Баг(1)
Их дэлгүүрт өнөөдөр хөл хөдөлгөөн их байх ажээ. Учир нь өнөөдөр бүх бараандаа 80% хямдрал зарласан юм. Тиймээс л энгийн өдрүүдээс арай илүү олон хүнтэй байна.
Хэри гараараа дүүрэн ууттай хувцас барин агуулахаас гарч явна. Түүнд урд нь явж байгаа хэн ч үл харагдах аж. Гэнэт хэн нэгэнтэй мөргөлдөн гаран дээрх бүх зүйлс доош унах нь тэр. Одоо л урд нь буй зүйлсийг харах боломжтой боллоо.
Хэри байдлыг ойлгосон бололтой сандран " Намайг өршөөгөөрэй хатагтай "
" Зүгээр ээ. " гэж өнөөх эмэгтэй үл тоон хэллээ.
Хэри доош тонгойсон хэвээр. Түүний нүдний буланд нэгэн бөгж харагдлаа. Ямар ч өө сэвгүй дундаа ганцхан том алмазтай үнэхээр үзэсгэлэнтэй юм. Тэр өөрийн мэдэлгүй бөгжийг ядам хуруундаа зүүж орхих нь тэр. Яг л үүлэн дээр хөвж буй мэт сэтгэгдэл төрөн инээмсэглэн зогсож байтал хажуугаас нь " Наад бөгж чинь минийх. " гэж хэлэхтэй зэрэгцэн хэри дээш харвал нүдэндээ ч итгэсэнгүй.
Өөртэй нь усны дусал мэт адилхан нэгэн зогсож байх нь тэр. Гэхдээ байгаа байдал өмссөн хувцас нь хэригээс тэс өөр аж. Чамин эрхэмсэг хувцаслажээ.
Тэр ухаан орон " Уучлаарай. Би..би " үгээ зөөж ядан хэлэхэд өнөөх бүсгүй
" Үзэсгэлэнтэй байгааз. Даан ч хуруунд минь багтаж өгөхгүй юм. " хэмээн хөмсгөө зангидан хэлнэ.
Хэри амандаа " Тиймээ гайхалтай юм" гэж шивнэх шахам хэлэв.
Бүсгүй сая л хэригийн царайг харсан бололтой нүд нь гайхаж басхүү сэжиглэнгүй харна.
" Чи.." гэж үгээ дуусгахын завдалгүй
ахлах нь таван минутын дотор хувцаснуудыг агуулахаас авчир гэснийг санан хэри хамаг хурдаараа газар унасан зүйлсээ түүж аван доош бөхийчхөөд яаран гүйлээ.
Авчрах ёстой зүйлсээ цагт нь авчраагүй гэж ахлахдаа баахан загнуулсаар үдийн цайндаа орох аж.
Хэри сулбайж нүднийх нь доогуур хөхөрсөн байх нь хэд хоног унтаж амраагүйн шинж.
Түүний хажуугаас төрсөн дүү Сүжи мөрнөөс нь барин - Онни зүгээр дээ. Ахлах үргэлж л ийм байдаг шүдээ. Хоолоо идэцгээе.
Сүжи инээсээр хэригийн аманд будаа хийхэд тэр амтархан идэж - Сүжи чи өөртэйгөө яг адилхан хүн харж байсан уу?
Сүжи нүд нь томрон " Үгүй ээ. Яасан "
" Зүгээр л. Хэрвээ тийм зүйл болбол яах бол. " гэж санаа алдан хоолоо ахин нэг халбагадав.
Сүжи савхаа савчуулсаар " Мэдэхгүй ээ. Аан гэхдээ нэг юм сонсож байсан юм байна. Усны дусал шиг адилхан хүмүүс уулзвал нэг нь заавал үхдэг гэж. Бүр тэр дундаа түрүүлж харсан нь үхдэг гэсэн. Та яасан түрүүлж харсан уу? Сүүлд нь харсан уу?
Хэри хөмсгөө өргөн "Би түрүүлж харсан. "
Сүжи дэггүйтэн инээж "Тэгвэл та үхэх юм..уучлаарай би.." гэж сандран нүдэнд нь нулимс хурав. Тэр өдий арван найман нас хүрчихээд яг л жоохон хүүхэд шиг эмзэгхэн нэгэн билээ.
Хэри толгой сэгсрэн "Үгүй дээ би хараагүй. Тоглож байна. "
Тэр хэлэхдээ инээсэн ч дотор нь нэг том хар бул чулуу авчраад тавьчихсан мэт санагдав.
*******************
Бүтэн сар өнгөрлөө. Бүх зүйл байх байдгаараа.
Орой нь хэри ажлаа таран автобусны мөнгөгүй тул алхахаар шийдэн гэр лүү гээ зүглэнэ. Машин замын зогсоол дээр нэгэн хар машин ирж дотроос нь тагжгар , сэгсгэр үст хоёр бууж ирэн түүний зүг чиглэлээ.
