💍Гэрлэлтийн дараа💍

Summary

Бүхий л уран зохиол,кино жүжигт хосуудыг нэгнээ олон,хуримаа хийснээр аз жаргалтай төгсгөдөг. Гэвч яг үнэндээ бодит амьдрал дээр адал явдал гэрлэлтийн дараа л эхэлдэг гэдгийг тэд мэдэх болов уу? Эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдээс дутахааргүй чадварлаг.Өөртөө итгэх л юм бол охид хамгийн хүчирхэг нь гэдгийг харуулсан сонирхолтой,сэтгэл хөдөлгөм түүх😇🌪❤️

Status
Ongoing
Chapters
45
Rating
n/a
Age Rating
13+

1.💕НЭГДҮГЭЭР БҮЛЭГ💯

"Чүнжэмүн"гэж нэрлэгддэг том харшид би сандран нөхөртэйгөө хамт орлоо.Энэхүү орд харш шиг том байшингийн нэрийг хэлэх үед л хүн бүр "Ким группийнхэн гэр бүлээрээ амьдардаг"газар гэдгийг төвөггүй хэлээд өгчихнө.

Нөхрийн маань өвөө Солонгосын тэргүүн бизнесмен бөгөөд хорин настайгаасаа л хөдөлмөрлөж ирсээр ганхуулж боломгүй нэр хүнд,алтнаас ч үнэтэй туршлага,уул овоо мэт тэр их мөнгийг "Ким овогтны алтан хэлхээ"гэх нэрэн доор бүтээсэн юм.

Гурван жилийн тэртээ,,аав маань улс төрийн уналтад орж,манайх гэдэг айл дампуурах дээрээ тулсан ч,Тэхёний өвөө биднийг гэрлэсний хариуд бэлэг болгон аавын маань ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд туслах тэрбум долларыг сар бүр нууцаар өгч,хууль бус хөрөнгө оруулалт хийдэг болсон ч нөхөр маань энэ тухай юу ч мэддэггүй цорын ганц хүн юм.Ийм л түүхтэй болохоор манай гэр бүлийн хувьд,Ким овогтнуудад гараа өргөөд бууж өгөхөөс өөр аргагүй~~~Бидний хооронд бизнесийн цэвэр тооцоо явагддаг болохоор би Тэхёний хувьд бүхий л талаараа төгс эхнэр нь байж,шуналт ээжийнхээ,өрөвдөлтэй аавынхаа бас хахир хатуу энэ өвгөний шаардлага бүрийг үг дуугүй биелүүлэх үүрэгтэйн төдийгөөс өдий хүртэл Хёна миний сэтгэлийг урж,яваандаа амьдралыг минь хүртэл баллаж эхлэсэн юм.Хэдий би түүндээ хайртай ч гэсэн,тэдний гэрийнхэн зүгээр л нэг аймшигтай хүмүүс.

Дал гарч яваа ч,хэн хэнээс илүү цэмцгэр өвөө ширээнийхээ араас бидэн рүү ээлжлэн ширтэх бөгөөд би ч сандарсандаа бараг л салганаж байлаа.

Өвөө:Тэгээд яг хэнд чинь асуудал байгаа болоод хөгшин настай би одоо болтол гуч аа үзээгүй яваа бил ээ???гэхэд нь дотор пал хийх шиг л болж,дэмий л Тэхён руу ширтэхэд тэр инээмсэглэн:

-Өвөө,,бид хоёр хоёулаа зүгээр дээ..Та жаахан л хүлээчихвэл удахгүй хөөрхөн хүүхэд,,,гээд хэлж ч дуусаагүй байтал өвөө нь хөмсгөө зангидан:

-Гурван жил хүлээлээ.,,ингэж байгаад нэг л мэдэхэд явчихсан байх вий дээ~~

Би:Настан та битгий санаа зов доо...

Өвөө нь:Чи юугаа мэддэг юм?эрчүүд хоорондоо ярьж байхад эмэгтэй хүн яриаг нь тастана гэдэг чинь байж боломгүй зүйл.Ер нь бэр чи ач хүүг минь сайн халамжилж байгаа юм уу?Өдөр болгон л тайзан дээр гарч,шахуу хуваариар ажилдаг хүнд өөрийнхөө гараар халуун хоолыг нь хийж өгч,хувцсыг нь угааж,гэрээ цэвэрлэж бай гээд л ажлаас чинь гаргасан байхад арчаагүй царайлчхаад...Бүүр нэг бүтэлгүй гэсээр шүдээ зуун хэлэхэд нь би доош бөхийн хүчээр инээмсэглэх ч,хамаг зэвүү хүрч даашинзынхаа хормойноос байдгаараа чанга базан "Ер нь аль хэдийн гэрлэж,хоорондоо учраа олсон бидний амьдралыг яагаад эднийхэн ингэж зааж,зааварчилдгийг ерөөсөө ч ойлгосонгүй.Одоо бүүр хэзээ хүүхэд гаргахыг минь хүртэл зөвлөн гэж үү?энэ доромжлол арай л хэтэрч байгааг мэдсэн ч,Тэхён дулаахан гараа зөөлхөн өвдөг нь дээр минь тавихад би гайхан түүн рүү хартал тэр "Тайвшир даа"гэсэн шиг гүн бор нүдээрээ над руу мишээв.

(Оройн)

Том хар машин гэрийн гадаа ирж зогсоход нь би хурдхан шиг бүсээ тайлан,хаалгаа тас хийтэл хаан,Тэхёнаас зугтан байж том хаус руугаа орлоо.

