00.
"Without you, this dark night, this cold world. It's too hard for me."
Түүний үлдээсэн дурсамж.
Түүний байсан цаг хугацаа.
Түүний намайг гэсэн хайр.
Түүний бүхэн.
Санаж байна. Дэндүү их. Хайр дэндүү их өвтгөх юм. Хясах мэт. Надад байсан аз жаргалыг минь аваад явчих юм.
Түүнгүй хавар. Тэр минь яваад 15 хоног 12 цаг болж байна. Яаж мэдэж байна гэж үү? Түүнгүй байсан цаг хугацаа тамаас дор байсан учраас. Цаг хугацаа хором бүр н**шийн, тарчлаах мэт харгис хэрцгийгээр амьгүй биеийг минь хөдөлгөдөг учраас. Өдөр хоногийг нэгэн хэвийн дадал болсноороо ууж, татаж, тэгээд тасрана. Энэ түүнийг бага ч болов мартуулах ч би түүгээрээ үргэлж дутагдана.
Сэрүүлэг дуугарч цаг 9-г заана.
Нүдээ анин 3 тоолно.
1. Түүний төрх.
Түүний минь бурханд ч үл үзүүлмээр үзэсгэлэнт төрх. Жижигхэн нүүр. Жижигхэн нүд. Жижигхэн хамар. Жижигхэн уруул. Жижигхэн гэх тодотголтой миний охин. Түүний дөлгөөхөн инээмсэглэл. Хэнийг ч сөгдүүлэм. Миний дурласан инээмсэглэл. Миний бяцхан охин.
2. Түүний хоолой.
Сахиусан тэнгэртэй зүйрлэм. Үгүй ээ. Сахиусан тэнгэрээс ч илүү уянгалаг. Төгөлдөр хуурийн эгшиг босоо ятгын хослол мэт. Мансуурмаар. Миний дурласан хоолой. Миний танхил охин.
3. Түүний сэтгэл.
Номхон далай мэт уудам. Хүн бүхнийг энэрч чадах бурхдаас ч ариун цагаахан. Чөтгөрийг ч үл барам уучилж чадах нинжин сэтгэл. Миний дурласан сэтгэл. Миний хайртай охин.
Нүдээ нээгээд 3 тоолно.
1. Түүний намайг гэх хайр.
Хэзээд хэвээр байх ертөнц мөхсөн ч үл арилах хайр. Одоо ч хэвээрээ. Дэргэд минь. Гэхдээ түүний сэтгэл, бие нь бус сэтгэл нь дэргэд минь байна. Хэзээ ч арилахгүй гэдэг худал гэвэл. Ээлжээ хүлээх мэт. Түүний хайр.
2. Түүнийг гэх миний нулимс.
Тэр хүн. Түүний гэх бүхэн миний аз жаргал, шаналал минь. Аньсага даган чимээгүй урсана. Бүхий л хайр, өвдөлтийг багтаан урсах нулимсууд. Цуван асгарсаар хөвсгөр дэрэнд шингэнэ. Шаналж байна.
3. Түүнийг гэх миний хайр.
Эцэст нь би түүнд хайртай. Амьдралыг орхиод одсон миний сахиусан тэнгэр. Хэзээ ч гэж хэлэхгүй ч хувьрашгүй байх миний хайр. Нэг насны минь гэрэл гэгээ миний бүхэн намайг орхин одсон.
6 секунд.
Түүнийгээ дурсахад өглөөний сэрүүлэгний дараах 6 секунд хангалттай. Харин дараа нь дуусашгүй шаналалдаа эргэн орж агаарт замхрах утаа, шилэн хундаган дахь гашуун шингэний хамт нулимс минь эцэслэгдэнэ.
Алсыг ширтэн утаан дунд хоосрох над дээр гэнэтийн зочин ирж хаалгыг минь тогшлоо. Тайлах хүсэл тэр байтугай хэн гэдийг нь мэдэх хүсэл алга.
"Жиюн аа. Энэ бид байна. Хаалгаа тайлаач. Жиюн аа."
