Дэнгийн эрвээхэй
Share with your friends
Customize readability

Дэнгийн эрвээхэй

mose moonoo

All Rights Reserved ©

Summary

Дэнгийн эрвээхэйн гэрэлд тэмүүлэх хүсэл хэзээ ч унтрахгүй, мөхөхгүй. Харин гэрэл юу боддог бол...

Status
7yrs ago
Chapters
3
Rating
n/a
Age Rating
18+

Эрвээхэйн үүр

Татах тамхиныхаа утаанд бүчүүлж зам дагуух ягаан гэрэл дунд ойрд мэдрэгдээгүй жихүүн шөнөөр хатаж гандсан биеэ, энэрэл гээчийг умартсан сэтгэлээ дэвтээхээр алхах тусам улам тодрох тэр газар луу би алхаж явна.

Хурц тод ягаан гэрлээр хөтлөгдөн явах зуур гэрэлд бөөгнөрөх дэнгийн эрвээхэйнүүд байгалийн л үзэгдэл мэт энгийн үзэгдэвч цаанаа л нэг жихүүдэс хүргэнэ.

Урсан өнгөрөх энэ бүхнийг үзээд "Эрвээхэйн үүр" лүү зүглэх бодол, дур хүсэл минь сарнин алга болоход аль хэдийн өнөөх газрын үүдэнд ирсэн байв.

Үүд хавиар эргэлдэх будаг шунх нь дэндсэн, хямдхан эмэгтэйчүүдийг сая л анзаарч бараг тэднээс мултрах гэсэндээ дотогши нэвтрэв. Хаалгач хийх бадриун, том биетэй, хар нүдний шил бүхий залуугийн дэргэдүүр гарч, маш удаан, бараг мартагдах шахсан хуучны танил өрөө тасалгаа сэтгэлд дотно санагдана.

-Сул өрөө бий юу?

-Байгаа, 5 дугаар өрөө.

"Эрвээхэйн үүр"-ний танилцуулгыг эргүүлэн суухад түүн дээрх нэгэн эмэгтэй бусдаасаа илт ялгаран нүдэнд тусна. Иймэрхүү газруудын эмэгтэйчүүл жинхэнэ нэрээ нууцлах ба нүднээ туссан түүний оноолт нэр "Дэнгийн эрвээхэй".

Чухам яагаад тэр эмэгтэйд ингэтлээ татагдсан нь магад ирэх замдаа бодсон бодлынх биз.

-Үйлчлэгч ээ, Дэнгийн эрвээхэй гэх эмэгтэйг дөрвөн хундага Текилатай нааш нь оруулчих.

Үйлчлэгч эмэгтэй ойлголоо гэх шиг толгойгоо нэг дохин гарч одов. Төд удалгүй зурган дээрхи эмэгтэй хаалга онгойлгон тавцантай дөрвөн хундага Текилагаа ширээн дээр тавиад дэргэд ирэн суулаа. Ширээн дээрхи эхний хундагыг хөнтөрч орхиод ээлжит хундагаа Дэнгийн эрвээхэй лүү сунгахад, сурмаг бус болхи хөдөлгөөнөөр асгах шахам цалгиулах авч, түүнийг гэх гэнэтийн цочмог дур хүслийг унтраасангүй. Харин ч эсэргээрээ хундага Текила мэт халгиулж, цалгиулан байх аж. Гартаа барьсан хундагаа ширээн дээр тавих дариуд нь дотор хүслээ барьж ядахдаа Текилаг амандаа дүүргэн, Дэнгийн эрвээхэйн урууланд хормын дотор цутгана. Амны завсар заагаар шүүрэх Текила болоод түүний цочроо тод мэдрэгдэнэ. Нүдээ аничихсан тул ямар царай гаргасанг тааж хэлэх хэцүү ч тэр бид хоёр ам амандаа орсон согтууруулах ундааг хуваан залгилах нь хэн хэндээ найр тависны илрэл мэт.

Гэнэтхэн тэр хэлээ амнаас минь салгаж намайг түлхэн өөрөөсөө холдуулав.

-Зөөлөн хандаарай.

Түүний болор тунгалаг харц намайг ширтэх нь үгээр хэлэхийн аргагүй үзэгдэхэд бие минь ямар ч удирдлагагүй алгуурхнаар түүний хацрыг илбэн цаашлаад чихнийх нь урд унжих үсийг ар луу нь жигд хэмнэлээр оруулж уруулаа урууланд нь шүргэх төдийд өмнөхөөсөө өөр мэдрэмжийг олж аван яг л тогтуун усанд ганц дусал шумбан орох мэт болов. Дэнгийн эрвээхэйг ор луу түлхэн бүр гүн рүү шумбах үед өнөөх ганц дусал сүргээ дагуулан тогтуун усанд хэдэн мянгаараа нэвчин тогтуун сэтгэлд ул мөрөө үлдээн уусан нэгдэнэ.

Газарт унасан бороон дуслууд шалбааг болон тогтож, түүн дээр гудамжны гэрлүүд ойн тусч, гэрэлд бужигналдах дэнгийн эрвээхэйнүүдийг бодогдуулна. Эрвээхэйн үүрнээс гарахдаа тэр шалбаагийг дайраад гарсан минь магад Дэнгийн эрвээхэйн гийнах хоолой сэтгэлийн мухарт оч бадраан орогнох гэрэл гэгээгээ асаасных болов уу.

Next Chapter

Let mose moonoo know what you thought about this chapter!

Further Recommendations

The Alpha's Exiled Mate (ON HOLD)

Catherineb83: Story good just would have liked her not to wear a mask

Read Now
Fated to My Ex- Best Friend [Moving to Galatea]

angelamohamed185: What is not to like? The characters are strong, likeable and real. The story is heartwarming. The quality of the writing is excellent, for which I am truly grateful. Great author. More please.

Read Now
Bear Shifter Secrets

tatianne Ingrid: Adorei cada capitulo! parabens

Read Now
Welded Shut

user-za6B61FpQY: Even though there are serious topics addressed in this story, the relationship brewing is very sweet.

Read Now
Nothing Between Us

Elizabeth: It is engaging and entertaining.

Read Now
Ruthless Lord

susiebear2012: Realy enjoyed this so looking forward to more.great story line hope they can achieve getting away from the kings burden. Truly amazing well written well done.

Read Now
Bloodlines

Read4Free16: Fantastic development of characters and story line

Read Now
Light at the End of the Track

Sonya: This was a lovely gripping and emotional storywith a brilliant ending

Read Now
Hit and Run

ZaraPearl: I truly love the story, very intersting and lovely.Sebastian is a great character and yoda ..., all of it , though I expected more at the endingi5 would've been great

Read Now