Тэднийг мөнгө хүүлэгчид гэдгийг хэри таньсан бололтой хойш харан хамаг хурдаараа гүйж эхлэв.
Одоогоос таван жилийн өмнө хойд эцэг нь мөнгө хүүлэгчдээс их хэмжээний мөнгө зээлэн нас барсан билээ. Үлдсэн мөнгийг нь хэригийн ээж хэри л төлж байгаа юм. Хэдий шударга бус ч гэлээ мөнгө хүүлэгчид өдөр шөнөгүй шахаж шаардаад байхаар төлөхөөс өөр аргагүй.
Булан эргэтэл хойноос нь хэн нэгний бахим бүдүүн гар орж ирэн толгой руу нь хүчтэй цохин ухаан алдуулав.
Мөнгө хүүлэгчид түүнийг машиндаа суулган авч явж хотоос зайдуу замаар жигдхэн хурд аван давхина.
Хэри нүдээ нээн харвал машинд тагжгар , сэгсгэр үст хоёр дуу аялан сууцгаана.
Хэри"Машинаа зогсоо. Хаашаа явах гээд байгаа юм машинаа зогсоо" гэж чанга хашхиран хэлнэ.
Тагжгар нь арай ахмад нь бололтой
"Хэри минь дээ. Цагтаа мөнгөө өгөхгүй байхаар чинь бид яах билээ. Хамтдаа явж үхэцгээе. "
Түүний гар нь салганан " Яг одоо зогсоо. 12 цаг болоогүй байна. Би яг аваачиж өгөх гэж байсан юм. "
Сэгсгэр үст чимээгүй л сууна. Харин тагжгар шарласан шүдээрээ инээн
"Одоо оройтсон "
Тэд юу ч хийж мэдэх хүмүүс. Магад түүнийг нэг хөдөө байшинд аваачин үхтэл нь хүчиндээд алаад хаячих байх. Яг л хойд эцэг шиг нь. Тиймээс хэрид нэг л арга байв. Жинхэнээсээ тэднийг алах.
Тэд уулын өндөрлөг хэсгээр явах агаад доор нь үзэсгэлэнт далай харагдана. Замын хажуугаар аваар осол гарахаас сэргийлсэн хашлага байх аж.
Хэри жолоо барьж байсан сэгсгэр үстийн гарыг тас хазан үрүүлийг нь хажуу тийш эрүүлэн хашлага давж машин нь доош уруудна. Бүх зүйл маш хурдан болж өнгөрлөө. Одоохон дууслаа.
Машин уулын уруу маш хурдан уруудна. Замд нь том том чулуу тээглэн машин буруу харан уруудах аж. Нөгөө хоёр аль хэдийн толгой нь цусандаа будагдаж ухаан алджээ.
Харин хэригийн гарыг даган цус урсах аж. Түүнийг нүдээ анихад нулимс бөмбөрөн урсана. Тэр амандаа ээжийнхээ үргэлж дуулж өгдөг дууг зөөлөн аялан сууна.
Ээж нь хэри болон түүний охин дүүг одоо ч бяцхан ямх охид мэт хардаг тул энэ дууг багаас нь одоог хүртэл дуулж өгдөг юм.
Гэхдээ түүний зорилго бол тэднийг л алах. Харамсалтай нь хэри ч бас үхэж болзошгүй аюулд орчихлоо.
Эцэст нь уулын том хавцалд машин тээглэн түр зогслоо. Азаар хэри суудлын бүсээ зүүж өнөөх нь биеэс нь чанга гэгч нь зуурна. Хажууд нь сууж байсан сагсгар үст доош уруудан цонх бут цохин хагарсан хэсгээр далай руу унах нь тэр.
Хэри айж сандран амьд гарахын тулд бүх аргыг сүвэгчлэн хайна. Түүнийг жоохон л хөдлөхөд машин дайвалзан хөдөлнө.
Гэнэт түүний халаасанд буй утас нь дуугарлаа. Хэри маш их баярлан утсаа аваад "Байна уу? Надад туслаарай би үхэх нь. Надад туслаач дээ. " түүний үгийг утасны цаанаас таслан "Мэднээ.."
Хэри"Юу!! Тэгвэл надад туслаач дээ "
Гэж тэр хамаг хүчээрээ хашхирна. Түүний чанга чимээнд машин улам доош уруудав.
Тэр цөхөрч туйлдсан хоолойгоор "Гуйя надад туслаач дээ. Би ээж дүү дээрээ очих ёстой. "
Утасны цаанаас үл таних залуу тайван гэгч нь " Би чамд ажлын санал тавьж байна. Хүлээн авах уу?"