Хэн гэдгийг нь мэдчихлээ. Хүсээгүй юмсан. Гэвч надад сэтгэл хөдлөл алга. Надад юу ч алга. Намайг гэж тодорхойлох бүхэн байхгүй болчихоод байхад надад юу үлдэх юм. Харин би юу ч үлдэхгүй гэж хэлье. Үнэн юм хойно үгүйсгээд яах билээ дээ.
"Жиюн аа. Сүк ах нь байна. Гараад ирээч дээ. Ах нь бүх ажлыг чинь зохицуулчихсан. Сарын амралт. Гараад ирээ. Жиюн аа."
Ажил? Аан тийм шүү дээ. Би чинь Квон Жиюн. Хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн алдарт дуучин G-Dragon. Гэхдээ алдар нэр мөнгө байгаад яана гэж би түүнийгээ амьдруулж чадаагүй шүү дээ. Жаахан л хүлээсэн бол бид жаргалтай амьдрах байсан. Хүмүүст хэлж, хуримаа хийж, хүүхэдтэй болох. Бидний мөрөөдөл байсан. Дуу хөгжим л мөрөөдөл минь гэдэг байсан ч чи минь миний мөрөөдөл болсон. Гэтэл чи минь мөрөөдлөө ч биелүүлэлгүй явчихлаа шүү дээ. Гэхдээ гэр бүл болж жаргалтай амьдрах нь миний мөрөөдөл байсан бол чиний мөрөөдөл миний эмэгтэй байх байсан. Гэвч чи хэдийнэ миний эмэгтэй болчихсон шүү дээ. Хэн ч мэдэхгүй зөвхөн миний бидний мэдэх миний чиний тодотгол.
Квон Жиюны эхнэр Ким Хэри. Миний эмэгтэй. Миний сахиусан тэнгэр. Хэний ч мэдэхгүй миний эхнэр.
"Жиюн аа. Ах нь байна. Таби. Ядаж ахдаа хаалгаа тайлаач дээ. Гуйя. Энд маш олон хүн санаа нь зовж байна."
Миний ах. Цус холилдоогүй ч миний ах. Ах минь хэвээр дуусах хүн. Дэлхий хөмөрсөн ч миний дэргэд зогсох хүн. Хүүхэд шиг дэггүй инээж наргидаг ах минь. Дүүгээсээ болж санаа нь зовж байна. Хэр их бол? Хэриг алдсан миний шаналлаас их бол уу? Дүү нь шаналж байгаа учраас ах минь шаналж байгаа болов уу?
"Жиюн аа. Хаалгаа тайлаач дээ. Бид бүгд санаа зовоод үхэх нь байна. Эвдээд орохоос өмнө хаалгаа тайл. Дараа нь айлын гэр сүйтгэсэн гээд цагдаагийн газар очъё. Эсвэл зүгээр ахыгаа оруулчих өөр хэнийг ч биш намайг. Тэгэх үү? Жиюн аа."
Энэ удаа би тэвчихгүй бололтой. Тэднийг биш юм аа гэхэд түүнийг оруулж болох байх. Би түүний үгнээс зөрж байгаагүй шүү дээ.
Удаанаар буйдангаасаа босож хөлөө зөөж ядсаар хаалган дээр ирлээ. Тэгэхдээ би дахин эргэлзлээ. Үнэхээр оруулж болно гэж үү? Хэд эргэлзсэн ч санаа алдаад зүгээр л хаалгаа тайллаа. Эргээд удаанаар алхсаар дахин нэг тамхи аван хий хоосныг ширтэх ажлаа үргэлжлүүллээ. Удалгүй тэр орж ирсэн бололтой үүдэнд гутлаа тайлах нь сонстоно. Хэдий тэр орж ирсэн ч үүдэнд зогссоор байна. Учир нь хөлийн чимээ наашилсангүй. Магадгүй тэр хамгийн хайртай дүү нь ямар байдалтай байгааг хараад урам нь хугарсан байх. Нэлээд удсаны эцэст санаа алдан дэргэд минь ирж суулаа. Гэхдээ тэр юу ч ярилгүй нүдний минь өмнө үзэгдэх тамхинаас аван надтай адил хоосныг ширтэнэ.
