💀Хэйдисийн охин💙

Summary

Газар доорх галзуу ертөнцөд төрсөн охин аргагүйн улмаас дээд ертөнц рүү явахаар болно. Тэнд асрамжийн газар очих бөгөөд өөрийн эрхгүй хар бараан зүйлсд татагдаж эхэлжээ. Том болох тусам компьютер технологи хөгжихтэй зэрэгцэн доод ертөнцийн тухай, тэрхүү ертөнцтэй холбогдох шулмуудын тухай мөн хүн чоно, зомби, вампир, хар шидтэнгүүдийн тухай судлаж мэдэх болов. Түүнд цаашид юу тохиолдох бол?

Status
Complete
Chapters
12
Rating
n/a
Age Rating
13+

1-р хэсэг: Бэлэг

Газар доорх ертөнцийн эзэн агуу Хэйдис өөрийн хатан болох Персафоний хамтаар амгалан тогтнож байлаа. Тэд гэрлээд хэдэн жил болж буй нь энэ юм.

Хэйдис бол агуу аянгын бурхан Зевсийн дүү бөгөөд ахынхаа тусламжтай ургацын бурхан Демитрийн охин Персафонтэй гэрлэжээ. Персафон бол хаврын охин тэнгэр юм. Хэйдистэй гэрлэсэн тэрээр үүрд газар доор түүнтэй хамт үлдэх болов. Демитр бурхан охиноо гэрлүүлэхийг зөвшөөрсөнгүй ч охиныхоо хүсэл зорилгыг дагахаар шийджээ. Харин Персафон нөхөртэйгөө хамт байхдаа баяртай байсан ч хайрт ээжээсээ холдоно гэсэндээ нэг гунигтай байдаг байлаа. Энийг нь ажигласан Хэйдис Персафонийг жилд хоёр удаа дээд ертөнц рүү дагуулж явдаг болов. Ингэснээр одоогийн жилийн 4 улирал тэнцвэржиж, Персафонийг ирхэд хавар, зун болдог бол явахад нь намар, өвөл болдог байна.

Нэгэн өдөр Хэйдисийн хайрт эхнэр нь түүнд хүсэн хүлээж байсан мэдээг нь дуулгалаа. Энэ нь тэд хүүхэдтэй болсон явдал байв. Хэйдис Персафоноос өмнө зүгээр л татвар эмстэйгээ зууралдаж, энгийн эмсээр зугаагаа тайлдаг байжээ. Тэр өмнө нь хэзээ ч Персафонд дурласан шигээ хэн нэгэнд тийм хүчтэй уусан шингэн дурлаж байсангүй. Мөн тэрээр түүнтэй учирхаасаа өмнө өөрийгөө хүүхэдтэй болох ёстой хэмээн толгойгоо гашилгах боловч хаанахын хэнээс хүүхэдтэй болохоо мэдэдгүй байв. Хэйдис хүүхэдтэй болох бодлоо маш эртнээс эхэлжээ. Тэр өөрөөс нь бусад бүх бурхад өөрсдийн гэсэн хүүхэдтэй байгаад атаархсандаа газар доор амьдардаг болов.

Хэйдис эхнэрийнхээ хэлсэн үгэнд итгэж ядан "Үнэн үү?" хэмээн асуулаа. Персафон хариуд нь зөөлөн дуугаар "Тийм ээ, миний бие давхар болсон минь үнэн." гэлээ. Хэйдис баярласандаа бараг л уйлж орхив. Персафон нөхрийнхөө нүднээс урссан нулимсыг арчиж өгөөд инээмсэглэлээ. Хэйдис хүсэн хүлээж байсан үр нь мэндлэхийг тэсэн ядан хүлээсээр...