Mischievous EXO!!!

Summary

Тэр залуухан ганц бие бүсгүй боловч, олон хүмүүстэй, дуу шуугиан ихтэй газарт үнэн голоосоо дургүй. Ганцаараа л байх үедээ тэрээр тайвшрал, аз жаргал мэдэрдэг гэнэ. Гэтэл нэгэн өдөр тэрээр итгэмээргүй тохиолдлоор 12 хүүхдүүдийн ээж болчихвол яах бол?

Status
Complete
Chapters
1
Rating
n/a
Age Rating
13+

1. Чөтгөрүүдтэй уулзсан нь.

21 нас гэдэг бол бөмбөг залгих хүртлээ хүссэнээрээ дураараа байх алтан нас. Дураараа наргиж цэнгэж, дураараа баярлаж хөөрж, дураараа аяглах ямар сайхан!

Гэвч......Би бусдаас арай л өөр. Ганцаараа байх дуртай. Өдөржингөө дөрвөн хананы дунд өөрийгөө цоожлоод ном уншиж суух шиг жаргал хаана байна?

Би 4 өрөө байр түрээслэж амьдардаг юм л даа. Ганцаараа амьдрахад том санагдаж болох ч наддаа жижигдэнэ шүү. За тэгвэл миний энгийн хэрнээ адармаат нэгэн түүхийг эхлүүлье!

~|~|~|~|~|~|~|~|~|~|~|~|~|~|~|~|~|~|~|~|~|~|

Өглөөний 6 цагт хангинах сэрүүлэг минь энэ өдөр бусдаас арай өвөрмөц гэдгийг сануулах шиг. Гэхдээ би сэрүүлэгнээс түрүүлээд нүдээ нээчихсэн тааз ширтээд хэвтэж байсан юм^^

Орноосоо суга үсэрч босоод хувцсаа өмсөнгөө үе үе эвшээлгэнэ.

“Амьдрал ийм л сайхан шүү дээ“.

Хааяа би хэтэрхий аз жаргалтай болчихдог. Бие минь энэ газарт байх ч санаа бодол минь тэнгэр дээр хөөрөн нисэж, үүлэн дунд гүйлдэн хөгжилдөнө. Хамгийн анхны өглөө босоод хийдэг зүйл минь бол тэр бүхэл өдрийнхөө төлөвлөгөөг гаргах.

1. Өглөөний дасгал

2. Судалгааны ажлаа дуусгах

3. Номын сан орж, номоо буцаалгах.

5. Усанд орох

6. Аз жаргалаа битгий гээгээрэй!

Усандаа ороод гарч ирэхдээ амандаа дуу аялан, үсээ самнаж байтал гэнэт хаалга тогших нь сонсогдов. Хүчтэй мөртлөө бага зэрэг удаан. Ммм, хэн байж болох вэ?

Дурангаар харвал цагаан шаргал өнгийн малгай өмссөн франц маягийн сахлын засалттай нэгэн эр буюу байрны эзний сайн найз, СӨХ-ын дарга зогсож байлаа. Үг дуугүй хаалга тайлан СӨХ-ийн даргыг оруулж, цай хийж өгөв. Би ч аятайхан санагдах гээд “Сайн байна уу” хэмээн мэндэлтэл над руу хараад “Өглөөний мэнд, эртэч шувуухай минь. Юуны түрүүнд чам шиг ийм мундаг, даруухан, боловсон хүүхдэд би боломж олгомоор байгаа ч энэ удаад би тэвчихгүй нь. Байрны 5 сарын мөнгийг чинь би арай гэж аргалж байна. Байрны эзэн маань уурлаад байна шүү дээ! Одоо надад чиний мөнгөтэй мөнгөгүй хамаагүй. Байрныхаа мөнгийг төлж орхи. Үгүй бол өнөөдөр та хувцастай цүнхээ бариад автобус хүлээж зогсох нь байна шүү.” гэх нь тэр!

Түүний хэлсэн үгс толгой руу час хийтэл сүвлэн оров. Мэдээжийн хэрэг. Над шиг орлого багатай хүн 4 өрөө байранд амьдарна гэдэг чинь бараг л боломжгүй зүйл. Гэхдээ л. Ингээд гудамжинд гарч байгаа хэрэг үү?