Үнэндээ энд яриа өдөх хүн алга. Хэн хэн маань өөрийн цаг хугацаандаа хоосныг ширтэж тамхинаас хөөрөх утаанд мансууран сууна. Ингэж бид хэр ч удсан юм бүү мэд. Нар шингэх агшин нүдний минь буланд торно. Чимээгүйг эвдэн ахын дуунд цочиж орхилоо. Гэхдээ тэр мэдсэнгүй.
"Жиюн аа. 5 жилийн өмнө чи намайг 2 сар алга болсныг санаж байна уу? Тэр үед үнэндээ ийм зүйл болсон юм. Миний 3 жил хайрласан тэр эмэгтэй тэгээд 8 сар орхисон тэр эмэгтэй. Нэг л өдөр эмнэлгээс нас барсан гэсэн дуудлага ирсэн. Түүнээс салаад 8 сар болсон байхад шүү дээ. Гэтэл тэр хугацаанд би хэр их шаналсан гэж бодно. 3 жил хамтдаа жаргалтай хайрыг хуваалцсан байхад "Би чамаас залхаж байна." гэж хэлээд эргэж харалгүй явсан тэр эмэгтэй. Нэг л өдөр үхчихсэн. Ухаан жолоогүй эмнэлэг дээр очиход түүний мөс болтлоо хөрсөн бие, хатаж хөхөрсөн уруул, өнгөө алдсан түүний үзэсгэлэнтэй төрх л угтсан. Хэдийнэ 8 сар өгөрсөн байхад хөрөө ч үгүй байсан миний хайр бутран унах шиг болж дэлхий хөмрөөд ирсэн мэт л. Тэр минь Хэритэй адил гэр бүлгүй байсан. Би л зөвхөн түүний гэр бүл, гэр нь байсан юм."
Ахын минь ярих дургүй сэдэв. Гэтэл надаас болж ярилаа гэж үү? Зургийг нь л харж байсан тэр эмэгтэй. Ах үхсэн гэж хэлсэн болохоос яагаад гэдийг нь огт цухуйлгаж байгаагүй. Харин тэр одоо ярьж байна.
Санаа алдан, хоолой нь зангираад " Үнэндээ тэр минь жирэмсэн байсан юм билээ. Бидний хүүхэд. Бидний хайраас төрсөн хүүхэд. Миний анхны хүүхэд. Гэтэл тэр минь үүнийгээ хэлэх гэж маш баярлаж байхад нь түүнийг харанхуй бүчин авсан юм. Тэр минь зүрхний гажигтай болж таарсан. Хүүхдээ төрүүлж чадахгүй ч байж магадгүй байтал тэр минь өөрийнхөө амыг эс бодож хүүхдээ төрүүлнэ гэж шийдсэн юм билээ. Хамгийн тэнэг нь надад хэлж болох байтал "Чамаас залхаж байна." гэж хэлээд өөрийгөө бүр ч дордуулсан. Гэтэл би 8 сар хүүхэд минь ээжийнхээ хэвлийд оршин тогтнож байгааг ч мэдээгүй. Тэр бүү хэл хайртай эмэгтэй минь үхлийн ангал дээр оччихоод байхад ч мэдээгүй жаргалтай явж байсан би өөрийгөө ямар их үзэн ядаж байна гээч." Тэр ингэж хэлээд л уйлсан. Тэр олон жил тэвчиж байсан нулимсаа одоо л гаргаж байна уу гэлтэй асар их нулимсыг урсгасан. Хэзээ ч хэцүү байна гэж, шаналж байна гэж хэлж байгаагүй ах минь одоо яг л 5 настай хүүхэд шиг уйлж байна. Тэр нулимс дуслуулж би хоосныг бодож хэсэг хугацаа өнгөрсний эцэст тэр тайвширсан бололтой ширээн дээрээс хоёр тамхи аван нэгийг нь надад өгөөд ахин яриагаа үргэлжлүүллээ.
