Psycho MGL

Summary

Хүйт даасан чийглэг байшинд чяхарсан орилоон хадна. Хөрсөн нурман дээр үнс асгах лугаа аажим аажмаар өвдөлт шивэрнэ. Монгол-Mongolian-MGL Started - 25 July 2020

Status
Ongoing
Chapters
1
Rating
n/a
Age Rating
18+

Intro

Тэр үед би ердөө арван хоёр насныхаа босгыг давж байлаа. Гэрт минь ирсэн шинэхэн зочин нүд лүү нь эгцлэх төдийд дотрыг минь хүүлдэг. Би уг нь түүнд дургүй байсан л даа. Одоо ч хэвээрээ. Гэхдээ тэр үед би одоогийнх шигээ ухаалаг байсан бол маш хол бүр маш хол руу зугатаах байсан. Даанч би тэгээгүй. Үүний оронд түүнийг зайлуулж чадна гэж бодсон. ГЭВЧ! Тэр миний мэддэг байсан , одоо ч мэддэг , цаашдаа ч мэдэх хүмүүсээс тэс ондоо. Тэр ганцаардмал бас харгис нэгэн. Тэр өвдөлтөөр хооллож , цусаар ундаалдаг. Тэр айдсыг таашааж , жихүүдсийг өгүүлдэг. Тэр гарцаагүй миний амьдралын хамгийн аймшигт нэгэн байсан. Эцэстээ хэрэв чи түүнийг харвал зугт. Эцэс төгсгөлгүй , хаашаа ч хамаагүй. Бахардаж унатал , хөл чинь салж унатал гүй! Тэртээ тэргүй тэр чамайг барих юм бол хөл битгий хэл зүйлийг чинь салгах учраас. Би чамд боломж олгож байна. Өөрийн мэдэх мэдлэгээр аварч байна. Чадах чинээгээрээ гүй! Өөр зам үлдээгүй учраас. Хэрэв гүйхгүй бол над шиг болж дуусна. Эрээвэр хураавал хорвоогийн бүгдийн холимог нэгэн шиг.


Анхааруулга!

Энэ бичвэрийг хэт эмзэг , мэдрэмтгий хүмүүс уншихгүй байхыг зөвлөж байна. Мөн уншсан тохиолдолд "Сэтгэл эвгүйрхлээ, гаж юм" гэхчилэн хачин үгсээ өөртөө үлдээгээрэй. Ямар нэг шүүмж болон өөрийн чинь үзэл бодлоор өөрийгөө дүгнүүлэх хүсэлгүй тул тиймэрхүү хүмүүс эртхэн шиг гарч одно уу!


Бичээч : Аэлла