Part1
"Жонгүг чи ядаж намайг орж ирэхэд эднийгээ нуучихаж болдоггүй юм уу??"
"Тэгж яах юм??"
"Бурхан чамд бүх зүйлийг төгс заяасан ч ичих булчирхай заяагаагүй бололтой би чамайг ичдэг ч болоосой гэж үргэлж боддог"
"Ичих ээ?? Чиний хажууд лав биш шүү. Чамаас би хэзээ ч ичихгүй хонгор минь!!"
Түүний хэлсэн энэ айхтар хариултын дараа бидний яриа дуусгавар болсон юм. Тэр зүгээр л намайг орж ирэхэд энэ хэдэн том хүний сэтгүүлээ далд хийчихэж байгаасай л гэж хүссэн байтал харин ч төсөөлөөгүй хариултаа аваад дуусах шив. Жонгүг цамцаа тайлж шидчихээд том ор луугаа орон надруу муухай харлаа.
"Мижон хонгор минь би даараад байна хурдан хэвтээч дээ"
Тэр ийн хэлчихээд муухай харахаа болин хошуугаа унжуулах бол би найз залуугийнхаа хэлсэн үгсийг ахин дахин бодсоор жонгүгийн хажуугаар орон хэвтэв. Тэр намайг хэвтсэн даруйд л бүхэл биеэрээ ороон тэврэхэд би түүний хүйтэн арьсанд хайрагдах шиг л болно. Би жонгүгт хэлэх эсэхдээ эргэлзэн удаан бодсоны эцэст зориг гаргахаар шийдсэн юм.
"Жонгүг манай найз залуу биднийг дотно байхад дургүйгээ надад хэлсэн, бид хэтэрхий их хугацааг хамт өнгөрөөдөг гэж уурлаж байсан"
Эргэлзэж эргэлзэж түүнд ийм зүйлс хэлснийхээ дараа би хариултыг нь бараг л төсөөлж байв. Жонгүг нүүрээ хүзүүнд минь наан жигд амьсгалах бол түүний халуун амьсгал намайг гижигдэх аятай хачин мэдрэмж төрүүлнэ. Унтчихаж, аргагүй ээ намайг тэвэрчихээд хормын дотор л унтчихдаг хүн шүү дээ. Би ч олон зүйл бодохыг хүссэнгүй жонгүгийн дээгүүр хөнжил бүтээн тавьчихаад эргүүлж тэврэн нүдээ анилаа.
"Сэрээрэй хонгор минь, хичээлээсээ хоцрох нь"
Нойрон дунд минь хэн нэгний ийн шивнэх хоолой гарч удалгүй нүүр нүдгүй үнсэлт ирж эхлэх нь тэр. Би ч нойроо харамлан хөнжлөө толгой дээгүүрээ давуулаад хэвтээд өглөө. Энэ удаа би орноосоо хөндийрч хэн нэгний хатуу цээжинд наалдахдаа арай ядан нүдээ нээсэн юм. Жонгүгийн нүдийг нь хаасан урт буржгар үс тэрний ардаас цухуйх хөөрхөн хамар харагдана. Тэр намайг харчихаад жижигхэн урууландаа инээмсэглэл тодруулан

"Яг одоо босохгүй бол ус руу хамт аваад орчихно шүү"
Гэх заналтай агаад тоглоомтой хоолойгоороо миний нойрыг бүрэн сэргээчихэв. Би жонгүгийн цээжинд наалдан тэврээд
"Жонгүг өчигдөр бид чамаас болоод их оройтож унтсан, өнөөдөр зүгээр л хичээлээ тасалцгаая"
Ингэж хэлтэл тэрний цээж чичрэн инээж эхэллээ.
Удалгүй тэр намайг тэвэрсэн чигтээ явсаар угаалгын өрөө орж
"Би сануулсан шүү!! чи босох хэрэгтэй байсан юм"
Гэчихээд намайг өргөсөн чигтээ том банн руу яваад орчих нь тэр.
Би мэдэж байсан ч бараг хүйтэн шахуу усанд хувцастай орсондоо цочин хурдхан уснаас бослоо.