"Төрөх үеэрээ тэр минь өвчнөө дийлэлгүй хорвоог орхиж эмч нар хүүхдийг ээжээс нь гаргаж чадсан ч амьсгалаагүй гэсэн. Тэр минь бүлээн чигээрээ хорвоог орхиход охин минь ч цуг хорвоог орхисон. Сүүлчийн удаа түүндээ үгүй ээ тэдэндээ хайртай гэж хэлэх ёстой байсан юм. Тэднийхээ сүүлчийн хугацаанд нь хамт байх ёстой байсан юм. Би түүндээ юу хэлж чадаагүй. Хөрсөн биеийг нь тэвэрч амь нэхэж уйлахаас өөрийг хийгээгүй. Би тэднээ хайрлаж чадалгүй хайрыг мэдрүүлж чадалгүй явуулсан."
Тэрхэн хугацаанд би гацсан юм. Ах минь хүүхэдтэй байсан гэж үү? Хэзээ ч хэлж байгаагүй шүү дээ. Би өөртөө хайртай гэж хэлдэг ахад минь үнэндээ хэнээс илүү хайрладаг эмэгтэй амьдарч чадаагүй ч охинтой байсан байн шүү дээ.
"Гайхаж байгааг чинь мэдэж байна аа. Жиюн. Би та нарт хэзээ ч хэлж байгаагүй. Та нарт минь л хэцүү шүү дээ. Би та нарыгаа зовоохыг хүсэхгүй байна. Яагаад би чамд энэ бүхнийг хэлсэн бэ гэвэл. Дүү минь чи Хэригийн сүүлчийн хугацаанд нь хамт байж, түүнд юунаас ч илүү хайртай гэдгээ мэдрүүлж чадсан. Чи түүнийг хайрлаж халамжилж чадсан. Харин би чадаагүй шүү дээ. Тиймээс битгий шанал. Гуйя. Хэри тэнгэрээс хараад гомдож байгаа шүү. Тэр чамайг ийм байгааг хараад шаналах байсан. Ядаж хүн төрхөмдөө ороод шанал. Арай дээр байдаг юм."
Тиймээ түүний зөв байх. Ингээд байгаад байвал би эргэн тойрон дахь бүх хүнээ зовоох юм байна. Үүнээс илүү Хэри минь зовох байх. Би дэндүү муу хүн юм.
"Ахаа та бидэнд хэзээ ч бидэнд үнэнээ хэлж байгаагүй. Уйлмаар байвал тэвчиж, шаналж байсан ч тэвчиж, хэцүү байсан бүх үеүдээ тэвчиж юу болоогүй мэт жаргалтай инээж бас дэггүйтдэг. Хамгийн хөгшин ч хамгийн балчир нь мэт байдаг. Тийм байж өөртөө асар том нууцыг хадгалж байдаг. Дүүгийнхаа төлөө юу ч хийхээс буцдаггүйд баярлалаа ахаа. Өөрийнхөө зовлонг нууц биднийхийг хуваалцдагт баярлалаа. Харин санааг чинь зовоож байгаад уучлаарай." Ганц үг цухуйлгаагүй эцэс сүүлд нь миний хэлсэн хариулт миний чин сэтгэлийн үг байсан юм. Ахдаа тэврүүлээд энгэрт нь дахиад л уйлчихлаа. Ах ч бас уйлчихлаа. Хүчтэй мэт дүр эсгэж явдаг ах нь ямар их зовлон туулж явааг мэдээгүй байж.
Тэр шөнө бид маш удаан ярилцсан. Бүхэл шөнийн турш бүхнийг ярилцаж утаан дунд мансуурсан. Магадгүй хэзээ бид ингэж ярилцлаа? Хэзээ бид сэтгэлээ онгойлгож усан нүдэн гүнж шиг уйлж байлаа? Хэзээ? Хэзээ гэдэг асуултаар тодорхойлогдох олон зүйл бидэнд байна.
Сөүл хотод хэдийнээ наран мандаж. Жиюн болон Табид маш олон хүн санаа зовсон хэвээр байна. Тэдний юу ярилцсаныг тэд мэдэхгүй. Жиюныг эргээд хэвийн болоосой гэж хүсэн санаа чилээн зогсоно.
Сынри: "Тэяан суу л даа. Нүдний өмнө жирэлзээд байх юм."
Тэяан: "Тиймээ сууя. Холхилоо гээд юу хийх вэ дээ. Таби ахаас сураггүй юу?"
