Wife Of Hades by 👑Hakuran💖 at Inkitt
Customize readability
Aa

Wife of Hades

Summary

Өмнөх бичвэрт газар доорх аугаа эзэн хаан Хэйлисийн охин болох гүнж Офилиагийн тухай өгүүлсэн бол энэ удаад түүний эхнэр болон эхнэртэйгээ хэрхэн учирсан болоод хэрхэн жаргалтай амьдарсныг бичих болно. Жич: Энд бичигдсэн бүх зүйлс үлгэр, домгийн гаралтай тул эх сурвалж нь баталгаагүй болно.

Status
Complete
Chapters
3
Rating
n/a
Age Rating
16+

1. Тавилан

Тэр нэгэн үе дэлхийд гамшиг тохиогоод байв. Асар их ган гачиг болоод учир нь үл ойлгогдох үер цутган хүмүүн төрөлхтөнд дуусашгүй гай авч ирээд байлаа. Бурхад хүртэл яахаа мэдэхгүй дор дороо толгойгоо гашилган сууна. Энэ үед бурхдын бурхан, аугаа аянганы эзэн Зевс гэгээн Моира дээр очхоор болов. Гэгээн Моира бол бусад бурхад, тэр дундаа Зевс бурханд хамгийн ихээр хүндлэгдсэн нэгэн бөгөөд бурхдын ариун модны хамгаалагч, зөнч, санваартан юм. Тэрээр гэгээн Моира бурхад дундаасаа аугаа Зевсийн охин, оюун ухааны охин тэнгэр Афинаг ч хол давах нэгэн билээ. Зевс түүн дээр очин энэ бүхнийг зогсоох ямар нэгэн арга байгаа эсэхийг лавлахад гэгээн Моира түүнд ганц л арга байгааг дуулгасан бөгөөд Зевс тэрнийг нь даруй зөвшөөрчээ. Зевс эргэн ирж, бусад бурхдыг цуглуулан "Дөнгөж сая гэгээн хамгаалагч Моира дээрээс ирлээ. Энэ бүх үймээнийг дан ганц бурхад, тэр дотроо ургацын бурхан Демитр, далайн бурхан Посейдон нар зогсоож хүчрэхгүй бөгөөд цаг агаарыг тогтоон барих чадвартай нэгнийг бурхдын модноос гуйх хэрэгтэй гэх шийдэлд хүрсэн. Бидэн дундаас ганцаараа нь Демитр бурхан болхоор ханьтай байх үүднээс чи ёслолыг хариуцаж, шинэ бурхныг залах болно шүү." хэмээгээд суудалдаа суув. Бурхад ч дор бүрнээ шивнэлдэн бүгд дуу нэгтэй зөвшөөрцгөөлөө.


Удалгүй товлосон өдөр ирж бурхад өөрсдийн байраа эзлэн ёслолыг үйлдхэд бэлэн болжээ. Демитр бурхан өргөл барьц өргөн, нэг өвдгөн дээрээ сөхрөн сууж залбирал үйлдэх аж. Гэгээн Моира түүнд ариун модноос анар жимс авч ирж өгөв. Демитр бурхан анар жимсийг гар дээрээ аван залбирлаа үргэлжлүүлсээр байлаа. Удалгүй мод болон өнөөх анар жимс маш хурцаар гэрэлтэж эхлэв. Хэсэг хугацаанд бүгд ямар ч зүйл харах боломжгүй болсон байна. Гэрэл бага багаар алга болж эхэлсний дараа Демитр бурхан нүдээ зөөлнөөр нээн урдаа байгаа зүйлийг хартал хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд өхөөрдөм нэгэн байж байх нь тэр. Гэгээн Моира хүүхдийг авч "Харцгаа! Шинэ тэнгэр мэндэллээ!!! Хаврын охин тэнгэр ПЕРСАФОН!" хэмээн чанга дуугаар зарлав. Бурхад дор бүрнээ л баярлацгааж, үзэсгэлэнт Персафоны гадаад төрх, харагдах байдлыг ам урцалдуулан магтана. Түүнийг мэндэлсэн даруй тэнгэр цэлмэж, үерт газрын үер татрав. Ган гачиг болж байсан газар шууд л хүчтэй аадар орох нь тэр. Персафон төрснөөсөө эхлээд л онцгой нэгэн байсан бөгөөд түүнийг газар гишгэхэд ах өлийн мөрийг нь даган цэцэг, навч ургадаг байлаа. Мөн түүний биенээс болон үснээс үгээр хэшгүй анхилам, зөөлөн, цэцэгсин үнэр ханхалдаг байв. Тэрэнд эмэгтэй бурхад ч унаж тусхад бэлэн байдаг байсан юм.