Хэри энэ удаа тэвчилгүй улам чанга хашхирч "Муу галзуу новш минь одоо ингэх цаг биш. "
"Чамд хангалттай хөлсийг чинь өгөх болно. Тиймээс чи зөвхөн зөвшөөрөхөд л болно. "
Одоо юу ч байсан зөвшөөрөх цаг. Гэрт нь ээж дүү хоёр нь хүлээж байгаа шүү дээ.
Хэри"Зөвшөөрч байна. Би юу ч байсан хийе харин намайг авраач дээ гуйя "
Түүний хоолой нь чичирч нүднээс нь нулимс бороо орох мэт урссаар.
"Тэгвэл яг одоо бүсээ тайлаад үсэр. Манай хүмүүс чамайг уснаас гаргах болно. " гэж хэлээд өнөөх үл таних залуу утсаа таслав.
Хэри тийм ч их итгэлтэй байгаагүй ч ус руу унахаас өөр аргагүй. Эндээ удаан байвал машинтайгаа хамт унаж үхэж ч магадгүй.
Тэр суудлын бүсээ аажуухан тайлж утсаа хажуудаа тавьчихаад нүдээ анин ус руу үсэрлээ.
Далайд ус цалгих чимээ хальт сонсогдон тун удалгүй нам гүм бүрхэн авах нь тэр.
******************
Хэри нүдээ нээвэл чамин хийцтэй гэрлэн бүрхүүл угтан авлаа. Энэ газрын үнэрийг л үнэртэхэд баян айл гэдэг нь ойлгомжтой байна.
Тэр өндийн орны толгой налан сууж ойр орчмыг ажвал үнэхээр л баян айл байна. Өрөө нэлэнхийдээ цагаан өнгөөр хосолжээ. Ор тавилга хана гээд бүгд цагаан.
Гэнэт хаалганы бариул хөдөлж хэн нэгэн үл таних залуу орж ирлээ. Хэри толгойгоо дээшлүүлэн орж ирсэн хүнийг ажвал хар өнгийн хослол өмсөж дотроо хоолойтой цамц өмсжээ.
Залуу хэригийн өмнө ирж зогсон гаран дах бичгийн цаас руу гаа их л нухацтай харан " Чой Хэри 23 настай. Ёнсэ их сургуульд хоёр жил сураад дундаас нь орхисон. Ам бүл ээж охин дүүгийн хамт амьдардаг. Хойд эцгийнхээ тавьсан өрийг өдий хүртэл төлж ирсэн. Бас хэн нэгэнтэй үерхэж хайр сэтгэлийн холбоо үүсгэж байгаагүй "
Хэри яг үнэндээ саяхныг хүртэл яг юу болсон хаана яагаад байгаагаа ойлгохгүй байсан юм. Гэхдээ одоо ойлгочих шиг боллоо. Энэ залуу бол түүнийг үхлийн ирмэгт байхад ажлын санал тавьдаг галзуу амьтан байна.
Хэри" Миний талаар мэдэхгүй зүйл таньд байхгүй бололтой. "
Залуу бичгийн цаасаа орон дээр тавиад баруун гараараа эрүүг нь дээшлүүлж " Их эд юм гээч. Миний ажлын саналыг авсан гэж ойлгосон. Бид өнөөдөр гэрээ хийх болно. "
Түүнийг алгаа нэг ташихад нүдний шил зүүж хар хослол өмссөн залуу орж ирэн доош тонгойн бөхийгөөд
бичиг баримт балтай гараа сунгалаа.
"Намайг Жон Жонгүг гэдэг. Би бол ажил олгогч харин чи ажилтан ойлгосон уу? "
Гэнэт л ажлын санал тавиад түүнийгээ хүчээр шахуу тулгачхаад одоо болохоор эзэн шиг аашлах нь хэрид огтхон ч таалагдахгүй байв.
Жонгүг гэгч цонхны хажууд байх ширээн дээр очин сууж цаас үзгээ тавихад хэри ч даган ширээн дээр түүний өөдөөс харан суув.
Хэри өөрийгөө толинд харвал биед тухтай унтлагын хувцас өмсөж үс нь задгай бөгөөд саяхан угаасныг илтгэх шампунь үнэртэж байв.
Хэри" Би яагаад тантай гэрээ хийх ёстой гэж. Надад боломжийн ажил байгаа. Намайг аварсанд баярлалаа. Би удахгүй төлчихнө. Гэж хэлээд босон хаалгаар гарах гэтэл хойноос нь зүрх түгшим үг сонстов.
Жонгүг" Одоо өр нэхэх хүн байхгүй болсон учраас ийм тайван байгаа хэрэг үү?
Жонгүг түүнд ойртон доош тонгойн чихэнд нь "Чи мөнгө хүүлэгчдийн нэгийг нь алчхаа биз дээ. " тэр үгээ дуусгаснаа ёжтой нь аргагүй инээмсэглэнэ.










