-1-
Сурсан зангаараа өглөө эрт босоод Чэнлэ ахыг гэрээсээ гарч ирэхийг нь харуулдан цонхоороо харна.
Ээж мөрөн дээр минь товшин: Хүүе Мису минь ээ? Гэж дуудахад нь би бага зэрэг цочин: Яасан? Гэхэд ээж цонхоор хараад: Хэнийг хараад зогсоо юм? Гэв.
Би юу гэж хэлэхээ мэдэхгүй балмагдан үсээрээ оролдож: Би зүгээр л цонхоор... гээд дуу минь цаашаа орчхов.
Ээж цүнхийг минь үүрүүлэн үсийг минь янзлаад: За баяртай. Залгаарай Мису! Гэсээр намайг үдэн гаргав.
Миний ахлах сургуулийн анхны жил. Одоогоор хичээл эхлээд 3 дахь долоо хоног эхлэж байгаа юм.
:Баяртай! (Хэвтээ үсгээр Хятадаар ярьж буйг төлөөлүүлсэн болно) гэж чангаар хажуу айлаас минь нэгэн хөвгүүн гарч ирлээ. Энэ чанга дууны эзэн бол миний 2 жил сайн байсан дээд ангийн маань ах Жон Чэнлэ.
Түүнийг би анх урлагийн үзлэг дээр тэр сайхан уянгалаг хоолойгоороо дуулж байхыг нь хараад л дурласан. Үнэн шүү тэр ямар ч хүнийг шууд л дурлуулахаар дуулж байсан.
Би үнэнийг л хэлье. Тэр бол миний хамгийн анхны сайнаас илүү болсон хүн. Нэг үгээр хайртай болсон гэх юм уу?
Ингээд Чэнлэ ах миний урд гаран алхсан юм. Гэхдээ тэр машинаар явдаг. Учир нь түүний аав бага зэрэг баян тиймээс тэр хувийн машинаар хүргүүлдэг гэх үү дээ.
Би бол сургууль руугаа нийтийн унаагаар явна. Автобусны буудал руу гүйхгүй бол би хоцрох нь.
Хамгийн хурднаараа гүйн буудал дээр ирэхэд ангийн маань хамт явдаг охин намайг хүлээж байв.
Жиёон муухай царайлан: Чи чинь яасан уддаг юм бэ? Бас Чэнлэ ахыг хүлээгээ юу? Тэр чинь машинаар явдаг чи өөрийгөө автобусаар явдаг гэдгийг санаж байгаач! Гэж надад залхсан аятай хэлчхээд гараас минь барин автобус руу гүйлээ.
Сургууль руу орохоор явж байхад Жиёон нөгөө ангийн нэг охин руу гүйгээд явчихлаа.
Яахав ингээд орхиж л байдаг юм. Мөн би автобусаар ирэхэд яг Чэнлэ ах ирж таардаг юм.
Би гараараа даллан: Чэнлээ ахаа! Өглөөний мэнд гэхэд тэр над руу харан: Өглөөний мэнд. Гэв.
Би үнэхээр 2 дахь жилдээ түүнийг харж явж байж арай ч мэнд ч мэдэхгүй явах хүн биш шүү.
Ангид орж ирээд сууж байтал араас минь жинхэнэ зүрхний минь анд орж ирлээ. Би: Өглөөний мэнд юу байна даа. Гэхэд тэр муухай царайлан: Ёооё аятайхан юм лав алга. Сарын тэмдэг. Гэж хэлэхэд нь би чимээгүй болов.
Яахав түүний сарын тэмдэг нь ирэхээр тэр жаахан ууртай болчихдог юм.
Өдрийн хичээл бага зэрэг уйтгартай өнгөрч арай гэж цайны цаг болов.
Би Жинжүг дагуулж гаръя гэсэн ч тэр угаасаа гарахгүй учраас өөрөө захиагаа барьсаар гарав.
Чэнлэ ахыг яг шатны урд хүлээж байлаа. Тэр ангиасаа гарч ирээд намайг зөрөх гэхэд нь би түүний урд зогсоод: Чэнлэ ахаа. Май үүнийг таньд. Гэхэд тэр нүдээ эргэлдүүлэн: Мису энэ долоо хоногт хэддэх нь болж байна аа? Би чамд хэлсэн шдээ. Би өөр хүнд сайн гэж. Хэмээн учир нь ойлгогдохгүй үгсээ хэлчхээд намайг зөрөн явлаа.
За ингээд хэддэх нь юм бүү мэд дахиад л хаягдчихлаа. Тэр намайг ингэж захиа өгөх бүрт өөдөөс юу гээд байгаа нь мэдэгдэхгүй Хятадаар юм хэлчхээд яваад өгдөг. Тийм болохоор хятад хэл суръя гэж бодсон ч хичнээн Чэнлэ ахын төлөө байсан ч тэр хэлийг бол насандаа сурахгүй юм билээ. Тиймээс зүгээр орхисон.
Би өмнө нь ер нь олон хүнд сайн байж үзээгүй. Хоёр эсвэл гурван хүнд л сайн байсан байх. Тиймээс бага зэрэг учраа олохгүй байгаа минь энэ.
Заза даруухан царайлж ханалаа. Би доош цайны газар луу бууж идэх юм авчихаад тэнд харагдаж буй Чэнлэ ахын суудал руу явав.
Гэвч хажууд нь суухад зүрх минь арай л хүрэхгүй. Тиймээс ойрхон суудал дээр суухад ард минь Чэнлэ ах найз болох төгсөх ангийн хөвгүүн Рэнжүнтэй сайн охиноо хэрхэн гуйх талаар их л догдолсон аясаар ярьж буйг нь сонсоод би гацчихав.
Сайн охин. Чэнлэ ахын сайн охин. Тийм зүйл байж яавч болохгүй зогсоох хэрэгтэй!
Amarch baigaa deeree bicheed l baij dee. Ene uguulleg er in sad or happy ymr ch endingtei baij bolohoor boginohon uguulleg yumaa kkk. Bayrlalaa ;))
-Miyong-