Tear || JHS || Completed

Summary

Биелэгдэшгүй амлалт бидний дунд үлдсэн. Сөхөрсөн хайрыг сэнхрүүлэх боломж даанч олдоогүй. Үг болж амнаас анх унахдаа өгсөн тэр найдлага, үйлдэл болж хүрээгүйдээ зүрхэнд шарх болон хувирсан. Хайрлаад үзсэн харамсах зүйл алга гэж хэлж чадахгүй нь. Байж чадаагүй бүхнийхээ төлөө үүрд харамссаар байх болохоор. Үр дүн биш үйл явц нь үзэсгэлэнтэй. Үүрд хайрлах амлалтандаа хүрээгүй ч үхэн үхтлээ амьсгалынхаа тоогоор нэгнээ нандигнаж чадсан маань эмгэнэлт хайрын маань гол хэсэг. Start Date: 2018.7.25 End Date: 2019.1.14

Status
Complete
Chapters
4
Rating
n/a
Age Rating
16+

Tear.0

Бид нэг зүг өөд хамтдаа явдаг байж билээ

Гэвч энэ бидний сүүлчийнх

Бид үүрдийн жаргалын тухай ярьдаг байсан

Гэвч одоо бид бие биеэ өвтгөхөөс цаашгүй

Бидний мөрөөдөл нэг гэж би боддог байсан

Гэвч тэр нь үнэхээр мөрөөдөл л байж

Ийм гуниг зовлонгоор л дүүрсэн зүрхтэй байснаас шатаасан нь дээр

Тэгж байж л ядаж чамайг хүсэх хүсэл минь алга болно