан өдөр. Гунигтай байгааг минь мэдсэн аятай манан бууж, шиврээ бороо, намуухан салхи сэвшээнэ.

Тэр минь бидний цагаан далайгаас яваад 5жил болжээ… ямар ч хар толбо байхгүй, байх ч ёсгүй бидний цагаан далайд үл арилах том хар толбо үүсээд 5жил болж…

~2017.12.18~

Тэр аймшигт явал болохоос хэдхэн минутын өмнө утасанд минь ирсэн зурвас намайг зогсоо зайгүй уйлхад хүргэсэн юм.


~My angel Jonghyun❤️


Миний Сү И... би дотроосоо сүйрч байна. Намайг алгуурхан идэж байсан сэтгэлийн хямрал одоо намайг бүхлээр нь залгичихлаа. Би үүнийг тэсвэрлэж чадахгүй нь. Би өөрийн энэ байдалдаа эмч нарыг буруутгаж, тэдний ажлыг амархан гэж боддог байв. Гэтэл энэ үнэхээр аймшигтай зүйл байж. Над шиг ингэж зовж, шаналсан өөр хүн байхгүй байх. Алдартай нэгэн байна гэдэг миний амьдрал биш бололтой. Тийм учраас намайг ингэж зовж байгаа юм гэж тэд хэлсэн... Би яагаад ийм замыг сонгох болов. Үүнийг давж гарна гэдэг миний хувьд бүтэшгүй юм. Миний хийсэн бүхнийг хангалттай сайн байсан гэж хэлээрэй. Намайг үдэхдээ инээмсэглэдэггүй юмаа гэхэд битгий буруутгаарай. Чи сайн байсан, чи сайн ажилласан гэж хэлээрэй. Баяртай бас хайртай шүү"


"Үгүй ээ үгүй Жонхён~ аа үгүй болохгүй шүү" хэмээн нүдэнээс зогсоо зайгүй урсах нулимсаа арчин бид хоёрын хамт түрээлсэн амьдардаг байрлуу хамаг хурдаараа гүйнэ.


Байрны гадаа ирэхэд цагдаа,онцгой байдлын алба, түргэн гээд бүгд их л сандруу нааш цааш гүйнэ.


"Үгүй ээ энэ Жонхён биш. Жонхён ингэх ёсгүй" гэж байнга амандаа шивнэнэ.









Taalagdul vrgejlvvleed bicneee:3

Ghde tsaashda ihenh in gunigte uilah hemjeeni bolh bh:)