Би-эмч ээ, энэ эмчилгээ намайг үнэхээр тураана гэж үү?
Эмч-мэдээж жин тодорхой хэмжээгээр багасна. Гэхдээ эмчилгээ бүрэн дуустал хоол их идэхгүй байх хэрэгтэй. Хэрэв гэнэт их хоол идвэл одоо байгаагаасаа ч илүү тарган болно гэдгийг санаж аваарай... Ингэхэд чи турахыг тийм их хүсээд байгаа хэрэг үү?
Би-тийм ээ. Би турахыг маш их хүсэж байна. Учир миний үеийн хүүхдүүд намайг "бүдүүн Нана" гэж дууддаг. Би үүнийг хүсэхгүй байна. Миний оронд байсан бол та хүсэх байсан гэж үү?
Эмч-за бс тийм дээ. Ямартай ч өнөөдөрийн эмчилгээ дууслаа. Маргааш өглөө ирээрэй! Баяртай
Би-баярлалаа. Бас баяртай эмч ээ!
Би дөнгөж 13 настай хэдий ч 74кг. Энэ байж болох зүйл мөн гэж бодохгүй л байна шүү. Намайг бүх хүүхдүүд шоолж байхад ганцхан Юнги л миний хажууд үлдэж намайг түшж, тулсан юм. Одоо бид сайн найзууд... Танилцаад 1хэн жил болж байгаа хэрнээ бид их дотно шүү. Бие биендээ хичээл зааж өгөөд л....
Хэсэг хугацаанд эдгээр зүйлсийг бодож суутал хэн нэгэн нь мөрөн дээр минь гараа тавих нь тэр. Мэдээж Юнги л биз гээд эргээд хартал
Юнги-энд юу хийж суугаа юм?
Би- харин сая эмчилгээгээ хийлэгчихээд л... Яг явдаг юм билүү гээд бодож байлаа. Харин чи энд юу хийж яваа юм?
Юнги-аав чамайг хурдхан дагуулаад ир гэхээр нь л...
Би-аав надаар яах гэсэн юм бол??
(Юнги-аавыгаа "Залуу аав" гэж дууддаг. Харин ээжийгээ "ээж" л гэж дуудна. Учир нь бид бараг л ихрүүд шиг нэг нэгнийгээ сайн мэддэг болохоор бие биенийхээ эцэг эхийг төрсөн эцэг эхээ гэж хайрлаж бас адилханаар дуудах болсон. Харин надад ээж байхгүй болохоор Юнги ээжийгээ "ээж" л гэж дууддаг.)
Бид аавын хэлснээр хурдхан гэр лүү очихын тулд байдаг чадлаараа гүйнэ. Удаа ч үгүй байтал 2 давхар саарал будгаар бүрхэгдсэн гэр маань цухуйв.
Би-одоо жоохон алхъя аа!
Юнги-за тэгье дээ. Бүүр ядарчихлаа.
Гэрт ортол аав зочны өрөөнд зурагт үзээд сууж байгаа харагдана. Очоод харвал зурагт биш өөрийнхөө нэр дээр ирсэн захиаг ширтээд сууж байх нь тэр.
Би-аав аа, юу болсон бэ? Бас энэ захиа чинь???
Аав-аавд нь GCU компаниас ажилд авлаа гэсэн зурвас иржээ. Яагаав. Нөгөө миний ярилцлаганд ороод байсан компани.
Би-манай аав ч мундаг юм аа. Баяр хүргэе!
Аавын царай барайснаа-гэхдээ би гадаад лахь салбарт нь хувиарлагдсан бололтой.
Баяр хөөрт автсан царай тэрхэн зуур хувирч-хэн надтай үлдэх болж байна?
Аав-гуниглаж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ чамайг Их Сургуульд оруулахад их мөнгө хэрэгтэй. Тийм болохоор би чамайг Юнгигийнд үлдээчихээд явна. Харин чи томоотой байх хэрэгтэй шүү!
Би-та хэзээ явах юм?
Аав-маргааш...
Би-ийм хурдан уу?
Аав-тийм ээ. Очоод их мөнгө цуглуулж чамайгаа бусдаас дутаахгүйгээр аз жаргалтай амьдруулах болно оо. Бас эмчилгээний төлбөрийг чинь төлөөд байх болохоор нэг ч өдөр алгасалгүй эмчлүүлж байгаад заавал тураарай.
Миний уур хүрэхийн зэрэгцээ гомдож юу хийх ээ мэдэхгүй болсон учир зүгээр л гэрээс гараад гүйчихлээ. Араас Юнги ирж харагдана.
Би-би аавыг явуулах ёстой юу?
Юнги-аавд ч хэцүү байгаа. Тэр чамаас холдож үзээгүй. Маш их санана гэдгээ мэдсэн ч чиний төлөө энэ бүхнийг хийж байгаа. Тиймээс чамайг эсэргүүцсэн ч аав явах л болно.
Би-тийм гэж үү?
Юнги-чи надтай хамт аавыг хүлээж болно шдээ.
Тийм дээ. Тэр буцаад л ирнэ. Жоохон л хүлээчих.
Гэртээ буцаж очоод аавыгаа чангаас чанга тэвэрлээ.
Аав-Нана?
Би-та хурдан ирээрэй! Би танийг хүлээж байна аа. Их мөнгө олоод дахиж гадаад руу явах хэрэггүй шүү.
Аав-Нана охин минь. Би удахгүй ирнэ ээ.
Бид хамтдаа тэврэлдэн уйлна. Гэхдээ энэ удаан үргэлжилсэнгүй. Хоёулаа хатуужилтай болохоор тийм ч их уйлаад байдаггүй л дээ.
***
Сэрүүлэг дуугарахад сэрсэн ч нүдээ нээхийг хүсэхгүй байна. Болдог бол цаг хугацааг яг энд ингээд зогсоочихмоор л байна шүү... Гэвч аавыг дуудахад нь нүдээ нээхгүй байж чадсангүй.
Хэсэгхэн зуур тааз ширтэн хэвтээд хувцсаа өмсөн доош буулаа.