Тэсэж тэвчсээр ирсэн тэр л хэмжээ өнөөдөр л эцэстээ хүрэв бололтой.Би үнэхээр цаашдаа яаж амьдрах учраа ололгүй байдгаараа бухимдан цүнх,цув гутал гээд бүгдийг нь л ууртай буйдан руу гаа шидлэн.

Тэхён ч араас орж ирэн,костюмаа тайлан буйдан дээр тавиад намайг жаал ширтэн суусны эцэст:

-Чи тайвшир л даа.Тэгээд өөр яана гэж?Өвөө чинь манай гэр бүлийн ганц толгойлогч.Би урдаас нь таалагдахгүй юм хэлчихвэл алуулна шт ээ?...Өвөөгийн үг хууль гэдгийг мэдсээр байж~

Би:Тэгвэл чамайг л тэр тэнэг хуулиараа цагддаг юм байгаа биз.Танай ээж,аав,дүү нар өвөө гээд би бүгдийг нь л тэвчсээр ирсэн.Аав чинь намайг ажлаас минь гаргасан."Миний хүү ажил ихтэй,ядардаг чи очоод хоолыг нь хийж өг.Солонгосоор дүүрэн эмч байхад чи хэрэггүй гэж ээж чинь хэлж ч байсан.Одоо болохоор өвөө чинь намайг доромжилж,дахиад л дорд үзлээ.,,Чи хүртэл тэдэнтэйгээ адилхан болчихсон оо мэдэх үү?гэхэд Тэхёний гүн бор нүд уурандаа дүрс хийн асч,өтгөн хар хөмсөг нь нумралдан зангирахад өөрийн эрхгүй айдас төрлөө.

Тэхён:Тэгээд би яах ёстой юм?Чамайг өмөөрч гэр бүлийнхэнтэйгээ хэрэлдэн гэж үү??Яг үнэндээ тэдэнтэй зохицоод амьдрах хэрэгтэй шт ээ?Чи өөрөө л тайван байж,зөв утгаар нь ойлгох юм бол бидний төлөө л...гэхэд нь би гараа сав чин байж "Танай гэрийнхэн яаж тийм аймшигтай байж чаддаг байна аа?Намайг дээрэлхэх нь сайхан байдаг юм байх даа?хүн чанар,сайхан сэтгэл гэдэг эрхэм зангаа хаанаа гээчихдэг байна?гэсээр хэсэг хугацааны дараа бидний маргалдаан улам ширүүсч гэнэтхэн л хойдхон талд минь гурван жилийн тэртээх миний бүх охидод сонсогдхоор "Ким Тэхён миний залуу"хэмээн орилон байж хайртай хүмүүстэйгээ сүр дуулиантайгаар хийсэн томоос том хуримын зураг маань газар унан,хагарчихсан байв.

Тэхёний хэлсэн үгс,хийсэн үйлдэлд итгэж ядсан надад хэлэх ч үг олдсонгүй толгойгоо сэгсэртэл Тэхён ууртай санаа алдсанаа надаас зугтаах мэт л хурдхан хүрмээ шүүрч аван,хаалга тас хийтэл хаачхаад гарахад нь би цочин дэмий л шалан дээр доош суулаа.

Уйлахыг хүсэж байсан ч үүнийг өмнө нь хэмжээнээс нь хэтрүүлчихсэн болохоор нулимс үлдээгүй бололтой.Наран хүртэл атаархаж,саран хүртэл гайхширч,одод хүртэл хоргодом бид хэзээдээ үлээхэд л нурчхаар ийм хэврэг харилцаатай болчихов оо!?Хэнийх нь буруу юм бол?яагаад??гэж бодсон ч хойш харан,дөрвөн хөллөн хайртай зургаа засах гэсэн ч,хагархай шилэнд гараа зүсэн улаан хүрэн цус шал даган урсаж эхэллээ.Гэвч энэ өвдөлт сэтгэлийн минь гүн дэх шархны дэргэд юу ч биш санагдсанд би гараа боох гэж яарсангүй.

Гэнэт л гарны маань цус санамсаргүй бидний хуримын зураг нь дээр тусчхав.Энэ явдлаас хойш л нэг л жихүүдэс хүрэн,хүйт даах болж,бүх зүйл сэжигтэй санагдаад эхлэсэн нь аюулын дохио болсон юм.

Ингээд тал талаас нь ярихаар та нарыг гайхаж байгааг мэдэж байгаа болохоор би бүхнийг эхнээс нь тухтайхан шиг ярьж өгье.Товчхондоо бол бид яагаад,яаж гэрлэснийг бас ямархуу дотно,ямар үлгэр жишээ ч хосууд байснаа хуваалцъя.Хэрвээ жаргалтай үеэ эргэн дурсвал амьдралаа аврах мэргэн арга надад орж ирэх ч юм билэв үү.Тэгэхээр энэ сонирхол татам түүх биднийг анх харц тулгарсан тэр л мөчөөс эхлэсэн юм....

(За ингээд шинэхэн өгүүллэг маань эхлэж байна.Таалагдсан биз дээ??Зохиолчийнх нь хүсэн хүлээдэг ганц л зүйлийг заавал хийж өгөөрэй.Шүүмж,сэтгэгдэл,таамаглал гээд юу ч байсан хамаагүй заавал бичиж үлдээгээрэй..)