Персафон 16 нас хүртлээ аз жаргалтай, тайван амьдарч байв. Дэлхийн хүмүүс ч түүний ачаар ургац, хураалтаар элбэг амьдарч байлаа. Нэгэн өдөр Персафон цэцэрлэгт хүрээлэнд цэцэгстэй ярилцан сууж байгаад үл таних хар сүйхтэй хүнд хулгайлагдаж гэнэ. Сүйх хаашаа явж байгаа нь үл мэдэгдээд зогсохгүй асар хурдтай урагшлах аж. Хөөрхий Персафон айсандаа уйлан чичирж эхэллээ. Удалгүй нөгөө сүйх нэг газар ирээд зогсчихов. Персафоныг сүйхээс буулгасны дараа тэрээр өмнө нь огт харж байгаагүй шөнийг санагдуулам гүн хөх цэнхэр оройтой, тас хар орд харшийг олж харлаа. Түүний толгойд хоёр л үг эргэлдэж байсан нь "Үзэсгэлэнтэй бас аймаар.". Сүйх тэрэгнээс Персафонтай хамт бууж ирсэн нэгэн түүнийг нөгөө харш руу чирэн оржээ. Персафон яаж ч тийчлээд тэрхүү эрийн гараас мултарж чадсангүйн хажуугаар түүнийг нэг өрөөнд оруулаад "Наанаа чимээгүйхэн байж бай. Удахгүй эзэн ирж чамайг шинжих болно." гээд гаднаас нь цоожлов. Персафон дотроо эзэн гэж хэн болох, өөрөөр нь яг яах гэж байгаа тухай болоод ээж нь өөрийг нь хулгайлагдсныг мэдээд ямар их харамсаж байгаа тухай бодон хий дэмий цоожтой хаалганы ард уйлан сууна. Тэрний тавилан яаж эргэх бол?






#Үргэлжлэл_бий~💖
Let 👑Hakuran💖 know what you thought about this chapter!
Love this

0

Love this

Funny

0

Funny

Spicy

0

Spicy

Suspenseful

0

Suspenseful

Emotional

0

Emotional

Profound

0

Profound

Heartwarming

0

Heartwarming

Shocking

0

Shocking

Good Writing

0

Good Writing

Compelling Plot

0

Compelling Plot

Great Character

0

Great Character

Strong Dialog

0

Strong Dialog

Further Recommendations

Merry Christmas - Adventskalender 2025

Aelyn Raven: Wieder eine tolle Geschichte. Leider bin ich erst jetzt dazu gekommen sie zu lesen, aber das tut der Geschichte keinen Abbruch *g* ich freue mich schon auf den nächsten Adventskalender

Read Now
 Mehrfach zurückgewiesene Gefährtin

Silvia: Sehr schön geschrieben, mit Spannung von Anfang bis Ende. Tolle Geschichte .

Read Now
Die Wölfe von Welby

Silvia: Sehr gut geschrieben. Spannend von Anfang an. Lustig und doch fesselnd zugleich. Hoffe es geht gut aus für sie.

Read Now
Ruthless Lord

Rebeca: Excelente novela

Read Now
Ein Kuss für den CEO

Linda: Ein sehr einfühlsamen Buch, mit einer Spur drama. Zwischendurch musste ich schmunzeln.

Read Now
The Grumpy Next Door

MtnsOfTroy: If you're looking for a feel good, steamy romance novel this will definitely do the job. It doesn't have a whole lot of plot twists, but it's believable enough to make it exciting. My only main critique is that there's not enough conflict, but there are plenty of steamy encounters and a happy ending...

Read Now
Silver's Second Chance

Clare: Loved the second chance mate story line. But loved even more the strong female lead. Would love to a mini fic of this couple a few years down the line.

Read Now
Broken Halos MC

Lise: Très bon moment de lecture. Ce qui est dommage c'est que leur histoire est trop rapide, l'attirance oui mais l'amour en 4 jours non. Mais je passe un bon moment de lecture. Ce livre est plaisant.

Read Now