Дэсан: "Сураггүй ээ. Сынри чи захирал руу очооч."
Сынри: "Тэгье."
Тэяан: "Сынри гурвуулаа цуг явъя. Дэсан бос."
Гурван залуу өрөөг орхиж 4 давхарт байх захирлын өрөөнд ирлээ.
Захирал: "Өө та гурав ирвүү? Яаг та нарыг дуудах гэж байлаа."
Тэяан: "Ах холбогдсон уу?"
Захирал: "Үгүй ээ. Хоёулангаас нь сураг алга. Тэгээд санаа зовоод Жиюных руу явах гээд."
Дэсан: "Тэгье. Очихгүй бол тайван сууж чадахгүй юм байна. Хаалгыг нь эвдлээд ч хамаагүй оръё. Дараа нь засахаас хойш."
Сынри: "Тиймээ тэгье. Өөр арга алга."
Захирал: "Тэгвэл явцгаая."
Харин энэ үед Жиюны гэрт одоо л хүн амьдардаг болж байна уу гэлтэй цэвэрхэн болж, тэр ч усанд орж бага ч болов өөртөө санаа тавьлаа.
"Жиюн аа. Хоол болчлоо. Буугаад ир."
"За очлоо."
Сэтгэл арай дээрдсэн гэж би хэлмээр байна. Мэдээж Таби ахын ачаар. Би одоо л хүн төрхөндөө орж байна. Гэвч би Хэриг өөрөөсөө явуулж чадна гэдэгтээ итгэлгүй байна. Тиймээс түүний нөхөр гэж батлах бөгжийг хуруундаа зүүлээ. Үүнийг хэн эндээс салгаж чадна гэж бодохгүй байна. Бөгжөө зүүхэд л тэр минь дэргэд минь байгаа мэт санагдаж байна.
"Хоол яг болчлоо. Суу." Үргэлж санаа тавьдаг миний ах. Одоо төрснөөс ялгаагүй болж. Түүний санааг зовоохгүй гэсэндээ бага зэрэг инээлээ.
"Жиюн аа. Хэцүү гэдгийг нь мэдэж байна аа. Гэвч чи одоо түүнийг тавьж явуулах хэрэгтэй." Яагаад заавал тавьж явуул гээд байгаа юм бэ? Түүнийгээ явуулчихвал тэр минь ганцаардана шүү дээ. Энэ талаар дурсахгүйн тулд дурсахыг ч хүсэхгүй байгаа болохоор өөр зүйл ярихаар шийдлээ.
"Ахаа би эргээд ажлаа хийнэ ээ." Тэгж байж л ах намайг арай дээрдэж гэж бодно. Ядаж л захирал болон залуусын санаа амрах байх. Хэд хоног тэд хангалттай ядарсан. Өдөр бүр гэрийн гадаа хаалгаа тайлаач гэж хашихирна. Тэдний санааг зовоохгүй байх хэрэгтэй.
"Яагаад тэр вэ бага зэрэг амар л даа." Ахын санаа одоо болтол зовж байгаа гэж мэдсэн юмаа.
"Хүмүүс. Бусад хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тэд намайг яаж байгааг мэдэхгүй. Тиймээс зүгээр юм шиг л байя." Энэ үнэн шүү дээ. Бусад хүмүүс мэдэхгүй. Мэдвэл галзуурах байлгүй.
"Гэхдээ...зза хүссэнээ хийдээ." Ах сая юу хэлэх гэсэн юм бол? Гэхдээ ингэж байж дахиж ажлаа хийж байж л тэдний санаа зовохгүй.
Дин дон. Дин дон.
Би энэ хонхыг тун удахгүй үзэн ядаж магадгүй. Намайг хангалттай залхаалаа шүү дээ. Одоо бүр чихнээс ч гархаа байж байна.
"Ах нь онгойлгоё." Энэ магадгүй залуус байх эсвэл захирал.
"Жиюн аа. Бид ирлээ." Энэ аль нэг нь биш харин тэд бүгдээрээ байна.
"Сайн уу?" Үүнээс өөр юу хэлэх вэ дээ. Би хангалттай санааг нь зовоосон.