Үгүй ээ. Болохгүй. Ямар нэгэн арга чарга байх л ёстой. Юу ч болсон би байраа аваад үлдэнэ! Хэдэн хоног гүрийж байж мөнгөө олоод өгчихнө!!

Би “Ах минь. Юу ч байсан хамаагүй бүгдийг чинь хийе. Гол нь л намайг битгий энэ байрнаас минь хөөгөөч. Таниас ингээд *Өвдөг сөхөрч суух* ингээд ч болтугай гуйя. Намайг өрөвдөөч дээ” гээд нэг драма тоглох аяны зүйл хийлээ. Мөн байж болох хамгийн өрөвдөлтэй царайгаа гаргасан юм. “Бурхан минь! Болдогсон бол надад мөнгө хайрлаач” гээд бүр солиороод эхэллээ. Гэтэл СӨХ-ын дарга дээрээс 20 төгрөг унагааснаа “Май----” гэх нь тэр.

Тэрээр намайг босгож зогсуулаад өөдөөсөө харуулан “Охин минь. Нэгт залуу хүн хөдөлмөрлөж байж л мөнгө олно. Хоёрт, энэ миний шийдэх асуудал биш. Би зүгээр л байрны эзнийх нь хэлсэн зүйлийг дамжуулж явна. Тиймээс өдрийн гурван цаг гэхэд байрны эзэн бид хоёр энд ирж байраа хүлээж авна. Тэгэх үед чи цүнхэндээ хувцас, хичээл ном бүх зүйлээ аваад бэлэн болсон зогсож байгаарай! Харамсалтай байна залуу хатагтай минь” гэчихээд “Цайгаар дайлсанд баярлалаа” гээд бүрх шаргал малгайгаа өмсөөд гараад одов.

Хаалга тас гээд хаагдах үед би буйдан дээрээ ГҮН ЦОЧРОЛд орсон хана гөлрөөд сууж байсан юм. Ёстой үгүй! Эд нарт хайрт байраа булаалгана гэж байхгүй. Юу билээ. Гурван цагт бүх юмаа аваад үүдэнд зогсож байх ёстой ч гэх шиг.

Тийм зүйл хэзээ ч болохгүй!

Хаалгаа бүр цоожлоод дуугүй суучихдаг юм билүү? Эсвэл хутга, буу есөн шидийн юм барьж зогсоод байрыг минь надад үлдээ, эсвэл би та нарыг бүгдийг чинь ална? Арай үгүй ээ!

Ямар ч байсан гэрийнхээ хана, шал, паар гэх мэтчилэн бүх зүйлсийг үнсэж, тэвэрч хайртай хэмээн хэлж, бараг л галзуурлынхаа эхний түвшин рүүгээ орж эхлэлээ. Зөөлөн хөвсгөр орон дээрээ сууж үсрээд, өгзөгөө баярлуулаад авав.

Мөн гал тогооныхоо бүх шүүгээ, шургуулгыг бүгдийг нь үнсэж, халуун дулаан тэврэлт өгсөн!

Хивсэн дээрээ хэвтээд хэсэг уйллаа. Энэ эд хэрэглсэлүүдтэйгээ хамт байхдаа ингэж хайрлаж, үнсэж байх минв яав даа! Эзэндээ гомдоод явж байгаа юм боловуу? Хэсэг галзуурч солиорч байгаад цаг хартал цагийн зүү 2:30 минутыг зааж байх нь тэр.

Гялсхан шиг хувцас, номнуудаа цүнхлээд хувцсаа өмсөн бусад үлдсэн тавилгуудаа хайр дүүрэн харцаар ширтэнэ. Та нараасаа салъя гэж салсангүй! Салаа замын эрхээр л саллаа даа.

