Prologue
Намайг Рөүс гэдэг. Би 24 настай. Зохиолч хүн лдээ.
Гэхдээ би тийм ч алдартай биш. Сүүлд гаргасан 'Ховор' ном минь л алдартай болж байгаа болохоор хүмүүс намайг бага ч болтугай таньж эхэлж байгаа байх.
Би адал явдал, хайр дурлал талдаа зохиол бичдэг. Ихэнхдээ бодит үнэн дээр тулгуурлан номоо бичдэг. Хүмүүсийн түүхээс миний санаанууд гардаг гэсэн үг.
Бараг 2 жил зарцуулсны эцэст би өнөөдөр уулзаж ярилцлага авахыг хүссэн хүнээсээ ярилцлага авах гайхалтай боломж олдлоо.
Тэр бараг энэ дэлхийн хамгийн баян хүн. Гэхдээ хүмүүс түүнийг мэдэхгүй. Учир нь тэр цус сорогч. Би тийм ч итгэлтэй биш байна лдаа. Хараагүй зүйлдээ итгэх нь тэнэг хэрэг ч би түүнийг мэддэг болсноос хойш 2 жилийн турш уулзахыг хүссэн.
Түүний хотын гадна, уулын бэлд, ойн дунд байх харшийн үүдэнд очин хаалгыг нь тогшоод удаагүй байтал хаалга онгойн ахимаг насны эрэгтэй намайг тосч авлаа.
??:"Сайн байна уу?? Та хатагтай Рөүс байх?? Би бол энэ гэрийн үйлчлэгч Заян"
Би:"Сайн байна уу?? Намайг Рөүс гэдэг"
Заян:"Та орно уу??"
Би дотогш орход л эртний үнэт дурсгалт эд зүйлс намайг угтлаа.
Эртний хуучин модон ширээ миний сонирхлыг татав
Заян:"Энэ ширээ 400 жилийн настай. Таньд таалагдаж байна уу??"
Би:"Тиймээ. Энэ гайхалтай юм. Би зургийг нь авч болох уу??"
Заян:"Мэдээж"
Би камераа гаргаж ирэн ширээний зургийг олон талаас нь авлаа
Би:"Болчихлоо"
Заян:"Эзэнтэн таныг ажлынхаа өрөөнд хүлээж байгаа"
Би:"Баярлалаа"
Тэр намайг дагуулан эзнийхээ өрөө лүү явлаа. Замд олон олон гайхалтай эртний уран зурагнууд тааралдав
Би:"Энэ зураг уйлж буй хүү мөн үү??"
Заян:"Тиймээ. Энэ жинхэнэ хувилбар нь"
Би:"Гайхалтай"
Бид урт өргөн гудмаар явсаар нэгэн том хаалганы дэргэд очиж зогсов
Би:"Баярлалаа"
Заян:"Ямар нэгэн зүйл хэрэг болвол намайг дуудаарай"
Заян хаалгаа тогшиход удалгүй цаанаас эрэгтэй хүний бадриун хоолой:"Ор" гэж хэллээ.
Заян:"Хатагтай??"
Би:"Баярлалаа"
Тэр намайг үлдээн цааш явлаа
Би ч дотогш орохоосоо өмнө гүнзгий амьсгаа авлаа
Өрөө тэр чигээрээ харанхуй. Өрөөний голд ширээн дээр байх жижигхэн ширээний гэрэл л өрөөг гэрэлтүүлж байлаа.
??:"Таныг ирсэнд таатай байна"
Би:"Сайн байна уу?? Миний саналыг хүлээн авсан таньд баярлалаа"
Би ширээний урд байх сандал дээр очиж суув
??:"Зүгээр дээ. Анх удаа л надад ийм санал орж ирж байна"
Харанхуйд би түүнийг харж чадахгүй нь
Би:"Та хэзээ ч ярилцлагаа өгч болноо. Хэр удах нь хамаагүй"
??:"Миний түүх урт. Тийм болохоор та манайд хэд хоног байрлаж болно шүү"
Би:"Үнэхээр их баярлалаа. Гэртээ байгаа юм шиг байнаа. Ингээд шууд ажилдаа орцгооё??"
??:"Намайг Adam Loebbert гэдэг. Би 1437 онд Англид төрсөн."
Би сонссон зүйлдээ итгэж ч чадсангүй.
Би:"У.Уучлаарай?? Та сая хэд гэсэн бэ??"
Adam:"Би 1437 оны хавар Английн жижигхэн хотод төрсөн"
Би:"Та бараг 600 настай гэж үү??"
Adam:"Тиймээ"
Би:"Өө, намайг уучлаарай?? Би өөрийгөө танилцуулаагүй юм байна. Намайг Рөүс гэдэг. Танилцахад таатай байна"
Тэр гүн харанхуйгаас гарч ирэн:"Таньтай танилцахад таатай байна" гээд гарыг минь зөөлөн үнсэв
Бурхан минь!! Тэр үнэхээр царайлаг юм.