Жонгүг бэлхүүснээс минь доошоо татан өөрийнхөө урд суулгаад араас минь тэвэрч
"Хамт ингээд усанд ороогүй бүтэн жил болчихож би далим гарвал л цуг орчихмоор санагдаад байдаг байсан юм"
Гэчихээд халуун цээжиндээ наав. Миний нүүрэнд өөрийн эрхгүй мишээл тодрон нүдээ аниж цээжийг нь налан хэвтэхэд үргэлж л түүнээс мэдэрдэг амар амгалангаа мэдэрнэ. Бидний энэ хэтэрхий дотно гэмээр харилцаа үргэлжлээд арван дөрвөн жил өнгөрч. Хэтэрхий нандин, сэтгэл хөдлөм дурсамжаар дүүрэн арван дөрвөн жил. Би түүний том энгэрт улам л наалдан
"Жонгүг одоо гарахгүй бол чи ханиад хүрэх нь амархан ханиад хүрдэг байж яах гэж хүйтэн ус хийсэн юм"
"Хүйтэн усанд орвол чи даараад надад илүү ойртоно гэж бодоод л"
Түүний энэ хэдхэн тоомжиргүй үгэнд би нүүр дүүрэн инээсээр
"Тэгвэл одоо уснаасаа гарцгаая"
гэж хэлээд түрүүлэн бослоо. Жонгүг угаалгын өрөөнд хувцасаа солихоор үлдсэн бол би түүний өрөөнд орон шүүгээг нь онгойлгов. Миний хувцаснууд түүний шүүгээний талыг нь дүүргэх бол үлдсэн нь жонгүгийн өөрийнх нь хувцас байх аж. Би бараг л энд амьдардаг гэхэд буруудахгүй. Үргэлж л хамт унтана, хамт хооллоно, хамт хичээлдээ явна яг л хосууд шиг гэхдээ хэн хэнд минь нэгнээ сонирхох, гэр бүлээс илүүтэйгээр харах хүсэл байдаггүй тул энэ тийм ч их сүртэй зүйл биш юм.
Би жонгүгийн том цамц бэлтгэлийн өмдийг нь өмсчихөөд орон дээр тэрийн хэвтлээ.
"Гаж донтон!! Үргэлж л миний хувцсыг өмсчихөөд үнэрлэж байх юм, эсвэл намайг хүсээд байдаг юм уу?"
"Больж үз жонгүг, Би чамтай хэзээ ч унтахгүй иймэрхүү хэрэггүй зүйлс асуухаасаа ичдэггүй хэрэг үү?"
Жонгүгийн том цамцны хоёр ханцуйгаар нүүрээ дарж уушгиа дүүртэл түүний мансуурам амтлаг үнэрээр амьсгалж байхад жонгүг ахиад л хачин зүйлсээ ярьж эхэлсэн юм, ичдэг ч болоосой.
Харин жонгүг хажууд ирж хэвтэн инээж байгаа бололтой ор чичиртэл инээнэ.
"Чи надтай өдөр болгон унтдаг шүү дээ бас би чамд үргэлж хэлдэг, Би хэзээ ч чамаас ичихгүй хонгор минь! Ганц үнэн гэвэл чи бол гаж донтон миний үнэр чамайг байж ядуулдаг гэлэгт итгэлтэй байна"
"Жонгүг би хэзээ ч чамайг хүсэхгүй гэхдээ Чиний үнэр!! Энэ яг л мансууруулах бодис аль эсвэл хар тамхи шиг үргэлж сэтгэл ханамж амар тайванг надад мэдрүүлдэг юм"
Миний чин сэтгэлийн энэ хариулт жонгүгийн хэлэх гэсэн тоглоомтой үгсийг буцаан залгиулсан бололтой тэр ахиж юм хэлсэнгүй.
Хэн нэгний гар намайг хөлгүй их амар амгалангийн далайгаас татаж бодит ертөнцөд авчирахад би хэсэгхэн хугацаанд түүний зөөлөн тансаг үнэрэнд мансуурж орхисноо мэдлээ. Жонгүг намайг хөтөлсөөр хоолны ширээнд ирж суулган
"Чамайг сая миний үнэрэнд тайвширан унтаж байхад чинь хийсэн юм"
Гэсээр өндөг шарсан зайдас урд минь тавиад өөрөө ч хооллож эхлэв. Бидний өглөөний цай уулт тийм ч удаан үргэлжлээгүй тул үлдсэн өдрийн хагаст юу хийхээ мэдэхгүй дэмий л залхууран хэвтэнэ. Жонгүг нэг гараа надад дэрлүүлж нөгөө гараараа үсийг минь оролдонгоо санаа алдлаа.