"Сайн муугийн наагуур л байна."
"Уучлаарай. Санааг тань зовоосонд. Би эргээд ажилдаа орж эргэн ирэлтдээ бэлдье. Цомгийн ажил ч дуусчихсан. Зураг авалт ч дуусч байгаа. Харин та хурдан эргэн эрэлтийн тов гарга." Тиймээ. Ингэх хэрэгтэй. Тэр намайг ажлаа хийхэд дуртай байдаг. Өвөр дээр минь суугаад ажиллаж дуустал минь хүлээнэ гээд өвөр дээр минь унтчихдаг байж билээ. Хийсэн дууг минь сонсоод ямар баяртай сонсдог гэж санана. Түүнийгээ өгүүлж байна.
"Ойлголоо. Энэ сарын сүүлээр эргэн ирэлт хийе. Чамд 2 долоо хоног байгаа шүү. Бүх юмыг бэлэн болго." Баярлалаа. Шахаж байгаад. Балчир наснаасаа хойш дэргэд нь байсан шүү дээ. Би түүний хүүхэд шиг нь л хүн. Намайг ойлгож байгаа байх.
"Ядах юмгүй ээ."
"Тэгвэл би явлаа. Энтертайнмент даяар бэлэн байдал зарлалаа."
Түүний харц, хоолойны өнгө нь худал хэлсэнгүй. Захирал үнэхээр л бэлэн байдал зарлах гэж байна. 2 долоо хоногийн дотор ажилчид бүх арын ажлыг зохицуулах ёстой. Цомгийг багадаа 2 сар хийдэг. Гэтэл бид бүр 2 долоо хоногийн дотор хийх гэж байна. Худал хүнд энэ бараг л 3-р дайн.
"Жиюн аа. Тоглож байгаа биз дээ. 2 сард ч амждаггүй эргэн ирэлтийг 2 долоо хоногт яаж тагтаах гээд байгаа юм."
"Хангалттай багтана. Бүх зүйл бэлэн болцон. Цомог ч гэсэн бэлэн. Энэ тийм ч зовох асуудал биш."
"Сынри зүгээр ээ. Жиюн хэлсэн л бол хийдэг хүн. Мэднэ биз дээ."
"Ойлголоо хён."
"Зза та нар явцгаа. Маргааш энт дээр эрт ирээрэй."
"Хөөж байгаа юм уу???"
"Явъя аа."
Тэднийг гарсаны дараа цонхон дээрээ очиж хэсэг зогслоо. Түүнийгээ энгэрт минь тэврүүлсэн байгаагаар дурслаа. Одоо тэр минь үнэхээр дурсамж боллоо гэж үү? Итгэлгүй байна. Итгэж чадахгүй байна. Өмнө минь инээмсэглэдэг байсан тэр төрх зураг болсонд итгэхгүй итгэхийг ч хүсэхгүй байна.
Миний бяцхан охин. Миний танхил охин. Би түүнийгээ санаж байна. Түүний минь орон зай энэ гэрт одоо ч хэвээрээ түүнийг минь тэд байхгүй болсон мэт үзэх юм. Тэгэх бүрийд нь би хэдэн хэсэг тасар татан хаямаар, түүнийгээ энд оршин байгааг баталмаар. Харин тэр минь одоо ч дэргэд минь байна шүү дээ.
Дахин нэг янжуур гарт минь байна. Улаан цог нь наашилсаар нүдний минь өмнө бүтэн цагаан бие нь саарал ширхэг үнс болон асгарана. Үүний дараах нь одоо ч агаарт хөвөх мансуурлын таашаал. Харин тэр минь яг л хурьцлын дараах янжуур мэт. Мэдрэмж бүрийн тайвшрал. Харин одоо түүнийг минь орлох биет энэ өвсөн эднээс өөр зүйл алга юм байна.
Түүнгүйгээр өнгөрүүлсэн 16 хоног 18 цаг. Там шиг байна.
Түүний үлдээсэн дурсамж.
Түүний байсан цаг хугацаа.
Түүний намайг гэсэн хайр.
Түүний бүхэн.
Өвтгөж байна.