Би буцаад ажилдаа орох ёстой!!! Сэр!! Рөүс!!
Би:"Б.Баярлалаа"
Тэр ширээний нөгөө талд суун:"Ингээд яриагаа эхлүүлэх үү??" гэж асуув
Би:"Мэдээж. Та хэзээ бэлэн болно тэр үед л би бэлэн болно"
Adam:"Тийм бол би бэлэн байна"
*Flashback*
*1455 он Adam-н талаас*
Их халуун зун байлаа. Энэ жил манайх их ургац хураасан тул аав минь үргэлж л баяртай явдаг болов. Ээж минь ч мөн ялгаагүй. Өдөржингөө дуу аялан, охин дүү минь ээжид тусална.
Би:"Ааваа, өнөөдөр та бас л Аль ахтай уулзах уу??"
Аав:"Тиймээ. Өнөөдөр би их азтай байна гэж бодож байна!"
Аав минь мөрийтэй тоглоомд дуртай нэгэн. Тэгээд ч тэр үүндээ сайн юм
Ээж аавын өмнө саяхан болсон талх тавин:"Эрт ирээрэй гэж хэлэв"
Би:"Би танийг орой тосох болноо" гэж хэлээд талхнаас нэгийг авч хазав
Аав:"Тэгээрэй миний хүү"
*Орой нь*
Тариалангийн талбайгаас ирээд шууд аавыг тосохоор боллоо.
Тэр их сонин хүн шүү. Үргэлж л бусдад тусалж байдаг мөртлөө надад огт туслахгүй, үргэлж өөрөө хий гэж хэлдэг.
Ээж минь харин их сайхан дуулдаг.
Тосгоны ахлагч ээжийн минь дуулахыг сонсох дуртай гэж жигтэйхэн.
Аавын байгаа газар луу бараг 30 минут алхана. Тосгоны гадна байдаг жижигхэн бааранд тэр найзуудтайгаа суух дуртай.
Харанхуйд нүд минь дассан, дээрээс нь замаа сайн мэдэх тул явахад тийм ч хэцүү байсангүй.
Ойд хүн дугарах шиг болох үед би алхаагаа удаашрууллаа.
Би:"Тэнд хүн байна уу??" гэж асуулаа.
??:"Тиймээ. Хүү минь надад туслаач??"
Хөгшин эрэгтэй хүний хоолой сонсогдлоо.
Би:"Ойлголоо. Та хаана байна??"
Ойгоос нэг хөгшин хүн арай гэж гарч ирлээ.
Би:"Сайн байна уу?? Та хэн бэ??"
??:"Би зүгээр л бадарчин, хүү минь. Харанхуйд зам мэдэхгүй болохоор ядаж байхад хараа муу. Тэгээд л энэ ой руу ороод бүдрээд уначихлаа" гэж хатаж цангасан хоолойгоор хэллээ
Би:"Би таньд тусалъя"
Би тэр хөгшин хүнийг түшин буцаад тосгон руу явлаа.
Аав өнөөдөр өөрөө ирчих байлгүй дээ. Аав замаа сайн мэднэ. Харин энэ хөгшин бадарчин юу ч мэдэхгүй.
??:"Хүү минь чи их тусч юм"
Би:"Баярлалаа. Та хаа хүрч яваа билээ??"
??:"Миний зам ч одоо дуусч байх шиг байна. Харин би чамайг надад тусалсан болохоор өөртөө байгаа хамгийн үнэтэй зүйлээ өгье"
Би тэр хүний яриад байгаа зүйлийг сайн ойлгосонгүй.
Би:"Та юу яриад байнаа??"
??:"Хүү минь, хүч чадал заримдаа хайртай бүхнээс чинь салгадаг. Харин чамаас би энэ их хүч чадлыг мэдэрч байна. Чи аугаа хүн болоход золиос гаргах хэрэгтэй"
Би'"Уучлаарай. Гэхдээ би тийм аугаа хүн биш шүү дээ"
??:"Чиний дотроос би мэдэрч байна" гэж хэлээд өнөөх өвгөн зогсчихов
Би:"Та зүгээр үү??" гэж асуухад өвгөн газар сөхрөөд уначихав
Би:"Та зүгээр үү??" гэж ахин асуухад өвгөн:"Надад ойрт хүү минь, чамд юм хэлэх гэсэн юм"
Би ойртон түүнд чихээ өглөө
Харин тэр юу ч хэлсэнгүй. Оронд нь миний хүзүүг хазсан юм
Өвдөлт биеэр минь тархаж, гараа ч хөдөлгөж чадахаа байв.
Түүнийг түлхэх гэсэн ч би өөрийгөө ч даахгүй газар уналаа.
Сүүлд харсан зүйл маань өнөөх өвгөн тосгон руу явж харагдав.
Тэгээд л би удаанаар нүдээ анилаа
Ro$e.