Цуцуцу, би ч их тэнэг хүн байгаа биз? Гэтэл хаалга бас л тогших нь дуулдав. Чанга бөгөөд удаан. Дурангаар харах ч шаардлагагүй. Тэр хоёр энэрэлгүй хатуу сэтгэлт хөгшин өвгөчүүд л байгаа нь мэдээж. Үг дуугүй бас л хаалга тайллаа. Би анхнаасаа л мэдэж байсан юм. Харахаас ч дургүй хүрж байна, одоо намайг гар гээд л хөөнө дөө. Шийдлээ. Яг гар гэж хэлмэгч нүүр лүү аятайхан ДУНД ХУРУУ гаргачихаад зугтаж орхино. Юмыг яаж мэдэхэв, ардаа дунд хуруугаа бэлдээд барьж байя. Яг амаа нээнгүүт нь гаргана даа! Байрны эзэн надад “За, бүсгүй минь. Чамд татгалзахын аргагүй санал тавья. Чи энд үнэгүй сууршиж болохооо боллоо. Гэхдээ нэг болзолтойгоор.” гэв. Юун дунд хуруу, аажмаар гараа суллан, хацар минь интоор мэт ув улаан болчихсон, өөрийнхөө тэнэгт ямар их гайхсан гээч.

Байрны эзэн цаашаа хараад “Хүүхдүүдээ ороод ир!” гэх нь бүх бодлыг минь арчаад хаячихлаа.

Гэтэл та нар яасан гэж бодно!!!

Гаднаас 6-7 насны юмуу гэмээр 12 бяцхан жаалууд цувраад ороод ирэх нь тэр! Байрны эзэн СӨХ-ын дарга луу харахад СӨХ-ын дарга надад хандан “Чамайг бид энэ байрандаа ямар их хайртайг мэднэ! Тийм тул нэгэн сайхан зүйл хэлье. Чи байрандаа үнэгүй байж болно, дээрээс нь хоол чинь үнэгүй. Сар бүр хэрэглээний 2 сая төгрөг өгнө. Байрны эзний эхнэр асрамжийн газар ажиллуулдаг юм л даа. Гэвч 12 хон хүүхэд үлдчихсэн, дээрээс нь асрамжийн газрыг их дэлгүүр болгон өргөжүүлэх гэж байгаа юм. Харин чи эдгээр хүүхдүүдийг харж болно биз дээ?” хэмээгээд надруу мишээв.

Байрны эзэн, СӨХ-ын дарга, хажууд минь зогсоцгоож буй 12 жаахан хүүхдүүд! Эд нарын дунд толгой минь эргээд нүд анилдаад унаад өгөв!

-

-

-

-

- Хэсэг хугацааны дараа аажмаар нүдээ нээвэл тааз харагдлаа. Мөн буйдан дээрээ хэвтэж байв.

Ашгүй дээ! Зүүд байж! Гээд бостол гэнэт байрны эзний царай гарч ирээд,

“Зүүд бишээ охин минь. Ухаан алдаад уначихаар чинь хичнээн их айваа! За, гэрээ таалагдсан биз дээ?” гэв. .

Би ч бодож үзье. Зөвшөөрлөө гэвэл энэ хэдэн юмнуудтай шар махаа зулгааж амьдрах нь. Харин зөвшөөрөхгүй гэвэл гудамжинд гарах нь!

Надад өөр арга байхгүй нь шив! Шууд л зөвшөөрч орхилоо. Уйлмаар ч юм шиг! Инээж баясмаар ч юм шиг. Бүгдийг нь үсдээд хана мөргүүлчихмээр ч юм шиг.

Хамгийн сүүлд байрны эзэн миний гарын үсгийг гэрээн дээр зуруулаад 2 сая төгрөг үлдээчихээд гараад яваад өгөв.

Толгой минь хангалттай эргэж гүйцлээ. Яах вэ?

Гэтэл хажуунаас нэгэн дэлдэн чихтэй, бүлтгэр нүдтэй хүү нусаа татангаа, гарыг минь татаад “Эгч ээ? Бэкхён өмдөндөө шээчихлээ” гээд нэгэн хүү лүү заалаа. Гэтэл тэр хүү “Дамбо минь! Битгий худлаа яриад бай! Тэгвэл би эд нарт чамайг нусаа идсэн гэдгийг чинь хэлнэ шүү!” гээд дэлдэн хүү рүү заналхийлэн харав.