Never Forever Rain

Summary

Зүгээр л түүнийг хайрласныхаа төлөө ингэж шаналах ёстой юм бол би бүх шаналалыг инээмсэглэн ууя Зөвхөн түүнийг л хамгаалахын төлөө ингэж өвдөх ёстой юм бол би бүх өвдөлтийг дуртайяа идье

Status
Ongoing
Chapters
1
Rating
n/a
Age Rating
13+

1. He

Хотоос зайдуухан захын гэмээр дүүрэгт том хашаа босгосон авч тэг голд нь жижигхэн нэг давхар хүрэн байшин тодхон харагдана. Яагаад ч юм уг байшинг харсан хэнд ч хүйтэн мэдрэмж төрж, жийрхэж эхэлдэг ч газар доорх аймшигтай үйл явдлыг зөвхөн гуч хүрэхтэй үгүй тооны хүн мэдэх нь нэг бодлын харамсмаар бас нөгөөтэйгүүр ийм новшийн зүйлийг олон хүн мэдэхгүй байгаа нь баярламаар ч юм шиг. Намайг хэн болоод үүнийг ийм сайн мэдэх юм шиг яриад байгаад гайхаж байна уу? Удахгүй мэднээ, жоохон л хүлээчих.

Шөнийн 2 цагт тэр дунд зэргийн суудлын тэрэг бололтой машин унан хашаанд орж ирэв. Нэг их олигтой зүйл байхгүй ч гэлээ хашааны эргэн тойрны 30 метр газарт битүү камер тавин тоногжуулж автомат хамгаалалт суурилуулсан нь гайхмаар шүү.

Хашааны том төмөр хаалга өөрөө онгойн хаагдсаар машин хашаанд орж ирэв. Жижигхэн хүрэн байшингийн грашинд орж ирэхэд дотроос нь тэр залуу буугаад машины арын хэсгээсээ ухаангүй хэвтэх битүү олсоор хүлсэн өөр нэгэн залууг гаргаж ирэв.

~Намжүүн~

Энэ тэр новшийн төгсгөлийн эхлэл байсан юм. Тийм ээ, Алисег авчирсан минь алдаа биш. Түүнийг авчирсан нь л миний алдаа байсан юм.

~Алисе~

Зүгээр л түүнийг хайрласныхаа төлөө ингэж шаналах ёстой юм бол би бүх шаналалыг инээмсэглэн ууя

Зөвхөн түүнийг л хамгаалахын төлөө ингэж өвдөх ёстой юм бол би бүх өвдөлтийг дуртайяа идье

Магадгүй энэ хайрын төлөөс байх

Түүнтэйгээ хөөцөлдөн намрын ойд чанга гэгч нь инээлдэх дүр зураг буув. Зүүд гэдгийг нь мэдэж байгаа ч гэлээ сэрээхийг огт хүссэнгүй. Ялангуяа хаяадаа зүүдэлдэг миний хувьд энэ шагнал мэт санагдана. Гэтэл хаанаас ч юм хуй салхи хуйлран гарч ирээд намайг сорон авч одов.


Хүчтэйгээр амьсгаадан сэрлээ. Өглөө бүр намайг наран авхай аз жаргалтайяа сэрээж аз жаргалыг минь үгүй хийсэн дахиад л нэг өглөө.

Зарим нь амьтан болж зэрлэгшиж, мөн зарим нь хагас зомби болон хувирсан эзэнтэй зоорийн өрөөнүүдээр тусгай маск зүүгээд хоол шиг зүйл тараан алхахдаа тэдэнд хэдийн дасчихсанаа сая л ухаарав. Яагаад ч юм анх аймшигтай санагддаг байсан энэ хүн гэхэд хэтэрхий хачин амьтдаас илүү Ким Намжүүн гэх залуугаас айж байна.

Өдөрт хэд хувирдаг болохыг нь би мэдэхгүй ээ. Гэнэт л хувирчихдаг хаврийн тэнгэр шиг ааштай амьтан. Сэтгэцийн өвчтэй новш гэдгийг нь л би мэднэ. Одоо хамгийн цаад талын 4хөн өрөөнд аягатай зүйлээ тараачихвал болох нь тэр.

Намайг хорьдог араатны нялуун хоолой араас минь дуулдав.

"Хайрт минь, чи заавал ингэх шаардлагагүй шүү дээ, үйлчлэгчид үүнийг чинь хийчихнэ, яагаад ийм хэрэггүй зүйл хийхийнхээ оронд надтай болзоонд явж болохгүй гэж?"

Алисе: "Үгүй"

Намжүүн: "Яагаад"

Алисе: "Би чамд хайргүй"

Намжүүн: "Гэхдээ болж болно шүү дээ" гэсээр араас минь тэврэн авлаа.

Би юунд хамгийн дургүй гээч, миний биед зөвшөөрөлгүй хүрэхэд. Тэр байсан бол хамаагүй ч гэлээ энэ л лав биш.

Түүний намайг тэврэх гарыг түлхэн "Надад хүрэхээ боль" хэмээн ууртай хэлэхэд "Энэ бол чиний л асуудал" гэсээр улам л хүзүүнд минь шигдэнэ.

Намжүүн: "Би чиний хараал идсэн үнэрэнд хайртай, яг л хар тамхи шиг" хэмээн улам л шигдэхэд хамгийн цаад талын өрөөнөөс миний хэзээ ч мартаж чадахгүй хоолой: "хөөе хөгийн амьтан минь намайг сулла" гэхэд би зөвхөн өөртөө сонсогдох төдийхнөөр: "Юнги" хэмээн бувтнав.