Elizabeth

Summary

Зэтгэр ч дурлам үзэсгэлэн гоо Миний Сиси Зүрхний минь оршихуй Миний Сиси Нүглийн минь эзэн Миний Сиси Наран ч биширмээр гэрэлт дагина Миний Сиси (Баварийн хаан I Францис Иосеф (1830-1916), Бавари, Австри, Унгарын хатан хаан Элизабет Амели Евгениа (1837-1889) нарын үнэн хайрын түүхээс сэдэвлэн бичив.)

Status
Ongoing
Chapters
1
Rating
n/a
Age Rating
13+

00.

"Зэтгэр ч дурлам үзэсгэлэн гоо Миний Сиси.

Өршөөлийн минь эзэн Миний Сиси."

- I Францис Иосеф (1830-1916)

Өвлийн дунд сарын 24-нд Виттельсбахын гэрт баяр болсон нь үзэсгэлэнт Сиси чи минь мэндэлсэн нь энэ байлаа. Саран ч шунам ялдамхан чамайгаа хүсээгүй сүйн ёслолынхоо өдөр анх харж билээ. Тэрхэн үед эхийнхээ үгнээс зөрөн байж эгчийг тань орхиж чамтайгаа би сүй тавьсан сан. Харин одоо би зөрүүдлэн байж хийсэн тэр үйлдэлдээ ямар их харамсаж байна гээч. Хонгор чамайгаа өөрийн орших дээдсийн шоронд хорьсондоо би үхэн үхтлээ харамсан гэмших болно. Хайрт минь!

Чиний минь ялдамхан инээмсэглэл өдөр хоногоор бүдгэрэн арилахыг дэргэдээсээ би харсан хэрнээ хамгаалж чадаагүй би өөрийн амиа хороохыг хүснэ.

Даль жигүүр мэт хүсэл мөрөөдөл чинь үнс болон замхрахыг мэдэрсэн атлаа юу ч үл хийх өөрийгөө би зүхнэ.

Үрээ алдсан чинийхээ шаналлыг гараас чинь атгаж хуваалцаж чадаагүй өчүүхэн би өөрийгөө хараана.

Сэтгэлийг чинь хуваалцаж чадалгүй ганцаардуулсан надад үхэх гэм ч багадна.

Хайрт минь! Хонгор Сиси минь! Би чинь чамдаа амиараа төлөшгүй нүгэлтэй. Дахин учрах тавилан олдвол хонгор чамайгаа би аминаасаа илүү хайрлахаа тангараглая.

Өршөө намайгаа... Сиси минь!

Уучилж хайрлаарай... Хайрт минь!