"Өнөөдөр хийх юмгүй байж хэрэггүй л хичээлээ тасаллаа, ядаж очоод жэин багш яаж сээтэн хаяхыг нь харж баясах байсан юм"
Би түүний утгагүй үгсэд нь инээх аядан
"Тэр өнөөдөр танай ангид орно гээд их л задгай хувцас өмссөн байгаа гэхдээ чамайг байхгүйг мэдээд их л сэтгэлээр унах байх даа"
"Би жэин багшийг хошуугаа унжуулж байгааг нь төсөөлж байна"
Жонгүгийн энэ үгсийн дараа бид чанга инээлдэцгээлээ. Түүний араас гүйгээд байдаг ядаргаатай тэр багшид би их дургүй. Үргэлж л хөөрхөн царайгаа жонгүгт харуулах гэж завсарлагаан болгоноор санаандгүй таарж байгаа царайлна. Гоё биендээ таарсан хувцас өмсөж чадахгүй байнга бариу богино даашинз өмсөнө тэнэг хүүхэн. Ингэхэд түүний хөөрхөн царай гоё биенд би яагаад уурлаад байгаа юм надад ямарч хамаагүй юмсан. Дотроос минь яагаад ч юм бухимдуулах тэр мэдрэмжийг би үгүйсгэхийг оролдож байлаа.
Бид хоёр кино үзэж, тэврэлдэж хэвтсээр өдрийн хоёр цаг болоход би бэлтгэлдээ явах болсноор хоёр биенээсээ сая нэг салав. Жонгүг намайг машинаараа хүргэж өгөхөөр хамтдаа гэрээсээ гарж байхад гэнэтхэн
"Жонгүг бие чинь зүгээр үү? Хичээлдээ ирээгүй болохоор их санаа зовлоо"
Гэх хамгийн дургүй хүрэм нарийн хоолой гарсаар өнөөх наалдамхай эмэгтэй жонгүгийн хажууд очин биеийг нь эргүүлж тойруулан харна. Жонгүг инээсээр жэин багшид зүгээр байгаагаа харуулан эгдүүтэй зан гаргах бол би хажууд нь яг л харь гаригийн хүн эсвэл сүнс шиг үл тоогдож байв. Жэин чамайг хараал идээсэй. Жэин багш жонгүгийг эрхлүүлж байснаа сая л намайг анзаарсан бололтой нүдээ бүлтийлгэн харснаа
"Хөөх Мижон чи энд юу хийж байгаа юм сая байсан юм уу? Харсангүй"
Гэж эгдүүтэй хоолойгоор асууж харин өдсөн янзтай надруу харсан юм. Миний гал авалзах мэт түргэн уур намайг дотроос минь шатааж түүнийг яг одоо саваад хаячихмаар санагдана. Муу ч гэсэн жүдогоор хичээллэдэг болохоор иймэрхүү нялцганасан юмнуудыг газартай нь савчихтайгаа шүү! Жонгүг түүнд эелдэг хандаж байгаа юм шиг жүжиглэж байна, түүнтэй хамт арван дөрвөн жил цуг амьдарсан хүний хувьд үүн шиг жүжиглэлтийг хараад л мэддэг. Би ч худал инээсээр тэр хоёрыг бие биендээ эрхэлж байхыг удаан харж тэсэлгүй автобусаар ч хамаагүй бэлтгэл рүүгээ явахаар тэндээс хурдхан холдлоо. Заваан юм! Иймэрхүү хоёр талын жүжиглэлт хэнд хэрэгтэй гэж өөрийнхөөрөө байх нь хамаагүй амьд харилцаа үүсгэнэ.
Автобусны буудал хүртэл би маш удаан алхсан юм учир нь жонгүгийг араас хүрээд ирнэ гэж итгэсэн ч тэр ирсэнгүй. Намайг хүртэл үл тоогоод жэин багштай сайхан байгаа бололтой. Үнэндээ сэтгэл минь гомдол гээч зүйлийг тээж байсан юм би жонгүгийн хувьд өөрийгөө хамгийн эрхэм, нэгт тавигдах эмэгтэй гэж бодож байсан ч үгүй бололтой...
Өнөөх гомдол гэх зүйл сэтгэлээс минь гадагшлахдаа нулимс болж би жонгүгийг дотроо хараасаар автобусны буудал дээр цурхиран уйлна. Би түүний хувьд эрхэм хүн нь ч гэлээ бусад бүсгүйчүүдийнх нь хажууд танихгүй хүн нь болж байгаадаа уур хүрж байна... Өвдөж байна...
A/n:Жон туулайн урт үснээс болоод хамаг сэтгэл хөдлөл дээд цэгээсээ халиад энэ бичвэрийг эхүүлсэн юмаа
::Hijeon ГЭХ ЭНЭ ХҮНИЙ ҮХЛИЙН ШАЛТГААН ЖОНГҮГИЙН УРТ ҮС ШҮҮ!!