-1-
Ажлаа таран гэртээ ирэхэд жижүүр ах надад илгээмж авчирж өгөв. Уг нь надаа илгээмж илгээх хүн байхгүй юмсан.
Орой болгон ажлаа таран орж ирэхэд хав харанхуй хүйтэн хөндий гэр минь намайг угтаж авна. Түүнийг байхад үргэлж инээд хөөр хадаж байдаг байсан сан...
Орж ирээд нүүр гараа угааж хувцасаа сольчоод түрүүн ирсэн илгээмжыг задлаж үзэв. Тэгэхэд нэг жижиг захиа болон нэг дунд зэргийн хэмжээтэй хүрэн бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр гарж ирэв. Гэхдээ энэ дэвтрийн хаа нэг газар харсан ч юм шиг...
Эхлээд жижиг захиаг задлаж үзвэл хэзээ ч төсөөлөөгүй хүний минь бичсэн захидал байна... түүний минь эгчээс иржээ.
Захиан дээр "Сайн сууж байгаа юу? Манай Хёнин...Эгч нь байна аа...Их гайхаж байгаа биз дээ энэ хэдэн жилийн дараа гэнэт захиа бичсэнд.
Чи харж байгаа байх тэмдэглэлийн дэвтрийг. Энэ дэвтэрийг Хусог үлдээцэн байсан юм л даа. Магадгүй энэ дэвтэр надад биш чамд байх ёстой байх...
Эгчийгээ уучлаарай Хёнин аа.. чамд ч гэсэн хэцүү байхад хажууд чинь байж чадаагүйд.
Үүнийг ч болов өгж уучлалт гуйх гэсэн юм.
Манай тэнэг дүүг тэгж их хайраар хайрлаж байсанд чинь үнэхээр их баярлалаа...одоо ч гэсэн мартаж чадахгүй хайртай хэвээрээ байгаад чинь ч гэсэн...
Давон эгчээс нь..."
Захиаг уншиж дууссаны дараа саналаа...энэ дэвтрийг хаана харсанаа... үргэлж биедээ авж явдаг ч надад нэг ч удаа үзүүлж байгаагүй ч "цаг нь болохоор чамдаа уншуулна аа" гэдэг байсан тэр дэвтэр байна.
Үнэндээ уншихаас айж байна. Цаг нь болохоор уншуулна гэдэг байсан ч тэр цаг нь чамайг минь явсаны дараа байна гэж бодоогүй юмсан...








